Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал

НИЙТЛЭСЭН: 2020-05-29 13:13:14
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Эдийн засгийн ухаанд “Хагархай цонхны төөрөгдөл” хэмээх ойлголт байдаг. Дэлгүүрийн эзэн сахилгагүй хүүгийнхээ санамсаргүй хагалсан цонхыг 6 доллараар засуулжээ. Засварчин харин олсон мөнгөөрөө худалдан авалт хийн уг 6 долларыг эдийн засгийн эргэлтэд оруулав. Өнгөц харахад энэхүү тоогүй явдал нь эдийн засагт эергээр нөлөөлж байгаа юм шиг санагдаж магадгүй. Харин сайн эдийн засагчид хэрвээ цонх хагараагүй байсан бол дэлгүүрийн эзэн нөгөө 6 доллараа гутал авах, ном түрээслэх зэргээр ашиглан өөр хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болох байсныг тайлбарладаг.

Сонгодог асуулт: Шөнө дөл болтол ажил дээрээ суудаг хүмүүс үнэхээр сайн ажилтан мөн үү?

Хммм

Өнгөцхөн харахад эдгээр хүмүүс тун хөдөлмөрч, шаргуу, зүтгэлтэй мэт харагдавч илүү сайн тунгаан бодвол тийм биш байх нь олонтаа. Тухайн хүн байнга орой харьснаар дандаа л орой унтах эрсдэлийг үүсгэдэг. Орой унтсанаар маргаашийн бүтээмжээ үгүй хийгээд ахиад л орой харихаас өөр аргагүй болно. Ийнхүү “чөтгөрийн тойрог”-т орсон хүнд тухтай бодож сэтгэж, эрч хүчээ цэнэглэж төдийлөн чаддаггүй. Харамсалтай нь, бүх зүйлийн эцэст тэр хүн “Би бүр ч шаргуу ажиллах ёстой байж дээ” хэмээн бодоод л өнгөрдөг гэнэ.

Тэгвэл хэдүүлээ өнөөдөр "Хагархай цонхны төөрөгдөл"-ийг дэлгүүрийн эзэн дээр бус оффисын ажилтан дээр буулган үзээд, амьдралд нэвт шингэчихээд өөрийгөө далдалж орхидог өрөөсгөл ойлголтуудыг олж нээх гэж хичээе. Бидний ухамсаргүйгээр адлаад байдаг ямар дадлууд яг үнэндээ эерэг нөлөөтэй байдаг бол? Алив найз минь наашаа суу, гэгээрэл рүү чинь хөтлөөд өгье өө.

 

1. ЖИНХЭНЭЭСЭЭ БҮТЭН НОЙРТОЙ ЯВАХ

 

Амжилтанд хүрэхийн тулд эрт сэр гэсэн зөвлөгөөг уйдталаа сонссон ганц хүн би биш байх. Хэдий өглөө эрт сэрэх нь давуу талтай ч гэсэн түүний төлөө бүтэн нойроо золионд гаргах бол шулуухан хэлбэл тэнэг үйлдэл аж. Зарим номд өглөөний 5, 6 юм уу бүр үүрийн 4 цагт сэрж байж л та хангалттай “амжилттай” түвшинд очно хэмээн сургаал айлдсан байх нь бий.

Тэгвэл хүн бүрд өөрийн онцлог бүхий байгалийн цаг байдаг. Тийм ч учраас хүн болгон хүсээд хүсээд “эртэч шувуу” болох боломжгүй. Харин үүний оронд чухалчлах зүйл бол бүтэн нойроо авах юм. Унтах бол кофе, эмнээс илүүтэй бие цэнэглэж, эрч хүч сэлбэх хамгийн энгийн хийгээд үр дүнтэй арга юм. Бидний зарим нь хангалттай нойр авалгүй явсаар өөрсдийгөө дасан зохицсон гэж боддог. Даанч бодит байдал дээр тийм зүйл хэзээ ч байдаггүй аж. Таны оюун ухаан алгуурхнаар өөрийн ажиллах хэмжээндээ хүрэхгүй доройтсоор байдаг. Тиймээс унт, унт, бас дахин унт.

 

Хамгийн энгийн томьёо: Сайн унтах = Сайн ажиллах

Унт унт

2. БОДОХ ЦАГ ГАРГАХ

Бидний аливааг "нүдээрээ" дүгнэдэг зангийн сөрөг тал нь бодоход цаг гаргахгүй байх явдал юм. Зүгээр л хана руу ширтэж буй хэн нэгнийг хараад ямар ажилгүй юм бэ? гэж бодох нь бараг инстинкт. Гэтэл тэр хүний бодолд юу эргэлдэж байгааг бид мэдэх аргагүй.

Яг үнэндээ заримдаа зорилгогүйгүй алхах, зорилгогүй суух нь таны тухайн өдөр хийсэн хамгийн “бүтээлч” зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Жишээлбэл Альберт Эйнштэйн харьцангуйн онолын талаар судалж байхдаа урт хугацаагаар алхдаг байсан аж. Ингэснээр түүнд аливааг эргэцүүлэх, түүнийгээ тунгаах орон зай үүсдэг байж. Харин түүний оронд сар бүр гоц гойд үнэлэмжгүй судалгааны ажил тогтмол хийдэг байсан бол магадгүй бидний дэлхийн ертөнцийн талаарх ойлголт “ядуу” хэвээрээ үлдэх байсан байж мэднэ.

“Гөлийсөн” гэж харж байгаа тэр хүн магадгүй дараагийн “харьцангуйн онол”-ын эхлэлийг тавьж байгаа ч юм билүү.

 

3. АЖИЛ ДЭЭР БУУ ХАЛАХ

 

Ажлынхантайгаа буу халж байтал хажуунаас дарга тань “Тэр чинь юу болж байна? Энэ чинь юу болж байна?” гэсэн асуултаар битүүхэн ажлаа хийгээч гэх нь бий. Дарга биш ч гэлээ ажил дээр буу халахад дургүйцэх хүмүүс ч байдаг. Буу халах нь үнэхээр буруу явдал мөн үү?

“The Enigma of Reason” хэмээх номдоо Х.Мерсье, Д.Шпербер нарын судлаачид хүн төрөлхтөн анхнаасаа аливааг ганцаар хийхээр кодлогдоогүй гэдгийг тайлбарласан байдаг. Хааяа ганцаараа толгойгоо гашилтал бодсон зүйлээ хэн нэгэнтэй хуваалцахад шийдэл нь “энэ л байсан юм уу?” гэмээр хялбар байх нь бий. Бидний логик дүгнэлт хийх, нухацтай сэтгэх чадварууд ганцаар тунгаахаас илүүтэй хэн нэгэнтэй санал солилцож, мэтгэлцэж байж хөгждөг.

Тийм ч учраас дараагийн удаа асуудал гарч ирвэл бусадтайгаа ярилцахыг, хамт шийдэлд хүрэхийг эрмэлзээрэй. Хэдий та дэлхийг өөрчлөх санаа, ертөнцийг доргиох нээлт хийхгүй ч нуруун дээрх нэг ч гэсэн ачаагаа хөнгөлөх боломжтой шүү.

 

4. ӨДРИЙН ЦАГААР ДУГХИЙХ

 

Хэрвээ энэ хүртэл уншсан бол нойр чухал гэдгийг хангалттай ойлгосон байх. Даанч бид төгс биш болохоор өдөр бүр хүссэн хэмжээний нойр авч чаддаггүй. Ажлын ширээний урд хэчнээн суусан ч урагшилж өгөхгүй, гэсэн ч үргэлжлүүлэн суусаар байх тохиолдол гардаг шүү дээ.

Энэ үед богинохоон хугацаанд дуг хийгээд авах нь бараг л ид шид мэт үйлчилдэг. Гэхдээ мэдээж хугацаагаа зөв тохируулах хэрэгтэй. Хэтэрхий их унтвал улам бүр нозоорох нь бий. Нэг зальтай арга бол гартаа халбага бариад дуг хийх юм. Гүн нойрны үе рүү шилжихэд хүний биеийн булчин суларч халбагаа унагаах болно. Харин унасан халбаганы чимээгээр та хугацаагаа тааруулаад хурдан сэрэх боломжтой.

Аль эсвэл кофе уугаад дуг хийсэн ч болно. Биднийг нойрмог болгодог “аденозин” хэмээх органик нэгдэл байдаг бөгөөд энэ нь бага зэрэг дуг хийсний дараа тархины мэдрэлийн эсээс салж алга болдог байна. Түүнийг дуг хийхийн өмнө уусан кофены кафейн орлож, та өмнөхөөсөө хэд дахин илүү сэргэг мэдрэмжийг авах боломжтой.

 

5. ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ

“Хэн нэгнээр ажлаа хийлгэхийг хүсвэл хамгийн завгүй хүнд даатга.”

Х.Элберт

“Хэн нэгнээр ажлаа хийлгэхийг хүсвэл хамгийн завгүй хүнд даатга.”

Дээрх эшлэлийг сайн сонжвол үнэхээр л хамгийн завгүй хүмүүс хамгийн их тийм гэж хэлдэг аж. Тийм гэж хэлдэг учраас л тэд завгүй нэгэн болж хувирдаг.

Нобелийн шагналт Р.Фейнман чанартай судалгаа гараасаа гаргахын тулд бусдад ердөө л “Өө, би үнэхээр бүтэхгүй нөхөр шүү. Үнэн залхуу бөгөөд хариуцлагагүй” гэж хариулдаг аж. Тэрээр “Миний өөртөө зохиосон 'Би хариуцлагагүй хүн' хэмээх энэ үлгэр намайг олон шаардлагагүй, үнэ цэнгүй ажлаас мулталж өгсөн” хэмээжээ.

Бүтээмжтэй байхын утга нь олон зүйл хийхдээ биш, харин нэг зүйлийг тултал хийхдээ байдгийг санаарай.

 

6. АМРАХ ЦАГ ГАРГАХ

“Хэрвээ хийж буй зүйлдээ дуртай бол өдөр бүр амралтын өдөр юм.”

Энэ бол хэлэхэд сайхан ч хэрэгжүүлэхэд хэцүү, “худлаа” эшлэлүүдийн нэг. Хэчнээн ажилдаа хайртай байсан ч хааяа нэг завсарлага авахгүй бол "сэтгэл хөрөх" нь цаг хугацааны л асуудал.

Олон жил үргэлжилсэн Вьетнамын дайны үед америк цэргүүд хар тамхинд олноороо донтож байв. Хачирхалтай нь, эх орондоо буцаж ирсэн анхны жилээ тэдний ердөө 5 хүрэхгүй хувь нь хар тамхинд эргэн орсон байна. Үүний шалтгаан нь ердөө л орчин солигдсонтой холбоотой аж. Өмнө нь хүссэн үедээ авах боломжтой байсан хар тамхи, өвчин шаналлаар дүүрэн өдөр хоногууд ард үлдэхэд тэдний муу зуршил зүгээр л хийсэн алга болсон байв.

Үүнтэй адил бид өдөр тутмын зарим тааруу зуршлаа хаяж чадахгүй, олж харахгүй байх нь бий. Түүнийг таньж мэдэх, өөрчлөх хамгийн амархан арга бол ердөө л орчноо солих юм. Орчноо солих гэж заавал хэдэн сая төгрөгийн зардал гаргаж, хэдэн мянган км явах шаардлагагүй. Зүгээр л очиж үзээгүй замаараа, хүрч үзээгүй газраараа явахад л таны тархи арай бүтээлчээр ажиллаж эхлэх болно.

Бүр болохгүй бол Богд уул руу лаптопоо чирээд ажлаа хийсэн ч болох шүү дээ :P

7. ДУРГҮЙ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙХ

Хэчнээн их зүтгэсэн ч, хэчнээн их юм гараасаа гаргасан ч эцсийн үр дүн нь хичээснийхээ хаана ч хүрэхгүй, хэний ч анхаарал татахгүй байх нь бий. Хамаг байдгаараа ажилласан ч сэтгэл ханамж авахгүй бол та хийдэг ажлуудаа эргэж харах цаг нэгэнт болжээ.

Заримдаа бид харанхуй хонгилын эцэс рүү гэрэл байгаа мэт итгэлтэй алхдаг. Гэрэл харахгүй удаан явсаар өнөөх харанхуй байдалдаа дасаж эхэлдэг. Гэсэн хэдий ч бие, сэтгэл удаан хугацаанд гэрэлгүй явсаар өөрийн эрхгүй цуцдаг. Үүнтэй адил дургүй ажилтайгаа байнга зууралдаж явсаар нэг л мэдэхэд үр дүнгүй, үр бүтээмжгүй байдлаа “стандарт” болгоод тунхаглачих вий дээ.

Хэрвээ таны савны багтаамж гурав бол нэг зүйлийг нэмж хийхийн тулд нэг зүйлийг заавал хасах хэрэгтэй. Нэг дургүй зүйлээсээ өөрийгөө чөлөөлөн, маргаашаас нэг дуртай ажлаа хийж эхлээрэй.

Эх сурвалж: ''unread.today

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
6 цаг    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
6 цаг    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
6 цаг    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
6 цаг    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
6 цаг    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
6 цаг    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
6 цаг    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
1 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
1 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
1 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
1 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
1 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
1 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
1 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
1 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
1 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
1 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
1 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
1 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
1 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
1 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
1 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
1 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
1 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
1 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
3 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
3 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
3 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
3 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
3 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
3 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
3 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
3 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
3 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
3 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
3 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
3 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
4 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
4 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
4 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
4 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
4 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
4 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
4 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
4 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
4 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
4 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
4 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
4 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.