Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хувийн санхүүгээ удирдах зургаан арга

НИЙТЛЭСЭН: 2020-05-28 15:54:02
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Та өөрийгөө хэр санхүүгийн сахилга баттай гэж боддог вэ? Орлого тань зарлагаасаа илүү гардаг уу? Өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож чадсан уу? Хэрвээ эргэлзэж байгаа бол, илүү их мэдээлэл авахыг хүсэж байгаа бол энэхүү нийтлэлээс өдөр тутмын зардлаа зохицуулах, байр машин авах, тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгөө хадгалах гэх мэт чухал хэрэгцээт санхүүгийн асуудлуудыг хэрхэн шийдэх тухай уншаарай.

ХУВИЙН ТӨСӨВ ГАРГАХ - 50/20/30 ДҮРЭМ

АНУ-ын сенатор Элизабет Уоррен "All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan" номдоо энэхүү аргын талаар танилцуулсан байдаг. 50/20/30 дүрэм их энгийн бөгөөд эдгээр тоо таныг мөнгөө хэрхэн зарцуулахыг зааж өгсөн байгаа юм. Та нийт орлогынхоо тавин хувийг зайлшгүй зардал болох хоол хүнс, байрны мөнгөнд зарцуулах хэрэгтэй. Харин хорин хувийг хадгалж, үлдсэн гучин хувиар юу хүссэнээ хийж болно. Товчхондоо 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хадгаламж юм.

  • Давуу тал: Энэ арга нь санхүүгийн сахилга баттай болохыг хичээж буй анхлан суралцагчдад нэн тохиромжтой. Хэрэгцээ болон хүслийг орхигдуулалгүйгээр боломжийн хадгаламж үүсгэх боломжтой нь танд эвтэйхэн санагдах болов уу. Урт хугацаанд баримтлахад ч боломжийн дүрэм шүү.
  • Эрсдэл: Шууд хувиар заагладаг болохоор зарим хүний орлогын хэмжээ, гаргах ёстой зарлагаас шалтгаалан тохирохгүй байх магадлалтай. Гэхдээ та орлого зарлагаа тооцоолон дээрх аргыг өөрт тохирох хувиар өөрчлөн гаргах боломжтой шүү.

МАШИН ХУДАЛДАЖ АВАХ - 20/4/10 ДҮРЭМ

20/4/10 арга таныг үнэтэй машин худалдаж авах үед санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх болно. Юун түрүүнд та машин лизингдэх гэж байгаа бол 20 болон түүнээс дээш хувийн урьдчилгаа хураасан байх хэрэгтэй. Ингэснээр мэдээж хэрэг таны зээл илүү бага байхаас гадна та урьдчилгаа бэлдэж байхдаа мөнгө хурааж сурсан байх болно. Харин дөрөв бол таны машины лизингийн хугацаа дөрвөөс дээш жил үргэлжлэх ёсгүй. Техник хэрэгсэл цаг хугацаа өнгөрөх тусам элэгддэг учир үүнээс илүү хугацаанд лизинг төлөх нь алдагдалтай. Мөн машин авахад дагаад бинзен, гарааш гээд олон зарлага шинээр бий болно. Эдгээрийг сарын нийт орлогоос 10 хувиас илүүгүй байлгахыг хичээгээрэй.

  • Давуу тал: Уг аргын тусламжтайгаар та машин худалдаж авахдаа санхүүгийн ямар нэг дарамт мэдрэхгүй байж чадна. Урьдчилгаа бэлдэхийн тулд та мөнгө хурааж сурах болно.
  • Эрсдэл: Гэхдээ та хэт их бинзен зарлагддаг бол энэ арга тохиромжгүй байж мэднэ. Магадгүй та энэ дүрмээр өөрийгөө шалгаад одоохондоо машин авах шаардлагагүйгээ ч ойлгож болох юм.

БАЙР ХУДАЛДАЖ АВАХ - 3 ЖИЛИЙН ДҮРЭМ

Энэ арга танд хэдий хэр үнэтэй байр худалдаж авч болохыг хэлж өгнө. Ерөнхийдөө та байр худалдаж авахдаа өөрийн болон хамтрагчийнхаа цалинг гурван жилээр тооцоолж, үнийн дүн нь үүнээс илүү гарахааргүй байрыг сонгох хэрэгтэй юм. Ингэх юм бол лизингээс болж таны амьдралын чанар алдагдахгүй.

  • Давуу тал: Лизинг төлсөн ч амьдралын чанараа алдахгүй байхад тусална. Зээлээр авч байгаа юм гээд хэт өндөр үнэтэй байр авалгүйгээр өөрийн санхүүгийн чадварт дүйцэхүйц байр авахад тусална.
  • Эрсдэл: Амьдралд тооцоолшгүй гэнэтийн зүйл олон болдог учир яг гурван жилээр орлогоо тооцоолох нь бэрхшээлтэй байж болох юм. Ажлаас гарах, санхүүгийн асуудалтай болох гээд олон зүйл бий. Гэхдээ ихэнх нь тохиолдолд цалин цаг хугацаа өнгөрөх тусам өсөх зарчмаар явдаг учир айхтар том асуудал болохгүй болов уу.

ТЭТГЭВЭРТ ГАРАХ - 10% ДҮРЭМ

Бид бүгд л насны эрхээр хэзээ нэгэн цагт ажиллах чадамж буурч тэтгэвэрт гарна. Тэр үед улсаас мөнгө олгох хэдий ч та тэтгэвэрт гараад дэлхийгээр аялах мөрөөдөлтэй бол, өөрийн гэсэн жижиг газар нээхийг хүсдэг бол яг одооноос тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгө хураах нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар тэтгэвэр тогтоохдоо 84 сар буюу долоон жилийн цалинг дундажлан сар бүр олгож байна. Та тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгө хураахыг хүсвэл сар бүр орлогын 10%-иа хадгалаарай.

  • Давуу тал: Арван хувийн орлогоо хадгалах нь амьдралд нэг их нөлөөлөхгүй ч ирээдүйд том хөрөнгө оруулалт болно. Тиймээс энэ аргыг анхлан хадгаламж нээж буй хүмүүс ашигласан ч болно.
  • Эрсдэл: Энэ хадгалсан мөнгө ирээдүйд гарах эрсдэлүүдийг бүрэн даахыг бид мэдэхгүй. Магадгүй илүү их мөнгө хураах хэрэгтэй ч байж болох юм. Гэсэн хэдий ч оргүй хоосноос дээр байх.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР - ЭХНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН

Хэрвээ та сургалтын төлбөрийн зээл авах гэж байгаа бол үнийн дүнг нь сурч төгсөөд ажил хийх эхний жилийн цалингаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр орлогынхоо 10-аас хэтрэхгүй хувийг сургалтын төлбөрийн зээлд өгөх боломжтой болно. 8 хувиас хэтрүүлэхгүй гэсэн арай шинэ цагийн дүрэм ч бий. Ямартай ч ингэж авах зээлдээ хязгаар тогтоосноор өдөр тутмын санхүүдээ дарамт учруулахгүй байх боломж бүрдэх юм.

  • Давуу тал: Эхний жилийн цалинтайгаа нийт сургалтын төлбөрөө дүйцүүлж бодох нь таныг үргүй зардал гаргахаас сэргийлнэ. Магадгүй ирээдүйгээ төлөвлөхөд хүртэл тусална.
  • Эрсдэл: Төгсөөд шууд ажилд орж чадахгүй байж магад. Гэхдээ энэ хугацааг орхин тооцоорой. Бас өөрийн мэргэжлийн цалингийн дундаж хэмжээг олж мэдээрэй.

ХАДГАЛАМЖ - ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН САН 

Яг одоо вирусын халдвараас үүдэн хүн төрөлхтөн хэвийн ажиллаж амьдрах боломжгүй болж олон ч хүн ажлаа алдаж, олон газар хаалгаа барихад хүрээд байна. Иймэрхүү гэнэтийн зүйлс хэзээ ч болж магадгүй учир та гэнэтийн асуудал тохиолдоход ашиглах мөнгө хураасан байх хэрэгтэй. Ингэхдээ та ямар ч хадгаламжийн аргыг ашиглаж болно. Ямартай ч үр дүн нь таны зургаан сарын хэрэгцээг хангахуйц мөнгө байх ёстой.

  • Давуу тал: Амьдралд юу ч тохиолдож болно. Харин энэ арга таныг гэнэтийн эрсдэлтэй тулгарах үед ухаангүй шийдвэр гаргахаас аврах болно.
  • Эрсдэл: Хадгаламж дээр нэмэх нь яаралтай тусламжид хэрэглэх мөнгө гэх мэтээр санхүүгийн менежментийн хэт төвөгтэй болгоод байгаа мэт санагдаж магадгүй. Ерөнхийдөө хадгаламжтай бол үүнийг багтаагаад явж мэдээж болно.

Эх сурвалж: ''unread.today''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
1 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
1 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
1 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
1 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
1 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
1 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
1 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
2 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
2 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
2 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
2 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
2 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
2 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
2 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
2 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
2 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
2 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
2 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
2 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
4 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
4 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
4 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
4 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
4 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
4 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
4 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
4 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
4 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
4 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
4 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
5 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
5 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
5 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
5 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
5 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
5 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
5 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
5 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
5 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
5 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
5 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
5 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.