Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв

НИЙТЛЭСЭН: 2020-05-28 14:06:45
Эдийн засаг > Аж үйлдвэр | Сэтгэгдэл: 0

Дэлхийд “Covid-19” цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд нь газрын тосны эрэлт огцом буурахад нөлөөлөв. Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж нэмэгдсэнээр сүүлийн гурван долоо хоногт газрын тосны үнэ сэргэж 36 ам.долларт хүрээд байна.

Манай улсын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ “Covid-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан бөгөөд гуравдугаар сарын 23-ны байдлаар 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцаж сэргэн 5400 орчим ам долларт хүрээд байна.

Харин Бразил улсад халдвар эрчимтэй тархсантай зэрэгцэн төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдсанаар төмрийн хүдрийн үнэ огцом өсөж 91 ам.долларт хүрэв. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна.

Алтны ханш. Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор алтны ханш 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь зургаан улирал дараалан өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын эхэн үеэс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын Засгийн газар, Төв банкууд “Covid-19”-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч эхэлснээр алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч дөрөвдүгээр сараас эхлэн АНУ болон зарим улсад вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж, дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэхтэй зэрэгцэн алтны ханш буцаж сэргэн 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 420 гаруй ам.доллараар өндөр юм.

Газрын тосны үнэ. 2020 оны эхэнд АНУ, Ираны зөрчлийн улмаас брент төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хүрсэн. "Covid-19" цар тахал дэлхийн олон оронд эрчимтэй тархаж, улс орнууд хилийн хориг, хариу арга хэмжээ авснаар дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдаж, үүнийг дагаад түлш, шатахууны эрэлт буурч байна. Нөгөө талд, томоохон газрын тос нийлүүлэгч ОХУ, Саудын Араб зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэж, гуравдугаар сард газрын тосны үнэ тасралтгүй буурсан. 5 дугаар сарын 1-ээс эхлэн ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц танах хэлэлцээр хэрэгжсэн. Мөн зарим улсууд хориг арга хэмжээгээ аажмаар сулруулсан нь газрын тосны эрэлт буцаж сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өсөж 36 ам.долларт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөх хамгийн доод түвшин 20 ам.доллартай харьцуулахад 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Төмрийн хүдрийн үнэ. 2019 оны 11 сараас төмрийн хүдрийн ханш тасралтгүй өссөөр 2020 оны эхний сард 95 ам.долларт хүрсэн. Дэлхийн нийтэд төмрийн хүдрийн импортын 70%-ийг бүрдүүлдэг Хятад улсад "Covid-19"-ийн улмаас цагаан сарын амралт урт хугацаанд үргэлжилж, аж үйлдвэрүүд зогсонги байдалд орсон нь төмрийн хүдрийн эрэлт буурахад нөлөөлсөн. Ингэснээр хоёрдугаар сарын эхэнд төмрийн хүдрийн үнэ 15.3 хувиар огцом унаж, 78.3 ам.долларт хүрчээ.

Дөрөвдүгээр сард төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтвортой буюу 80-84 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол Бразил улсад шинэ коронавирусийн халдвар хурдтай тархаж, төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хувьд тодорхойгүй байдал үүсэхтэй зэрэгцэн өнгөрсөн хоёр долоон хоногт төмрийн хүдрийн ханш 11 хувиар чангарч 91.1 ам.долларт хүрлээ. Тодруулбал, Бразил улс 2019 онд долоо хоногт дунджаар 6.5 сая тонн төмрийн хүдэр экспортолдог байсан бол 5 сарын туршид 4.5 сая тонноос ихгүй төмрийн хүдэр нэг долоо хоногт экспортолсон байна.

Эх сурвалж : Б.Жаргал (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
1 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
1 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
1 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
1 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
1 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
1 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
1 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
2 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
2 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
2 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
2 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
2 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
2 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
2 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
2 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
2 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
2 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
2 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
2 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
4 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
4 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
4 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
4 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
4 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
4 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
4 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
4 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
4 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
4 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
4 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
5 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
5 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
5 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
5 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
5 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
5 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
5 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
5 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
5 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
5 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
5 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
5 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.