Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 07
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүүхэд юу хүсдэг вэ?

НИЙТЛЭСЭН: 2020-05-28 12:23:53
Нийгэм > Гэр бүл | Сэтгэгдэл: 0

Тэд эцэг эхтэйгээ цуг байхыг, өөрсдийнх нь бодлыг буруутгаж шүүлгүйгээр сонсоосой гэж хүсдэг.

 Хүүхдийн амьдралд аав ээж нь хамгийн чухал хүмүүс. Бидний хувьд ч тэр хамгийн чухал нь хүүхдүүд шүү дээ. 

Хүүхэд бүрд эцэг эхийнхээ аль алинтай нь хамт байх хэрэгцээ бий. Ихэнх эцэг эхчүүд гэр бүлээрээ хамтдаа кино үзэж, гадуур зугаалахыг хүүхдүүдтэйгээ хамт цаг өнгөрөөж байна гэж эндүүрдэг. Гэтэл хүүхэд тус бүрд тусгайлан цаг гаргаж, тухайн цагтаа ах эгч дүүгийнх нь биш зөвхөн түүний асуудлыг сонсох хэрэгтэй. Хамгийн том хүүхдэдээ л гэхэд бид бага хүүхдүүдээ унтсаны дараа цаг гаргаж болно. Харин багадаа бол ах эгчийг нь сургуульдаа эсвэл цэцэрлэгтээ явсан хойно цаг гаргаж болно. Эрэлхийлж, хичээх л юм бол боломж бий. Гэтэл бид залхуурч, ядарч, төвөгшөөн тоохгүй орхисоор. Нэгийг нь хэтэрхий анхаарч, нөгөөг орхигдуулсаар. 

Магадгүй гэртээ байхдаа та аар саар бусад зүйлст анхаараад хүүхдэдээ бүрэн анхаарч чаддаггүй байж болох тул, долоо хоногтоо хүүхэд тус бүртэйгээ хамгийн багадаа нэг удаа гэрээсээ гарч, хоёулхнаа байх цагийг бий болгоорой.

Ярилцах зүйл байхгүй юм шиг санагдаж байвал, хүүхдээсээ өнгөрсөн долоо хоногт эсвэл тэр өдөр болсон хамгийн сайхан, хамгийн муухай зүйлийг аль эсвэл урьд шөнө юу зүүдэлснийг нь ч  асууж болно шүү дээ. Хамгийн чухал нь хүүхдэдээ түүний бодол, мэдрэмж өөрт чинь чухал гэдэг мэдрэмжийг өгөх ёстой. Энэ үед хүүхдээ огтхон ч шүүмжилж болохгүй. Ярьсныг нь засаж залруулах гэх ч хэрэггүй. Ярихыг хүссэн бүх зүйлийг нь ярилц.

Хүүхэд тань сонсохыг хүсвэл өөрийнхөө тухай ярихаас бүү татгалзаарай. Хүүхэд насандаа гаргаж байсан алдааныхаа тухай хүүхдэдээ ярьж тухайн үед ямар сэтгэгдэл төрж байснаа уудалж болно. Бага байхдаа сайн найзтайгаа муудалцаж байсан бол тэр тухайгаа ч ярь. Асуудлаа яаж шийдэж байсан тухайгаа ч тэр. Тэгснээр хүүхэд тань, “аав/ээж хоёр маань ч бас хүүхэд байж, тэдэнд ч гэсэн асуудал гардаг байж” гэж ойлгох болно.

Тусгайлан цаг гаргаж, хүүхдээ гэр бүлдээ хэчнээн чухал нэгэн болохыг ойлгуулснаар, тэр өөрийг нь анхаарч хайрлаж байгааг, өөрөөр нь хүлээн зөвшөөрч байгааг мэдэж, улмаар танд итгэнэ. Аав ээждээ итгэдэг хүүхэд асуудал урган гарвал цааргалалгүй хэлж, тантай хамт шийдлийг хайна.

Ийм энгийн юм бол аав ээж болон хүүхдүүдийн дунд асуудал гарахгүй шүү дээ гэж та бодож байж магадгүй юм. Гэвч долоо хоногт ганцхан удаа ийм цаг гаргаснаар тоолж томшгүй олон асуудал шийдэгдэж, бие биеэ хүндэтгэн ойлгох болно. Олон жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч ээж аавдаа хэлээгүй хүүхдийн тухай сонсоод би, эцэг эх нь хүүхэдтэйгээ дээр дурдсан байдлаар итгэлтэй яриа өрнүүлж байсан бол аль эрт аймшигт хэргийн тухай мэдэж арга хэмжээ авч болох байсан даа гэж харуусаж байлаа.

Ямар нэг зүйл хүүхдийн чинь санааг зовоогоод байх шиг санагдвал, та түүнээс энэ талаар ярихыг хүсэж байгаа эсэхийг нь асуугаарай. Тэр магадгүй, “та ойлгохгүй ээ” гэх байх, тэгсэн ч “би ойлгох гэж хичээх болно. Яримаар санагдвал хэзээ ч гэсэн яриарай. Би сонсох болно” хэмээн хариулаарай. Харин хүүхэд тань хариулахгүй бол яриулах гэж хүчлээд хэрэггүй. 

Би нэг машин, мотоцикл сонирхдог хүүг таньдаг байлаа. Нэг удаа тэр мотоцикл хараад, “Хөөх! Тэрийг хар даа!” гэж хэлсэн юм. Би түүнээс тэр мотоциклийг юу гэж нэрлэдгийг, бас түүнийг мотоциклийн тухай юу юу мэдэх вэ гэж асуулаа л даа. Түүний царай гэрэлтээд л аз жаргалтай нь аргагүй мэддэг бүхнээ надад ярьсан юм. 12 настай охин маань шампунь, ангижруулагч гээд л үс арчилгааны талаар маш их сонирхдог. Нэг өдөр би түүнээс хуурай үсийг маань чийгшүүлэх ямар бүтээгдэхүүн байгаа бол гэж асуулаа. Охин маань намайг өөрөөс нь зөвлөгөө хүссэнд итгэж ядан, хамгийн сайн гэж боддог бүтээгдэхүүнээ санал болгосон. Хэрэглэж үзээд сэтгэгдлээ хэлэхэд минь ямар уриалгахан хүлээж авсан гээч.

Эцэг эх байна гэдэг хэчнээн жаргалтай хувь тохиол билээ дээ, үүнийхээ хэрээр бидний цаг энергийг ч шаардана. Хүүхэдтэйгээ цуг байсныхаа төлөө, түүнийг сонссоныхоо дараа харамсах хүн байхгүй л болов уу. Харин ч боломжтой байх үедээ хүүхдүүдтэйгээ илүү их цуг байж, илүү дотно байсан бол гэдэг харуусал гэмшлийг би хүмүүсийн амнаас олонтоо сонсож байлаа.

Сэтгэл зүйч, социологич Кэролин Симмонс нь хүүхдээ өөрсдөө асарч халамжлах боломжгүй болсон эцэг эхчүүд, гэр бүлүүдтэй ажилладаг байна. Энэ чиглэлээр багагүй хугацаанд ажилласан тэрээр эцэг эх хүүхдийн харилцааны тухай нийтлэл бичвэрүүд бичдэг ажээ.

Эх сурвалж: naturalchild.org

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
1 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
1 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
1 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
1 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
1 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
1 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
1 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
2 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
2 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
2 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
2 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
2 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
2 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
2 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
2 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
2 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
2 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
2 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
2 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
4 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
4 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
4 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
4 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
4 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
4 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
4 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
4 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
4 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
4 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
4 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
5 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
5 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
5 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
5 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
5 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
5 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
5 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
5 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
5 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
5 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
5 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
5 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.