Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 06
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Батлагдсан тохиолдлоос 5 удаагийн шинжилгээгээр вирус илэрч байна"

НИЙТЛЭСЭН: 2020-05-20 11:33:13
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага иржээ. Иргэдээс ирэх дуудлагын тоо өссөн байна. Гадаадаас 147 дуудлага иржээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Чех улсаас 17 холбогдож, коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарснаар коронавирус илрээгүй. Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэлээ. Хүндэвтэр 27 өвчтөн байна.

КОРОНАВИРУСЭЭР ӨВДӨЖ ЭДГЭСЭН ИРГЭН ХИЛЭЭР НЭВТРЭХДЭЭ ХАЛДВАР АВААГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Бид нэгдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл 5000 орчим хүнийг хяналтад авч, сэжигтэй 283 тохиолдлыг тусгаарласан. Үүнээс 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналтад аваад байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 140 тохиолдол эх орондоо ирснээс хойш таван удаагийн шинжилгээгээр коронавирус илэрч байна. Эдгээрийн 89 хувь нь ОХУ-аас батлагдсан. Өвчтөнүүдийн дийлэнх нь эрэгтэй.

Одоогоор 114 тохиолдол эмчлүүлж байна. Эдгэсэн 13 хүн сувилалд, гурав нь гэрт байна. Эмнэлгийн ажиглалтаас гарсан иргэд сувилалд хоёр удаа, гэртээ гарсны дараа дахин хоёр удаа шинжилгээ өгч байгаа. Лабораторит нийт 13 орчим мянган шинжилгээ хийсэн. Зарим шөнө 40-400 орчим шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт томуугийн тандалтаар 60 гаруй тохиолдлыг шинжилсэн. Эдгээрээс найман хувьд нь ириновирус илэрсэн.

Сүүлийн долоо хоногт 42-140 болж тохиолдлын тоо нэмэгдсэн. Нийт 7 хотын 15 их дээд сургуулийн оюутнуудад коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд тусгаарлагдсан 37 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Ойрын хавьтлуудаас одоогоор коронавирус илрээгүй байна. Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй. Нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн ОХУ-ын Улаан Үд хотод амьдарч байсан байна.

Улаан Үд хотоос зургуулаа гэр бүлийн хамт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл түрээслэх байранд амьдарч байсан байна. Тухайн иргэн эх орондоо ирхэд тусгаарлагдах хугацаанд коронавирус илэрсэн. Тус иргэн Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн гэж мэдүүлсэн. Тухайн иргэн Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж ярьж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Энэ мэргэжлийг ахалж буй хүний хувьд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ.

Халдварын нууц үеийн хугацаа дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ явуулах явцдаа халдвар авах эрсдэл өндөр.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
2 минут    

Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
5 минут    

Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
16 минут    

Хамгийн бага зардалтай косплэйчин
2 цаг    

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
2 цаг    

"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
2 цаг    

Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
2 цаг    

Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
3 цаг    

Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
3 цаг    

Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
4 цаг    

Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
4 цаг    

Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
4 цаг    

“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
4 цаг    

22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
4 цаг    

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
4 цаг    

Номын баяр маргааш үргэлжилнэ
5 цаг    

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
5 цаг    

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
5 цаг    

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
6 цаг    

Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
6 цаг    

Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
6 цаг    

Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
6 цаг    

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
6 цаг    

Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
6 цаг    

Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
8 цаг    

Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
23 цаг    

Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
23 цаг    

Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
23 цаг    

СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
1 өдөр    

“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
1 өдөр    

Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
1 өдөр    

Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
1 өдөр    

Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
1 өдөр    

Бодибилдингийн спортод гологдсон
1 өдөр    

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
1 өдөр    

Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
1 өдөр    

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
1 өдөр    

Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
1 өдөр    

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
1 өдөр    

Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
1 өдөр    

Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
1 өдөр    

Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
1 өдөр    

Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
1 өдөр    

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
1 өдөр    

Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
1 өдөр    

Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
1 өдөр    

Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
1 өдөр    

УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
1 өдөр    

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
1 өдөр    

Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.