Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 06
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Төрийн өндөрлөгүүдэд өргөдөл өгөх ямар ч шаардлагагүй”

НИЙТЛЭСЭН: 2020-05-19 14:36:14
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсад нэгдүгээр сарын 26-с хойш 130 гаруй мянган иргэн орж ирсэн. Үүнээс 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан. Мөн 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэгээс нийтдээ 1070 хүнийг татан авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрээс өндөр настан 896, богино хугацааны визтэй 158, оюутан 2815, хүүхэд 358 байна. Гадаад улс дахь судалгааг гаргуулж авсан. Нийтдээ 27 цэгт татан авсан иргэдээ байрлуулсан. 2029 хүн тусгаарлах байранд байна. Тухайлбал, ХӨСҮТ, Жаргалант, Корпорейт, Хабу, Тоёоко Инн, Энх-саран сувиллуудад байна. Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ОХУ-аас авчирсан иргэдийг байрлуулсан. УОК болон Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авчрах чиглэл өгсөн. Мөн Энэтхэг улс руу хоёр дахь нислэгийг төлөвлөж байна. БНХАУ-аас тодорхой тооны хүмүүс эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-үүдэд татан авчирна. Цаашдаа ч иргэдээ тасралтгүй татан авна” гэлээ.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд хурандаа Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ОХУ-д суралцаж буй оюутнуудаа хэзээ дахин татан авах вэ?

-Бид ОХУ-д байгаа оюутнуудын нөхцөл байдлын талаар Элчин сайдтай байнга холбогдож, мэдээлэл авч байгаа. Хүндэрсэн нөхцөл байдал байна. Ойрын хугацаанд тэндээс иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна. Бид Улсын онцгой комиссын үүрэг чиглэлийн дагуу ОХУ-д суралцаж буй оюутнуудаа татан авах ажлаа бэлтгэж байна.

-Шуурхай штабт иргэд хэрхэн хүсэлтээ гарган өгч байгаа бол?

-Шуурхай штабт иргэд амралтын өдөр гэлтгүйгээр хандаж байгаа. Одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэдийн өргөдлийг хүлээн авсан. Өргөдөл дээр дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг дотроо зохион байгуулалтад ороод, томилсон. Хэзээ ч Шуурхай штабт өргөдлөө өгөхөд хүлээн авна.

Харин Улсын онцгой комисс болон төрийн өндөрлөгүүдэд өргөдөл өгөх ямар ч шаардлагагүй. Албан ёсоор Шуурхай штаб дээр өргөдөл хүлээн авч байгаа.

-Цаашид гадаад улсаас иргэдээ татан авсаар байх уу. Тусгаарлах байр, эмнэлгийн ачааллаа тооцсон хязгаарлалт бий юу?

-Гадаад улсаас иргэдээ тасралтгүй татан авна. Дэлхий болон Монгол Улсын нөхцөл байдал цаашид ямар болохыг таамаглахад хэцүү. Эрүүл мэндийн яам салбарынхаа мэдээллийг тогтмол хийж байгаа. Шуурхай штаб бусад ажлыг зохион байгуулж байна. Гадаадад байгаа иргэддээ бидний нөөц боломж хязгаарлагдмал байна гэдгийг хэлсэн. Бид олон удаа тусгаарлах байруудтай уулзаж байна. Өнөөдөр нэг хүнийг нэг өрөөнд тусгаарлахгүй бол болохгүй байна. Эхнээсээ ирсэн иргэд 21 хоног болбол дараагийн ээлжийг татан авч байна. Одоо тавдугаар сарын 22, 23, 25-ны өдөр тавдугаар сарын эхээр БНСУ-аас ирсэн иргэд гэрийн ажиглалтад шилжинэ. Бид тэр байранд нь халдваргүйжүүлэлт хийж, дараагийн иргэдээ татан авах бэлтгэлээ  хангана.

-Өнөө өглөө Энэтхэгийн онгоцоор ирсэн хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэтхэг рүү жижиг оврын онгоц нисч, 158 хүн эх орондоо ирсэн. Зарим нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очсон бол ХӨСҮТ-д сэжигтэй хоёр тохиолдол очсон. Хаа очиж, эрсдэл бага байна. Бусад хүмүүсийг тусгаарлах байранд хуваарилсан. Бага насны хүүхдүүд байгаа. Зарим тохиолдолд бид онгоц дотроо түргэвчилсэн оношлуураар шинжлэх гэж оролдож байна. ОХУ-аас ирсэн оюутнуудыг шинжилгээ хийхдээ түргэвчилсэн байдлаар хийсэн байж болзошгүй. Тиймээс татан авч буй иргэдийн шинжилгээнд хамрагдах боломж харилцан адилгүй байгаа.

“ДОЛООН ДҮҮРЭГТ ШАЛГАЛТ ХИЙХЭД 3110 ХҮН АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭГҮЙ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дэд дарга Д.Сугарбат:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улстай хил залгаа ОХУ-ын хотуудын өвчлөлийн мэдээллийг хүргэе. Улаан-Үдэ хотод 948, Эрхүүд 601, Тувад 299 тохиолдол бүртгэгдээд байна. Гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж буй шинэ тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Гэтэл ард иргэд анхаарал сэрэмжээ сулруулж эхэлж байна. Иргэд маскаа зүүхгүй, аж ахуй нэгж ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийхгүй байна. Манай байгууллагаас тавдугаар сарын 16-нд нийслэлийн долоон дүүрэгт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад 3110 хүн амны хаалтаа зүүгээгүй, 1189 аж ахуй нэгж ариутгалаа тогтмол хийгээгүй асуудал гарч байна. Эдгээр хүмүүст эхний ээлжинд шаардлага тавьж, зөвлөгөө өгсөн. Харин 514 аж ахуй нэгж ариутгалыг тогтмол хийж байна. Ард иргэд зуны улиралд амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сайн сахих хэрэгтэй.

Мөн тавдугаар сарын 17-нд хийсэн хяналт тандалтаар 2077 объектод амны хаалтгүй явж байгаа иргэдэд анхаарга, зөвлөмж өгсөн. Өчигдөр архи согтууруулах ундаа борлуулдаг, үйл ажиллагаа явуулдаг 197 аж ахуй нэгж байгууллагад хяналт тавьж, зөвлөмжийг хүргүүлсэн. Ер нь архи согтууруулах ундаа худалдаалж, үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд санаатай болон санамсаргүй цаг хэтрүүлж ажиллах зөрчил гарч байна. Дорнод аймагт тавдугаар сарын 16-нд зургаан том хүн, нэг хүүхэд хоол хүнсний хордлого авч, эмнэлгийн байгууллагад хандсан.

Эх сурвалж: А.Цээсүрэн (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хамгийн бага зардалтай косплэйчин
1 цаг    

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
2 цаг    

"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
2 цаг    

Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
2 цаг    

Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
2 цаг    

Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
3 цаг    

Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
3 цаг    

Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
3 цаг    

Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
3 цаг    

“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
4 цаг    

22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
4 цаг    

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
4 цаг    

Номын баяр маргааш үргэлжилнэ
4 цаг    

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
5 цаг    

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
5 цаг    

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
6 цаг    

Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
6 цаг    

Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
6 цаг    

Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
6 цаг    

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
6 цаг    

Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
6 цаг    

Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
8 цаг    

Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
22 цаг    

Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
23 цаг    

Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
23 цаг    

СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
23 цаг    

“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
23 цаг    

Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
1 өдөр    

Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
1 өдөр    

Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
1 өдөр    

Бодибилдингийн спортод гологдсон
1 өдөр    

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
1 өдөр    

Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
1 өдөр    

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
1 өдөр    

Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
1 өдөр    

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
1 өдөр    

Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
1 өдөр    

Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
1 өдөр    

Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
1 өдөр    

Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
1 өдөр    

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
1 өдөр    

Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
1 өдөр    

Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
1 өдөр    

Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
1 өдөр    

УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
1 өдөр    

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
1 өдөр    

Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
1 өдөр    

Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
1 өдөр    

Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
1 өдөр    

МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.