Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 06
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Жанжны нутгийн цэх сэтгүүлч

НИЙТЛЭСЭН: 2020-05-18 12:46:01
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Чанцалын Үл-Олдох гэж содон нэртэй, даруухан бүсгүйтэй сэтгүүлзүйн гал тогоонд он цагийг туулж явна. Хэн хэнийхээ уншигч нь, мөн шүүмжлэгч нь явж ирэв, бид. Бие биеэ урмын үгээр ташуурдаж, бас мэдээ мэдээллийн араас уралдаж, өрсөлдөж ирэв. Өнгөрсөн хугацаанд тэрбээр өчнөөн сувагтай, олон өнгөтэй мэдээ мэдээллийг нягталж, тэнцвэртэй мэдээлж ирсэн “Ган үзэгтэн”. Өөрийн гэсэн үзэл бодолтой, баримталдаг зарчим, байр суурьтай шударга сэтгүүлч болохоо бичсэн мэдээ, нийтлэл, сурвалжлагаараа баталж ирсэн нэгэн.

Чанцалын Үл-Олдох дуу цөөнтэй атал цаас үзэг хоёр нийлүүлэхээрээ часхийж байдаг сэтгүүлч. “Зууны мэдээ”-гийн “Иргэдээ өмөөрч бичнэ” гэсэн индэр дээр   хиншүү хярвас үнэртсэн халуун сэдвүүд хөндсөн нь цөөнгүй. Эр зориг шаардсан эрэн сурвалжлагууд хийсэн нь ч олонтаа. Сэтгүүлчийн цаг наргүй ажлын хажуугаар юм л бол Сүхбаатар нутгийнхаа алдар цуутнууд, хурдан морь, өв соёл, зан заншлын талаар олон сайхныг бичиж туурвина. Болохгүйг нь ч хатуухан шүүмжилнэ. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “Нийслэл дэх Сүхбаатар аймгийн сурвалжлагч” гэлцдэг. Дээхнэ үед “Үнэн” сонины тусгай сурвалжлагч гэсэн орон тоо аймаг бүрт байдаг, хотоос нэртэй сэтгүүлчид томилогдож ажилладаг байсан түүхтэй. Тэгвэл энэ цагт Үл-Олдох маань нийслэл дэх Сүхбаатар аймгийн сэтгүүлчийн үүргийг сайн гүйцэтгэж яваа.

Тэрбээр сэтгүүлзүйн гал тогоонд үзгээ хурцалж зүтгэсэн 20 гаруй жилд бүхий л салбарын мэдээ мэдээлэл бэлтгэхийн сацуу даацтай нийтлэл, сурвалжилга, ярилцлагаараа өөрийнхөө чансааг олонд таниулсан эрэмгий бүсгүй.

Нутгийнхаа зон олныг ялгалгүй дэмжиж, тусалдаг элгэмсүү сэтгүүлч. Байсхийгээд л Сүхбаатар, Дорнод аймгаас “Нутгийнхаа сэтгүүлчтэй ярья” гээд редакц руу утас цохих нь бий. “Хөдөөнөөс зорьж ирлээ, Үл-Олдох сэтгүүлчтэй уулзана” гэх хүн ч олон. Эрх нь зөрчигдсөн, зовлон бэрхшээл тохиолдсон талаар хэвлэлд хандах гэж нутгийн сэтгүүлчээ эрж сурж ирцгээнэ.

Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо » Төр.мн

Түүний хөндсөн сэдвүүд олны анхаарлыг татаж байсан нь цөөнгүй бий. Түүнчлэн алдартай хүмүүс, тэдний амжилт бүтээлийг түүх намтартай нь архивлаж, томоохон бүтээн байгуулалт хийж, хөгжилд түүчээлсэн хүн, аж ахуйн нэгжийн амжилт бүтээлийг тодруулж сурвалжилсан нь олонтаа. Тиймээс Сүхбаатар аймагтай холбоотой ямар нэгэн мэдээллийн мөрөөр хөөцөлдөх, тодруулах хэрэг гарвал бид хамгийн түрүүнд түүнтэй холбогддог. Мань хүн ч “Лавлах товчоо”-ны үүргийг бас сайн гүйцэтгэнэ.

Өнгөрсөн сонгуулийн үр дүнд Сүхбаатар аймагт засаглал хуваасан МАН, АН-ын талцалд Сүхбаатар аймаг хэсэгтээ л “Эзэнгүй айл” шиг болж, энэ сул талыг ашиглан хариуцлагагүй уул уурхай газар авсан. Газрын тосны хайгуул хийх нэрээр хилийн торыг тасдан хоёр тийш нь эвхэж тавьчихаад өрөмдлөг хийж байсныг нутгийн зон олон мартаагүй байх.  Уул уурхай дагасан олны хөлд түүхийн дурсгал хулгайд алдагдах, булш бунхан тоногдох, малын хулгай нэмэгдэх аюул нүүрлэсэн. Хамгийн гол нь иргэдийнх нь язгуур эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг Ч.Үл-Олдох маань газар дээрээс нь сурвалжлан “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” гэсэн цуврал нийтлэлүүд бичиж олны анхааралд хүргэсэн. Сэтгүүлзүйн энэ бүтээлээрээ МСНЭ-ийн 2019 оны сонины шилдэг сэтгүүлчээр шалгарч “Ган үзэг”-ийн эзэн болсон бол түүний бичсэн нийтлэлийн мөрөөр хэд хэдэн компанийг холбогдох байгууллагууд шалгаж, заримынх нь үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байдаг.

Ийнхүү  хязгаар нутаг Сүхбаатар аймагтаа дөрөвдөгч засаглалын үүргийг сөрөг хүчний үүрэгтэй хамт хэрэгжүүлж ирсэн “Ган үзэг”-тэн сэтгүүлчтэй Сүхбаатар аймгийнхан азтай юм. Эхлүүлсэн сэдвээ эцсийг нь хүртэл орхидоггүй жанжны нутгийн цэх сэтгүүлчид “Ган үзэг” нь ташуур болог ээ.

Эх сурвалж: erinnews.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хамгийн бага зардалтай косплэйчин
31 минут    

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
45 минут    

"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
1 цаг    

Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
1 цаг    

Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
1 цаг    

Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
2 цаг    

Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
2 цаг    

Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
2 цаг    

Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
2 цаг    

“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
2 цаг    

22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
3 цаг    

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
3 цаг    

Номын баяр маргааш үргэлжилнэ
3 цаг    

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
3 цаг    

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
4 цаг    

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
4 цаг    

Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
4 цаг    

Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
4 цаг    

Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
4 цаг    

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
4 цаг    

Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
4 цаг    

Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
7 цаг    

Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
21 цаг    

Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
21 цаг    

Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
22 цаг    

СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
22 цаг    

“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
22 цаг    

Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
1 өдөр    

Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
1 өдөр    

Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
1 өдөр    

Бодибилдингийн спортод гологдсон
1 өдөр    

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
1 өдөр    

Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
1 өдөр    

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
1 өдөр    

Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
1 өдөр    

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
1 өдөр    

Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
1 өдөр    

Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
1 өдөр    

Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
1 өдөр    

Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
1 өдөр    

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
1 өдөр    

Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
1 өдөр    

Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
1 өдөр    

Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
1 өдөр    

УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
1 өдөр    

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
1 өдөр    

Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
1 өдөр    

Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
1 өдөр    

Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
1 өдөр    

МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.