Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 06
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг замхрав уу?

НИЙТЛЭСЭН: 2020-05-18 10:45:58
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

Хууль сахиулах, хяналт тавих байгууллагынхан хуулиа зөрчих явдал гарсаар байна. Улс даяар онц дэглэм тогтоож, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байтал хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдсан ноцтой хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй юм. Гэвч тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, эрх мэдэл бүхий зарим албан тушаалтан энэ хэргийн талаар мэдээлэхээс татгалзсаар байна.

Хурандаа нарт холбогдох дээрх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл тухайн өдрийн хоногийн мэдээнд байхгүй байсан нь олны анхаарлыг татсан. Энэ хэрэг замхарч болзошгүй талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь цагдаа, хууль хяналтын байгууллагаас энэ хэргийн талаар ихэд нууцалж, прокурорын байгууллага “дарамтад” орсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байна хэмээн  хардаж буйгаа ч эх сурвалжууд өгүүлж байна.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Дарга, цэрэг хэнбугай ч байсан хуульд харш үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээх учиртай. Өнөөдрийн байдлаар энэ хэргийн талаар тагнуулын байгууллагаас мэдээлэл өгөх хүн олдохгүй байна. Магадгүй нэг хэсэг өндрөө авсан энэ хэргийг мартагнуулж байгаад “хав дарах” санаархал хэн нэгэнд байгааг үгүйсгэх аргагүй юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс хэрэг шалгалтын явцын талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Прокурорын шатанд шалгалт үргэлжилж байна” гэсэн товч хариулт өгөв.

Хэргийг сануулахад, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар бусадтай архидан согтуурсан бичлэг ил болсон. Энэ үеэр хурандаа Д.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Г.Ганбаатарт агсам тавьж, улмаар ууж байсан шар айрагныхаа аягаар түүний толгойн тус газарт нь цохисны улмаас хохирогч хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

“Энкодо Булл”-ын VIP өрөөнд энэ хэрэг гарсны дараа Тагнуулын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан “Дээрх хэрэгт холбогдуулан дотоод шалгалт хийж байна. Хурандаа нарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Дотоод шалгалтын дараа хурандаа нарыг ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оноох, эсвэл албан тушаал буурах эсэх асуудлыг шийднэ” хэмээн мэдээлж байв.

Ер нь хууль сахиулах, хяналт тавих байгууллагынхны холбогдсон хэрэг замхарсан тохиолдол цөөнгүй гэдэг. Хурандаа нарын танхайрсан хэрэг хуулийн дагуу шийдэгдэхээс түүний үнэн эсэх харагдах биз ээ.

Эх сурвалж: Б.ЖАРГАЛ (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хамгийн бага зардалтай косплэйчин
1 цаг    

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
1 цаг    

"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
1 цаг    

Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
1 цаг    

Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
2 цаг    

Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
3 цаг    

Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
3 цаг    

Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
3 цаг    

Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
3 цаг    

“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
3 цаг    

22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
3 цаг    

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
3 цаг    

Номын баяр маргааш үргэлжилнэ
4 цаг    

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
4 цаг    

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
4 цаг    

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
5 цаг    

Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
5 цаг    

Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
5 цаг    

Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
5 цаг    

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
5 цаг    

Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
5 цаг    

Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
7 цаг    

Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
22 цаг    

Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
22 цаг    

Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
22 цаг    

СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
23 цаг    

“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
23 цаг    

Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
1 өдөр    

Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
1 өдөр    

Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
1 өдөр    

Бодибилдингийн спортод гологдсон
1 өдөр    

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
1 өдөр    

Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
1 өдөр    

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
1 өдөр    

Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
1 өдөр    

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
1 өдөр    

Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
1 өдөр    

Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
1 өдөр    

Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
1 өдөр    

Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
1 өдөр    

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
1 өдөр    

Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
1 өдөр    

Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
1 өдөр    

Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
1 өдөр    

УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
1 өдөр    

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
1 өдөр    

Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
1 өдөр    

Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
1 өдөр    

Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
1 өдөр    

МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.