Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Хажидмаа: Эрх баригчид иргэдийг талхаа хувааж авч байгааг гайхаж байсан. Тэгвэл одоо усаа зээлээр авч байна

НИЙТЛЭСЭН: 2020-04-08 23:36:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 1

Засгийн газраас нэн ядуу иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр өгөхийг иргэн Г.Хажидмаа шаардсаар байгаа. Түүнээс энэхүү шаардлагынх нь талаар тодрууллаа.

-Та саяхан Засгийн газар нэн ядуу иргэдэд нэг сая төгрөг бэлнээр өгөх ёстой хэмээн шаардсан. Энэхүү шаардлагынхаа хариуг авсан уу?

-Шаардлагын хариуг 72 цагийн хугацаатай өгөөч гэж шаардсан байгаа. Шаардлагын утга бол төрийн бодлого нэн ядуу иргэдэд болон ахмад настнуудад хүрч ажиллахгүй байна гэсэн утгатай. Энэ засгийн газар яагаад нэн ядуу иргэддээ анхаарахгүй, хөрсөн дээрээ буухгүй агаарын ажил хийгээд байгаа юм бэ гэдгийг бол хөндөж тавьсан. Өнөөдөр энэ төр засаг амьдрал нь хүндэрсэн иргэдээ биш дарга нарыг бөөцийлсөн бодлого бариад байна. Түүнээс нэн ядуу иргэд, өрх толгойлсон ээжүүд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн эмзэг давхарга руу чиглэсэн төрийн бодлого хэрэгжсэнгүй. Улс даяараа хорио цээрийн дэглэмтэй энэ үед хоногийн хоолоо яая гэж байгаа, дэлгүүрээс талхаа таллаж, есийн тосоо граммлаж авдаг орлогогүй иргэд маань хэрхэн, яаж амь зууж байгаа бол оо. Ерөнхий сайд үнэхээр ард түмнээ бодож байгаа бол иргэдээ ингэж алагчилж болохгүй. Жишээлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгөх гээд байгаа 200 мянган төгрөгийг бодит байдал дээр дахиад л эмзэг бүлгийн иргэд, нэн ядуу иргэд, хувиараа бизнес эрхлэгчид нь бас л хүртэж чадахгүй нь ээ. Тэгэхээр энэ төр засаг ядуу иргэддээ нэг сая төгрөгийг тараах хэрэгтэй гэж үзэж шаардлага хүргүүлээд байна.

-Төрөөс хорио цээрийн энэ үед шат дараалсан арга хэмжээг авч байна шүү дээ. Жишээ нь зээл, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг түр хойшлууллаа. Энэ бүхэн хангалтгүй юу?

-Тийм. Энэ бол хангалтгүй. Энэ бол Хүрэлсүхийн поп концерт байлаа. Төр иргэдээ хэтэрхий алагчилсан зүйл. Айл арван хүүхэдтэй байлаа гэхэд тавд нь хоол өгөөд тавыг нь хоосон хонуулдаггүй л биз дээ. Хэдий ядарсан ч хүртэх хүртэхээрээ хоолоо хуваадаг л байхгүй юу. Гэтэл энэ төр мөнгөтэй мөртлөө. Хойд эцгийн сэтгэлээр хандаж байна. Өнөөдөр Монголд татвар төлөх боломжгүй иргэд нь 400 мянга гаруй. Нэн ядуу иргэд нь нийт хүн амын 30-с дээш хувь. 4 хүн тутмын 1 нь халамж авах зайлшгүй шаардлагатай байна. Бодит байдал ийм л байна. Дээрээс нь одоо хувиараа бизнес эрхлэгчид маань түрээсийн дарамтыг даван туулж чадахгүй дампуурч байна. Ингээд нэн ядуу иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс иргэн бүрийн гар дээр бэлэн мөнгө тараах хэрэгтэй.

-Иргэдэд бэлэн мөнгө тараах нь хэр зохимжтой арга хэмжээ вэ. Нэн ядуу иргэддээ нэг сая төгрөг тараах боломж манай улсад бий юу?

-Байлгүй яахав. Төр мөнгөгүй гэдэг хуучирсан үг. Өнөөдөр төр мөнгөтэй байна. Мөнгөгүй юм бол төрийн түшээд яагаад төрөөс хулгай хийгээд байгаа юм бэ. Бүр мөнгөгүй юм бол ядаж ЖДҮ-ийн зээлээ гишүүдээсээ аваад иргэддээ тараах хэрэгтэй. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ах, дүү нартаа намынхандаа ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь хуваарилсан шигээ иргэддээ яагаад нэгхэн сая төгрөг өгчхөж чадахгүй гэж. Үүнд л гол учир байгаа юм. Өөрсдөө авч идэх болохоор тэрбумаар нь авна. Гэтэл ядуу Монголчуудынхаа алга дээш харсангүй шүү дээ. Одоо л иргэд нь ийм хүнд нөхцөлд  байхад төр нь харж үзэх хэрэгтэй. Энэ хөл хорио тогтоосон үед иргэн бүрд тараасан мөнгө гадагшаа гарахгүй буцаад л эх орондоо үлдэнэ. Ингэж иргэдэд мөнгө тарааснаар нэг талаараа иргэд хоногийн хоолтой болно. Нөгөөтээгүүр худалдаа эрхлэгчдэд дэм болно. Одоо гадуур гараад хар иргэдийн худалдан авалт огцом буурсан байгаа. Эрх баригчид 2016 оны сонгуульд гарч ирэхдээ иргэд талхаа хувааж авч байгааг гайхаад гарч ирээ биз дээ. Тэгвэл одоо тэрнээс чинь дордоод байна. Тэр ч байтугай худгийн усаа зээлээр авч байна. Өнөөдөр гэр хорооллын дэлгүүрт Ерөнхий сайд орж үзэх хэрэгтэй. Тэнд юу зарагдаж байгааг сонирхох хэрэгтэй. Иргэд, хүүхдүүд өмнө нь дэлгүүрээс нэг кг будаа авахдаа хажууд нь нэг жигнэмэг аваад гардаг байсан бол өнөөдөр тэд нэг кг будаагаа ч авч чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэж хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, эрүүл мэндээрээ хохирч, архаг өвчин тус ч байна. Тиймээс миний хэлээд буй мөнгийг нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд заавал олгох ёстой гэж Засгийн газраас шаардсаар байгаа.

-Та энэхүү шаардлагаа өгөхийн хажуугаар төрийн ордон руу сүү өргөсөн байсан. Энэ ямар утгатай зан үйл хийв. Өмнө нь зарим жагсагчид лам аваачиж, сан тавиулж байсан санагдана?

-Сүү өргөсөн. Энэ нь төрөөс хулгайлдаг төрийн түшээдийг дахиж төрд битгий ойртуулаарай гэдэг зүйлийг хүсэж сүү өргөсөн.

-Таны өгсөн шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайд хүлээж авахгүй, хариу өгөхгүй бол яах вэ?

-За яахав. Үнэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэн ядуу иргэдээ, халамжид орох ёстой иргэдээ тоохгүй бол цаг хугацаанд дүнгээ тавиулах байлгүй дээ. Өмнө нь би УИХ-ын гишүүн Б.Ундармаад хариуцлага тооц гэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэвч нэг ч хариу өгөөгүй. Цээжээрээ хамгаалаад үлдсэн. Ямар ч байсан миний шаардлагад хариу өгөхгүй бол би дахиад шаардлагаа өгнө. Дахиад хариу өгөхгүй бол дахиад өгнө. Ямарч байсан гурван удаа өгнө. Тэгээд болохгүй бол дараачийн арга хэмжээг авна.

ANEWS.MN

 

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
нэн ядуу биш нэн залхуу арчаагүй хүн гэж байдаг Ажил хий Зам цэвэрлэ шал угаа төмс ногоо мал аж ахуйд туслахажил хий ,,,,, Зөндөөажил байна   
ОГНОО:2020-04-09 11:15:45 | IP:66.181.171.26   

ШИНЭ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
8 минут    

Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
16 минут    

Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
20 минут    

"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
28 минут    

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
1 цаг    

Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
1 цаг    

Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
1 цаг    

Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
1 цаг    

Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
1 цаг    

Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
2 цаг    

Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
2 цаг    

Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
2 цаг    

Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
2 цаг    

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
2 цаг    

Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
2 цаг    

Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
2 цаг    

О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
2 цаг    

Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
2 цаг    

Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
3 цаг    

МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
3 цаг    

Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
3 цаг    

Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
3 цаг    

Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
4 цаг    

Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
4 цаг    

БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
4 цаг    

Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
4 цаг    

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
4 цаг    

COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
5 цаг    

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
5 цаг    

Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
5 цаг    

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
5 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
5 цаг    

Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
6 цаг    

Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
6 цаг    

Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
6 цаг    

Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
6 цаг    

Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
6 цаг    

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
8 цаг    

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
8 цаг    

Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
8 цаг    

Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
8 цаг    

Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
8 цаг    

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8 цаг    

Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
22 цаг    

"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
1 өдөр    

Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
1 өдөр    

15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
1 өдөр    

Их Британид олон хүнийг баривчилжээ
1 өдөр    

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
1 өдөр    

Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.