Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та хариуцлагаа хүлээж огцорно уу!!!

НИЙТЛЭСЭН: 2020-04-08 20:10:10
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

У.Хүрэлсүхийн Засгийн газарт бул хар чулуу болсон бүтэлгүй сайд нэг бус бий. Тэдний дотроос шударга ёсны зарчмын шалгуураар нэн даруй огцрох болзол хангасан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та мөнөөс мөн. Иймд:

  1. Өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн таны амлалт өдгөө хий хоосон цуурай мэт болов. Та 2012-2016 оны АН болон Шударга ёс эвслийн Засгийн газрыг ёстой бахаа ханатал шүүмжлэхдээ “Хэмжээлшгүй их өр тавьсныг нь би л мундгаараа бараг хувиасаа төлж барагдуулж байна” гэх маягаар хэвлэлд эх адаггүй баахан ярилцлага өгч өөрийгөө рекламдаж байсныг  хүмүүс бэлхнээ санаж байгаа. Гэтэл 2016 оноос хойш өнөөдөртэй золгоход Засгийн газрын төлөх өр 2.3 дахин нэмэгдээд байна. Үүнийг ам.доллар, төгрөгийн харьцуулалтаар авч үзвэл Засгийн газрын төлөх өр 7.9 тэрбум ам.доллар буюу  өнөөгийн ханшаар 22.1 их наяд  төгрөг болжээ. Энэ нь Монгол улсын нэг иргэнд 6.7 сая төгрөг оногдож байна гэсэн үг. Тэгэхээр таны өр нэмэгдүүлэхгүй гэсэн гоё амлалт хайчсан бэ? Үүний төлөө Та зайлшгүй хариуцлага хүлээх ёстой бус уу?!
  2. Зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2017-2020 оны хооронд төгрөгийн ханш 40 гаруй хувиар унажээ. Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний үнэ үүнээс илүү нэмэгдэж өнөөдөр Монгол улсын гурван хүний нэг нь ядуурлын байдалд ороод байна. Үүний нэг гол шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутолгой компанийн орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийн төслийг та ганцаараа жадлан эсэргүүцэж буцаасан явдал байлаа. Таны ийм хорлонтой үйлдлийн улмаас гадаад валютын орлого буурч, худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсээр байна. Түүнчлэн таны ахалдаг Санхүүгийн Зөвлөл, мөн Монгол банк нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд түүхэнд байгаагүй их хэмжээтэй, тодруулбал, нийтдээ 10 их наяд төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь төгрөгийн ханшийн уналтыг тийнхүү огцом унахад хүргэсэн юм. Таны санаатай гэмээр ийм харалган алдааг хатуухан хэлэхэд эдийн засгийн аллагын хэлбэр гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болов уу. Ингэж та УИХ-д өргөсөнтангаргаасаа няцаж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг улам унагах замаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, илт хохироосон тул хариуцлагаа ухамсарлан огцрох ёстой. 
  3. Та 2020 оны улсын төсвийн хуулийг УИХ-д өргөн барьж батлуулахдаа Монгол улс, нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй хуулийг батлуулсан байна. Тэгэхдээ тодорхой бус шалтгаанаар улсын төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайгхумьж, хясан боогдуулжээ.  Мөн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсвийг 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн зэргээс харахад 2020 оны улсын төсөв нь Монгол улсын эрх ашгийн төлөө бус зөвхөн УИХ дахь МАН-ын 64 гишүүнийг сонгуульд ялуулахад зориулсан  төсөв болсон байна. Эдгээрээс жишээлэхэд, сум, багийн засаг дарга нарын албан конторын барилга барих гэх мэт хэрэгцээ шаардлага багатай зүйлд  57 тэрбум төгрөг суулгаж өгсөн зэргийг хэвлэлүүд шүүмжилж байгаа. Мөн танай Засгийн газар короновирусийн эсрэг арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг гаргана гэсэн атал харин та  2020 оны тийм үрэлгэн төсөвт тодотгол хийхгүй гэж олон удаа мэдэгдэж, мэлзэж байна. Тэгвэл тэрхүү 5.1 их наяд төгрөг чинь 2020 оны улсын төсвийн орлогын 40 гаруй хувьтай тэнцэж байгаа шүү дээ. Ийм байхад төсөвт тодотгол хийхгүй гээд улайраад байгаа нь сонгуулийн зардлын хууль бус санхүүжилт хийхээр зэхэж байна гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Таны дээрх бүх санаатай, санаандгүй бусармаг үйлдлүүд чинь Монгол улс, нийт ард иргэдийн эрх ашигт огт нийцэхгүй бөгөөд дан ганц МАН-ын 2020 оны сонгуульд зориулагдсан санхүүгийн схем буюу бусдын эрх ашигт үйлчилсэн хэлбэр гэж үзэхээс аргагүй тул холбогдох хуульд заасны дагуу Та хариуцлага хүлээж, Сангийн сайдаас огцрох өргөдлөө нэн яаралтай өгч шийдвэрлүүлнэ үү.

Б.Отгонбаяр    

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
19 минут    

Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
25 минут    

Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
33 минут    

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
40 минут    

Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
44 минут    

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
55 минут    

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
59 минут    

Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
1 цаг    

Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
1 цаг    

Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
1 цаг    

"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
1 цаг    

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
2 цаг    

Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
2 цаг    

Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
2 цаг    

Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
2 цаг    

Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
2 цаг    

Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
3 цаг    

Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
3 цаг    

Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
3 цаг    

Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
3 цаг    

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
3 цаг    

Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
3 цаг    

Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
3 цаг    

О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
3 цаг    

Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
3 цаг    

Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
4 цаг    

МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
5 цаг    

Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
5 цаг    

Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
5 цаг    

Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
5 цаг    

Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
5 цаг    

БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
5 цаг    

Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
5 цаг    

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
5 цаг    

COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
6 цаг    

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
6 цаг    

Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
6 цаг    

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
7 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
7 цаг    

Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
7 цаг    

Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
7 цаг    

Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
7 цаг    

Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
7 цаг    

Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
7 цаг    

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
9 цаг    

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
9 цаг    

Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
9 цаг    

Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
9 цаг    

Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
9 цаг    

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.