Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар тус улсын ХЭҮК-оос хариу ирүүлжээ

НИЙТЛЭСЭН: 2020-04-08 11:39:31
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллийн дагуу манай улсын иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2020 оны 03 дугаар сард хүргүүлсэн юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос:

"...Манай хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, өөр өөрийн улс оронд ажиллаж, амьдарч буй тус тусын улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаа би шинэ тутам тархсан Ковид-19 өвчнөөс үүдсэн нөхцөл байдлын улмаас БНСУ-д буй Монгол иргэдийн зүгээс ирж буй мэдээлэлтэй холбогдуулан танд хандаж байна.

Монгол Улсаас БНСУ-д түр хугацаагаар очсон, хоёр улсын хооронд болон зарим дамжин зорчих нислэгүүдийг зогсоосны улмаас буцах боломжгүй болсон Монгол Улсын иргэд танай улсад гадаадын иргэн гэдгээр үндэслэж амны хаалт, ариутгагч зэрэг эрүүл ахуй наад захын хэрэглэгдэхүүн худалдан борлуулахгүй, ялгавартай хандаж байгаа талаар Комисст мэдээлэл ирүүлсээр байгаа болно. Иймд холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулан гадаад улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ тэгш, ялгаварлан гадуурхалтгүй эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсэж байна." гэсэн юм.

ХЭҮК-ын хүсэлтийн дагуу монгол иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж, арга хэмжээ авхуулахаар ажиллаж байгаа тухай хариуг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлжээ.

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос:

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Бямбадорж Жамсран танаа,

Захидал ирүүлсэнд талархал илэрхийлье.

КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй хямралын энэ үед танд, танай хамт олон болон Монголын нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

КОВИД-19 цар тахал нь Дэлхийн улс орнууд болон Бүгд Найрамдах Солонгос Улсад томоохон сорилтууд авчирч байна. Солонгос Улсын иргэд Солонгос Улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн хамтаар бүгд л энэхүү хямралтай бүхий л боломжит арга хэмжээ авч тэмцэж байна.

Амны хаалт болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл олоход улам л бэрх болж, улсын хэмжээнд хомсдол үүсэхийн сацуу КОВИД-19-өөр өвчилсөн хүний тоо болон уг халдварт вирусээр нас барсан хүний тоо хурдацтайгаар өсөж байна. Хэдийгээр амны хаалтыг хүртээмжтэй болгох үүднээс засгийн газраас арга хэмжээ авч, улсаас хангаж буй амны хаалтыг заасан цэгүүдээр борлуулж байгаа хэдий ч худалдан авч чадахгүй хүмүүс байсаар байна.

Таны захидалд дурдсанчлан амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэгсэл худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа Солонгос Улсад амьдарч буй гадаад иргэдийн болон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар бид мөн санаа зовниж байгаа билээ.

Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн болно. (үүнд Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам). Нийгмийн эрүүл мэндийн бодлогод хүн бүрийн эрх, эрхэм чанарыг түүний иргэний харьяаллаас үл хамааран хүндэтгэж тусгасан байх, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар энэхүү албан бичигтээ бид дурдсан юм.

Мөн түүнчлэн амны хаалтын эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахаар засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого нь Бүгд Найрамдах Солонгос Улсад сурч амьдарч буй эрүүл мэндийн даатгалгүй гадаад оюутан болон цагаач ажилчдыг хамраагүйд гүнээ харамсаж буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ-ын ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан байгаа.

Комиссоос КОВИД-19-тэй тэмцэх ажиллагаанд эмнэлгийн хэрэгслийн хүртээмжээс нийгмийн аливаа бүлэг орхигдохоос урьдчилан сэргийлэх, Солонгос Улсад амьдарч буй хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүлэх зорилт болгохоор хүчин чармайлт тавьж байна.

Хүний эрх хөхиүлэн дэмжих, хамгаалах бүрэн эрхтэй хараат бус байгууллагын хувьд цаашид ч мөн хамтран ажиллана гэж найдаж байна.

Баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Чой Ёнг-аэ" гэжээ.

 

 

Эх сурвалж: ХЭҮК

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.