Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Занданшатар: Зээлийн хүү, зах зээлийн үнэ ханшийг захиргаадалтаар удирдах боломж хязгаарлагдмал

НИЙТЛЭСЭН: 2020-04-08 11:37:58
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы Мягмар гарагийн хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Энэ үеэр банкны салбарын реформын баримт бичгийг Монголбанкнаас УИХ-д энэ долоо хоногт өргөн барих гэж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм. 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжид хамгийн том дарамт болж байгаа зүйл нь зээлийн төлөлт болон хүү. Тиймээс зээлийн хүүг бууруулах, иргэдийн ачааг бодитоор хөнгөлөхийн тулд Монголбанк, Сангийн яам онцгой нөхцөл гэж үзэж, экстрим арга хэмжээ авах шаардлагатай ба энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн юм. 

“Зээлийн хүүгийн талаар Монголбанк хариулах хэрэгтэй. Яагаад гэвэл Сангийн яам, Засгийн газар хоёр жилийн турш банкны салбарын реформыг нэхсэн, шаардсан. Энэ салбарт гаднын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирж өгөөч ээ гэдгийг зөндөө гуйсан. Төрөл бүрийн ажлын хэсэг гараад, дарга нар нь солигдоод л байсан. Юу ч хийгээгүй. Үр дүн нь өнөөдөр байж байгаа энэ байдал. Тийм учраас УИХ өөрсдөө гаргах шаардлагатай хуулиудаа гаргах хэрэгтэй. Тэр хуулиудаа энэ богино хугацаанд гаргаж, арилжааны зарим банкны ноёрхлууд дээр цэг тавих ёстой. Тэгэхгүйгээр энэ ажил амар хийгдэхгүй. Засгийн газар, Сангийн яам хоёр жил энэ танхимаас гуйсан. Хариу юу ч өгөөгүй. Тэрийг энд заавал хэлье гэж бодож байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Зээлийн хүү, хадгаламжийн хүү, инфляц нь эрсдэл шингээсэн, макро эдийн засгийн байдлаасаа шалтгаалж байгаа. Манайх Америк шиг доллар хэвлэдэггүй, бодлогын хүү 0.5 хувь байдаггүй. Бодлогын хүү бууруулчихаар зээлийн хүү буурчихгүй. Эдийн засгийн онол амьдралаас шалгарсан зүйл учраас хэлснээр хийж болдоггүй. 

Хадгаламжийн хүүг хүчээр бууруулах гэхээр хоёр тал гэрээ байгуулж, хүүгээ тохирсон байдаг тул төрөөс хязгаарлаж оролцох, зах зээлийн үнэ ханшийг захиргаадалтаар удирдах боломж хязгаарлагдмал. Тэр тохиолдолд дандаа л эдийн засаг эргүүлээд хариу барьчихдаг учраас бодит байдлыг нийгэмд зөв тайлбарлах нь зүйтэй” гэлээ. 

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх долоон арга хэмжээгээ танилцуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар банкны салбарт реформ хийх цаг болсон гэдгийг хэд хэдэн удаа тодотгож байсан. Тэгвэл Монголбанкнаас энэ долоо хоногт банкны салбарын реформын баримт бичгийг ийнхүү УИХ-д өргөн барихаар болжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
12 секүнд    

С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
3 минут    

Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
5 минут    

18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
6 минут    

Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
17 минут    

“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
24 минут    

Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
39 минут    

Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
1 цаг    

Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
1 цаг    

Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
1 цаг    

Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
2 цаг    

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
2 цаг    

Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
2 цаг    

Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
2 цаг    

“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
2 цаг    

Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
2 цаг    

Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
2 цаг    

Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
2 цаг    

Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
2 цаг    

Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна
2 цаг    

2020 оны эхний улиралд зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ
2 цаг    

ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа
2 цаг    

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав
2 цаг    

Бүх цаг үеийн хамгийн агуу 10 боксчин тодорчээ
3 цаг    

Covid19-ийн эмийг 50 хүн дээр туршиж эхэллээ
3 цаг    

ОХУ руу автозамаар нүүрс экспортлох төлөвлөгөө гацав
3 цаг    

Гэрлэх ёслолын ордонд хурим хийхгүй
3 цаг    

Х.БАТ-ЯЛАЛТ: Өөрсдийн ЯЛАХ хүсэл шуналаа хойш нь тавья
16 цаг    

Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн
21 цаг    

Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ
21 цаг    

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ
21 цаг    

Гудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна
21 цаг    

Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ
21 цаг    

Улсын хэмжээнд 15 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
21 цаг    

Төрийн үйлчилгээг цахимжуулж, операторын системд шилжүүлнэ
21 цаг    

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа
21 цаг    

Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
21 цаг    

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо
21 цаг    

Аврагчид өөрсдөө гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ
21 цаг    

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амь насаа алджээ
23 цаг    

Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана
23 цаг    

Зургаадугаар сарын 1-нд 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
1 өдөр    

АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ
1 өдөр    

Нийслэл хотын тохижолт, цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна
1 өдөр    

Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас дөрвөн хүн нас барлаа
1 өдөр    

Victoria’s Secret АНУ болон Канад дахь нийт 250 дэлгүүрээ хаана
1 өдөр    

Өнгөрсөн 7 хоногт 12.6 сая ширхэг хувьцаа арилжив
1 өдөр    

Багийн “Явуулын төв”-ийн иж бүрдлийг 6 суманд гардуулав
1 өдөр    

Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн
1 өдөр    

Б.БАТБОЛД: Муугийн үндэс болсон төрийн тогтолцоог өөрчилж байж хөгжил дэвшлийн талаар ярих боломжтой
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.