Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш

НИЙТЛЭСЭН: 2020-03-26 14:34:29
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой, ажлын цаг дууссан хойно ард түмэндээ бас нэгэн  гэнэтийн “бэлэг” барив. Тэрээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санаачилга гаргажээ. Сонгуулийн зардлыг хэмнэж, хэмнэсэн мөнгөө коронавирусын эсрэг тэмцэлд зориулья хэмээв. Өнгөц харахад зөв зүйтэй мэт харагдаж болох ч үр дүн цар тахлаас ч илүү хүндээр тусч мэднэ.

Сонгуулийн тухай хуулийн Тавдугаар зүйлд “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” (5.5), Есдүгээр зүйлд зөвхөн “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 25-р зүйлд заасан “онцгой нөхцөл байдал” үүсвэл ээлжит сонгуулийг хойшлуулах шийдвэрийг зөвхөн УИХ гаргана гэсэн үг. Ерөнхийлөгч биш.

Харин Үндсэн хуульд заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт нь,

-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон (25.2.1),

-Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон (25.2.2),

-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарласан  (25.2.3 )зэргийг нэрлэсэн байна.

Гэвч аз болоход Монгол Улсад эдгээр нөхцөл байдлын аль нь ч бий болоогүй байна, одоохондоо. Бас битгий бий болоосой ч гэж залбирч байна. Гэвч бий болохыг хүсч мөрөөддөг зарим нэг хүн байдаг эсэхийг хэн мэдлээ.

Харин манай Ерөнхийлөгчийн олж мэдсэнээр судлаач шинжээчид “2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж, дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэлсэн” учраас,

Мөн түүнчлэн “Коронавирусын эсрэг арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй” учраас,

Хамгийн гол нь “Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй том том мөнгөн амлалт өгч байгаа нь цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж” учраас УИХ-ын ээлжит сонгуулийн хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн юм байна.

Товчхондоо, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалт нь улсаа сүйрүүлэх хэмжээнд очсон учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ёстой гэв.

Ер нь бол коронавирусын халдварын улмаас дэлхийн болон түүний дотор манай улсын эдийн засагт бодитой хор хохирол нүүрлэж байгаа нь үнэн. Түүнийг даван туулахын тулд улс орнууд бүх хүчээ дайчилж байгаа, Монгол Улсын хувьд ч ийм шаардлага байгаа нь үнэн.

Гэхдээ үүний төлөө УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, улс төрийн намуудын оролцоо, сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Тэр тусмаа хууль тогтоох байгууллагад хуулиар олгогдсон эрх мэдлийг Х.Баттулга гэдэг хүн ганцаараа булааж аваад, өмнөөс нь шийдвэр гаргаж бүр болохгүй. Бүх зүйл эрэмбэ дараатай, цаг хугацаатай.

Үнэхээр коронавирусын халдвар Монгол Улсыг бүхэлд нь хамарч, “хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц” хэмжээнд хүрвэл онц байдал зарлах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэгсэн тохиолдолд УИХ нь шийдвэрээ гаргаад сонгуулиа хойшлуулсан ч болно.

Харин түүнээс наана олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, илүү хямралт байдал руу хөтлөх иймэрхүү санал санаачилга гаргах нь төрийн тэргүүний хийх ажил лав биш. Сайн ч муу ч ардчилсан парламенттай, олон намын системтэй, тэдгээр нь бодлогоо уралдуулж, ард түмэн сонголтоо хийдэг. Хэн ч бай, төрийн тэргүүн ч бай тэдний өмнөөс шийдвэр гаргаж, шүүж тунгаах эрхгүй. 

Сонгуулийн зардлыг хэмнэх тухайд өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулийн зардалд 16,4 тэрбум төгрөг л баталсан юм байна. Гэхдээ тэр үед УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг дор явуулдаг хуультай байлаа. Харин энэ удаад УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулах учраас өмнө баталж байсан сонгуулийн зардлаас лав давж гарахгүй. Товчхондоо өнгөрсөн хугацаанд коронавирусын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгөний хажууд өчүүхэн бага зардал. Тэгэхээр асуудлын гол нь “хэмнэх”-дээ биш байх.

Харин ч “чоно борооноор” гэдэг шиг хямралт байдлыг далимдуулан эрх мэдлийг гартаа авах, эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг улс төрийн хямрал болгож, түүгээр дамжуулан ганц хүний засаглал тогтоох гэсэн увайгүй оролдлого шиг л харагдаад байна.

Эцэст нь хэлэхэд монголчууд “хонь” биш шүү, Ерөнхийлөгч өө. Харин сайн хөршийн найрсаг зангаар Хятадын ард түмэнд амласан 30 түмэн хонио нэр баасталгүй өгчихөөрэй. Ард түмэн чинь өгч байгаа юм. Монголчууд хотондоо хоньтой ард түмэн болохоос өөрсдөө хонь болчихоогүй байна.

Б.СЭМҮҮН

INEWS.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй
23 цаг    

Д.Дагвадорж: Би хэвтрээ голох хүн биш
1 өдөр    

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж, тусгаарлагджээ
1 өдөр    

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа
1 өдөр    

АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана
1 өдөр    

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
1 өдөр    

С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
1 өдөр    

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй
1 өдөр    

Гишүүн бүрт iPad, дата сим олгож, хаврын чуулганыг цахимаар хуралдуулна
1 өдөр    

Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв
1 өдөр    

50 маск хандивлан "Эртэч Монгол" хөтөлбөрийн цахим сургалтад хамрагдах боломжтой
1 өдөр    

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ
1 өдөр    

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ
1 өдөр    

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно
1 өдөр    

Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ
2 өдөр    

Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
2 өдөр    

Монголд амьдардаг солонгос иргэд УОК-т 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа
2 өдөр    

12 настай охиныг хойд эцэг болох Австрали иргэн 6 жилийн турш хүчирхийлжээ
2 өдөр    

ОХУ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргалаа
2 өдөр    

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авчирлаа
2 өдөр    

"Бургас" С.Амарсайхан нийслэлд ногоон бүс үлдээхгүй нь ээ
2 өдөр    

Ц.Баатархүү: 15 тэрбумын өртөгтэй, 10 мянган модыг огтлох гэж байна
2 өдөр    

Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ
2 өдөр    

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно
2 өдөр    

Монгол Улс коронавирусийг зургаан лабораторид оношилдог боллоо
2 өдөр    

ЭМЯ: Урд шөнө Сэлэнгэ, Дарханд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
2 өдөр    

БНСУ-аас Монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
2 өдөр    

“Буянт-Ухаа 2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгохоор болжээ
2 өдөр    

Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ
2 өдөр    

Өртөө хоорондын төмөр замыг ариутгаж байна
2 өдөр    

Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2 өдөр    

Бугын эвэр их хэмжээгээр хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ
2 өдөр    

Хан-Уул дүүргийнхэн нийслэлчүүдээ манлайлан ажиллажээ
2 өдөр    

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна
2 өдөр    

АШУҮИС-ийн хамт олон хандив өргөлөө
3 өдөр    

Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
3 өдөр    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
3 өдөр    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
3 өдөр    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
3 өдөр    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
4 өдөр    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
4 өдөр    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
4 өдөр    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
4 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
4 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
4 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
4 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
4 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.