Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2020-03-26 13:23:20
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан.

Засаг даргаас тус төслийн 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийг хамруулах асуудлыг судалж, дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж байна.

Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багийнхантай хамтран ажиллаж, 2020 онд Налайх дүүргээс нэг цэцэрлэгийг хамруулан хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулж байна” гэлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ

Дараа нь хуралдаанаар “Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.

“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор дөрвөн чиглэлээр нөөцийн махыг бэлтгэж байна. Мөн нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүрийг зорилтот бүлгийн хүн амын тоо, байршил, шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчтэй, Е баримт хэвлэгч пос терминал төхөөрөмжтэй газруудад хуралдан борлуулж байна.

Түүнчлэн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай тохиолдолд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг томоохон зах, худалдааны төвүүдэд зохион байгуулахад төлбөр хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Махны борлуулалт, үнэтэй холбоотой хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд сайн тавьж ажилла. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар худалдан борлуулалт хийхэд мөн хяналт тавих шаардлагатай” хэмээлээ.

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

Мөн хуралдаанд “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжинд ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ.

Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай.

Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй
1 өдөр    

Д.Дагвадорж: Би хэвтрээ голох хүн биш
1 өдөр    

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж, тусгаарлагджээ
1 өдөр    

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа
1 өдөр    

АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана
1 өдөр    

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
1 өдөр    

С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
1 өдөр    

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй
1 өдөр    

Гишүүн бүрт iPad, дата сим олгож, хаврын чуулганыг цахимаар хуралдуулна
1 өдөр    

Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв
1 өдөр    

50 маск хандивлан "Эртэч Монгол" хөтөлбөрийн цахим сургалтад хамрагдах боломжтой
1 өдөр    

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ
1 өдөр    

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ
2 өдөр    

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно
2 өдөр    

Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ
2 өдөр    

Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
2 өдөр    

Монголд амьдардаг солонгос иргэд УОК-т 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа
2 өдөр    

12 настай охиныг хойд эцэг болох Австрали иргэн 6 жилийн турш хүчирхийлжээ
2 өдөр    

ОХУ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргалаа
2 өдөр    

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авчирлаа
2 өдөр    

"Бургас" С.Амарсайхан нийслэлд ногоон бүс үлдээхгүй нь ээ
2 өдөр    

Ц.Баатархүү: 15 тэрбумын өртөгтэй, 10 мянган модыг огтлох гэж байна
2 өдөр    

Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ
2 өдөр    

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно
2 өдөр    

Монгол Улс коронавирусийг зургаан лабораторид оношилдог боллоо
2 өдөр    

ЭМЯ: Урд шөнө Сэлэнгэ, Дарханд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
3 өдөр    

БНСУ-аас Монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
3 өдөр    

“Буянт-Ухаа 2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгохоор болжээ
3 өдөр    

Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ
3 өдөр    

Өртөө хоорондын төмөр замыг ариутгаж байна
3 өдөр    

Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ
3 өдөр    

Бугын эвэр их хэмжээгээр хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ
3 өдөр    

Хан-Уул дүүргийнхэн нийслэлчүүдээ манлайлан ажиллажээ
3 өдөр    

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна
3 өдөр    

АШУҮИС-ийн хамт олон хандив өргөлөө
3 өдөр    

Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
3 өдөр    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
3 өдөр    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
3 өдөр    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
4 өдөр    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
4 өдөр    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
4 өдөр    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
4 өдөр    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
4 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
4 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
4 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
4 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
4 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.