УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
Өнөөдөр такси ямар үнэтэйг хүн бүхэн мэдэж байгаа.Тэгвэл галт тэрэг 1 километр нь 30 төгрөгөөр үйлчилдэг. Ийм хямд үнэтэй нийтийн тээвэр гэж Монголд л лав өөр байхгүй. Жуулчдад нэг морь, тэмээ унуулж хэдэн метр хөтөлж явж ирээд л 5000 төгрөг авах жишээний байдаг атал төмөр замын тээврийн тариф нь ийм хямд байдаг нь ямар учиртай вэ? Монгол Улсын хөгжлийг 70 жил нуруун дээрээ тээж авч яваа “Улаанбаатар төмөр зам” ХНН эсвэл тийм мөнгөө багтааж ядсан баян газар уу? Гэтэл УБТЗ-ын Зорчигч тээвэр нь жил бүр 25-30 тэрбумын алдагдал хүлээдэг гэсэн байх юм. Коронавирус гарч хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор энэ алдагдал бүр талийж өгч байгаа бололтой. УБТЗ ганц энэ жил ч биш олон жилийн өмнөөс ийнхүү алдагдал хүлээж ирсэн учир нь үеийн үед дээрээс тээврийн тарифыг нь барьж ирсэнтэй холбоотой. Гэсэн атлаа улсаас ямар нэг татаас дэмжлэг байхгүй ноль. Энэ байдал нь УБТЗ-ын Зорчигч тээврийн салбарыг унагахад хүрч хоцрогдолд хүргэжээ. Суудлын вагонуудынх нь ихэнх нь аль давингарын 70-80-аад оны хуучин вагонууд. Бүгд моралын болон металын элэгдэл, ядаргаанд орчихсон. Өтгөн шингэнээ шууд доошоо савируулж явдаг вагон одоо дэлхий дээр цөөхөн үлдсэн байх. Энэ бол нэг л жишээ. Харин УБТЗ-ын хамт олон зорчигч үйлчлүүлэгчиддээ бүхий л чадлаараа үйлчлэхийг хичээж байгааг хэлэх нь зөв болов уу. Үйлчилгээгээрээ лав л хөрш орнуудаасаа илүүг явж үзсэн хүмүүс нь харьцуулж ярьдаг юм билээ.
Жилдээ 20-30 тэрбумын алдагдалтай юм бол яагаад дампуураад зогсчихдоггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Хувийн бизнесийн байгууллага байсан бол аль хэзээний дампуураад дуусах байсан нь лавтай. Ийм ашиггүй бизнесийг авч яваад байх ч үгүй, дор нь зогсооно. Харин УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдлаа дамжин өнгөрөх транзит тээврийн орлогоосоо нөхөж иржээ. Урд хормойгоо хойт хормойгоороо нөхнө гэдэг билүү, яг тийм аргаар.
УБТЗ ганц зорчигч тээвэр дээр ч ийм алдагдал хүлээгээд зогсохгүй орон нутгийн нүүрсний тээвэр, нефть нефтийн бүтээгдэхүүн, барилгын болон мод модон материал, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэглэл зэргийг өндөр алдагдалтайгаар тээвэрлэгддэг байна. Энэ нь бас л дээрээс тогтоосон хатуу тарифтай холбоотой.
Ер нь УБТЗ-д нийгмийн хариуцлага гэсэн нэг том малгай бий. Өөрт нь зохихгүй томдсон малгайг заавал өмс гэдэг. Өмсмөөргүй байсан ч авч болдоггүй. Нийгмийн хариуцлага гэдэг юм аль ч байгууллагад байх ёстой зүйл. Гэхдээ даахын аргагүй хариуцлагыг үүрүүлж болохгүй байх. Ядаж л алдагдлыг нь багасгахад анхаарахгүй бол УБТЗ-д шинэчлэл гэдэг юм явахгүй нь.
Өнөөдөр дотооддоо 1 километрт 30 төгрөгөөр үйлчилж байгаа УБТЗ-ын зорчигч тээврийн тарифыг 52 төгрөг болгоход л алдагдалгүй ажиллах тооцоо байдаг аж. Энэчлэн УБТЗ-ын бусад төрлийн тээврийн тарифыг нь ч эргэж харах цаг хэдийнэ болжээ.
УБТЗ-ын тээврийн алдагдлыг арилгах нь эцсийн дүндээ иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг хангаад зогсохгүй Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын салбарын хөгжил шинэчлэлд чухал алхам болох юм..
Ц. БИЛГҮҮНБАТ
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.