МҮЭ-ээс түншлэгч талууддаа хандан уриалга гаргалаа
Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ COVID 19 вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. COVID 19 вирусийн өвчлөлт, тархалтын нөхцөл байдал Монгол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, олон хүндрэлүүдийг бий болгох эрсдэл үүсгэж, улмаар төсвийн орлого тасалдах, макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй байна.
Улсын хэмжээнд COVID 19 вирусын уршиг нөлөөгөөр төр, аж ахуй нэгж байгууллагуудад нийгэм эдийн засаг, хөдөлмөрийн харилцаатай холбоотой учирч болох эрсдэлийг бууруулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр төр, нийгмийн түншлэгч талууд болон хувийн хэвшил бүхий л аж ахуй нэгж байгууллагууд нэгдэн ажиллах Монгол Улсын Засгийн газрын уриалгыг МҮЭ-ийн Холбоо бүрэн дэмжин ажиллах болно.
Нийгмийн түншлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгч, ажил олгогч нартаа хандан дараах чиглэлээр хамтарч ажиллахыг уриалж байна. Үүнд:
1. Хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд хуулийн хүрээнд бие биенээ дэмжин бүхий л талаар хамтран ажиллах, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ цалин хөлс олговрыг тасалдуулахгүй, тэдний амьжиргаанд дэмжлэг болохуйц шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн харилцаатай холбогдсон бусад хууль эрх зүйн актуудыг зөрчихгүй байх;
2. Эдийн засгийн хүндэрлийг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловруулан хэрэгжүүлэх, төсвийн үр ашиггүй зардлуудыг бууруулах бодит арга хэмжээ авах, аж ахуй нэгж байгууллагуудыг татварын бодлогоор дэмжих, иргэдийн зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл болон зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах, хөнгөлөх зэрэг нийгэм эдийн засаг болонзах зээлд үр ашигтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллах;
3. Улсын хэмжээнд болон Аж ахуй нэгж байгууллагын түвшинд эрсдэлийн сан байгуулах
4. Аж ахуй нэгж байгууллагууд хорио цээрийн энэ үед ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлаар илүүтэй анхааран ажиллах горимыг уян хатан тогтоож, хариуцлага, дэг журам сахиулах;
5. Томуу, томуу төст өвчлөлийн тархалт болон COVID 19 вирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг хорио цээрийн дэглэм дуустал богиносгосон цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахыг уриалж байна.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.