Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Маск их хэмжээгээр нийлүүлнэ" гэх зарын дагуу Герман, Эрээн хот руу мөнгө шилжүүлж залилуулжээ

НИЙТЛЭСЭН: 2020-03-25 11:56:24
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-той холбоотой ээлжит мэдээллээ танилцуулах үеэр ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар өвчлөлтэй холбоотойгоор гарч буй залилангийн гэмт хэргийн талаарх мэдээллийг өгч, анхаарууллаа. 

Тэрбээр "Коронавирустэй холбоотой дэлхийд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн үед  цахим залилангийн гэмт хэрэг их гарч байна. Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог орон гэдгийг Та бүхэн мэднэ.

Улс орнуудад цахим хуудас, интернет худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг, амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн коронавирус туссан хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн иргэдийг залилах явдал гарч болзошгүй болчихоод байна.

Иймд иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж бусдад залилуулж байгааг анхаараарай.

Коронавирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээ мэдээлэл тараасан нийт 25 дуудлага мэдээллийг мөрдөн шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын Estaparmasitcalius компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.

Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

  1. Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
  2. ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
  3. Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн,хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах.

Ямар нэгэн байдлаар бэлэн мөнгийг бусдын данс руу урьдчилж шилжүүлэхгүй байх. “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн  уриатайгаар энэ цаг үеийг давантуулахыг Та бүхэндээ уриалж байна" гэлээ. 

Түүнчлэн "хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч дархлаагаа сулруулахгүй байхыг хүсье" гэдгийг хэлэв. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй
23 цаг    

Д.Дагвадорж: Би хэвтрээ голох хүн биш
1 өдөр    

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж, тусгаарлагджээ
1 өдөр    

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа
1 өдөр    

АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана
1 өдөр    

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
1 өдөр    

С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
1 өдөр    

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй
1 өдөр    

Гишүүн бүрт iPad, дата сим олгож, хаврын чуулганыг цахимаар хуралдуулна
1 өдөр    

Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв
1 өдөр    

50 маск хандивлан "Эртэч Монгол" хөтөлбөрийн цахим сургалтад хамрагдах боломжтой
1 өдөр    

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ
1 өдөр    

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ
1 өдөр    

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно
1 өдөр    

Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ
2 өдөр    

Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
2 өдөр    

Монголд амьдардаг солонгос иргэд УОК-т 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа
2 өдөр    

12 настай охиныг хойд эцэг болох Австрали иргэн 6 жилийн турш хүчирхийлжээ
2 өдөр    

ОХУ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргалаа
2 өдөр    

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авчирлаа
2 өдөр    

"Бургас" С.Амарсайхан нийслэлд ногоон бүс үлдээхгүй нь ээ
2 өдөр    

Ц.Баатархүү: 15 тэрбумын өртөгтэй, 10 мянган модыг огтлох гэж байна
2 өдөр    

Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ
2 өдөр    

Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно
2 өдөр    

Монгол Улс коронавирусийг зургаан лабораторид оношилдог боллоо
2 өдөр    

ЭМЯ: Урд шөнө Сэлэнгэ, Дарханд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
2 өдөр    

БНСУ-аас Монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
2 өдөр    

“Буянт-Ухаа 2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгохоор болжээ
2 өдөр    

Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ
2 өдөр    

Өртөө хоорондын төмөр замыг ариутгаж байна
2 өдөр    

Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2 өдөр    

Бугын эвэр их хэмжээгээр хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ
2 өдөр    

Хан-Уул дүүргийнхэн нийслэлчүүдээ манлайлан ажиллажээ
2 өдөр    

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна
3 өдөр    

АШУҮИС-ийн хамт олон хандив өргөлөө
3 өдөр    

Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
3 өдөр    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
3 өдөр    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
3 өдөр    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
3 өдөр    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
4 өдөр    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
4 өдөр    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
4 өдөр    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
4 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
4 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
4 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
4 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
4 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.