Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Ганболд: Төрийн тусгай хамгаалалтыг ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал манайд байхгүй

НИЙТЛЭСЭН: 2020-03-23 10:53:42
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгох нь ач холбогдолтой эсэхийг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболдоос тодрууллаа.

-ТТХГ-ыг тагнуулын байгууллагаас салгаж, бие даасан агентлаг болгохоор эрчимтэй ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын зэрэглэлд хамаарах төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгч, төр, засгийн удирдлагаар ажиллаж байсан субъектийн аюулгүй байдлыг хангахаар тус тусын чиг үүргээр оролцож байгаа байгууллагуудын нэгдмэл ажил юм.

-Мэргэжлийн тусгай байгууллагууд хэрхэн оролцдог юм бол?

-Хуульд зааснаар тагнуул, цагдаа, төрийн бусад байгууллага өөр өөрийн эрхлэх асуудлаар төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд оролцож байдаг. Цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тагнуулын байгууллага Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай.

-Тухайлбал ямар сөрөг үр дагавар бий болно гэж?

-Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа. Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийн биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг нь давхар хөндөгдөнө.

Энэ нь хуулиараа тагнуулын байгууллагад хамаарах асуудал, төрийн аюулгүй байдлыг хангах үндсэн ажлын нэг салаа мөчир нь төрийн тусгай хамгаалалт юм л даа. Бид уламжлалаа хадгалж, ололт амжилтаа бэхжүүлэхэд анхаарч явахгүй бол хэт явцуу ашиг сонирхлоор үүнд хандаж болохгүй.

-ТТХГ нь төрийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэх боломжгүй гэж үү?

-Боломжгүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах асуудал нь тагнуулын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг. ТТХГ нь тодорхой зорилгын хүрээнд үүрэг хэрэгжүүлдэг газар болохоос биш, чиг үүрэг хариуцах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өмнө нь ч тэр, одоо ч гэсэн энэ газар улсын аюулгүй байдлыг хангах байгууллагынхаа харьяанд явснаар аливаа сөрөг үр дагавар үүсэж байсангүй.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.ЭРДЭНЭ: УИХ-ЫН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ
11 цаг    

ЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж байгаа тул зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
17 цаг    

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
18 цаг    

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд эрчимтэй хийгдэж байна
21 цаг    

Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ
21 цаг    

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг батлах шаардлагатай
21 цаг    

Орхон голын 12 000 мөнгөлөг хэлтэг загас усжуулалтын сувагт орж хорогджээ
21 цаг    

Цахимаар хуралдах УИХ-ын чуулганы дэгийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
21 цаг    

Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй гэж үзжээ
21 цаг    

Цар тахлын үед хамгийн хэрэггүй мэргэжлүүдийг нэрлэв
21 цаг    

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
21 цаг    

2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна
21 цаг    

Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
22 цаг    

“Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас 30 000 ширхэг амны хаалт гардуулан өглөө
22 цаг    

Гадаад харилцааны сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
22 цаг    

ЦЕГ: Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ
22 цаг    

АН-ын ойн өдөр: МЭНДЧИЛГЭЭ
23 цаг    

Тендер авсан аж ахуйн нэгжийг татвар, шимтгэлээс чөлөөлөх санал гаргажээ
23 цаг    

Чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
23 цаг    

Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
23 цаг    

Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ
23 цаг    

“Тайванзул” ХХК жорлонгийн ойролцоо пүнтүүзээ хатааж байжээ
1 өдөр    

МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцээгүй, амлалтын шинжтэй гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ
1 өдөр    

Ноолуурын үнээ мэддэггүй сайд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Ер бус
1 өдөр    

Х.Баттулга: Нэг ч Монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй
1 өдөр    

Г.Занданшатар: Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг
1 өдөр    

Т.Ганболд: Би даагаад тэр садны жорлонгийн шугам, тохижилт, цэвэрлэгээг хийгээд өгье
1 өдөр    

‘Эрдэнэт’-ийн мөнгө уйлдаггүй буюу LX-570-аас хямд амь
1 өдөр    

Сарнай барьж алхавч, санаа зорилго нь ШАРИЛЖ
1 өдөр    

Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
1 өдөр    

Д.Нямхүү: Туркийн иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ
1 өдөр    

Хотын дарга С.Амарсайханы гэр бүлийнхэн тусгай үүргийн онгоцоор Японоос иржээ
2 өдөр    

Д.Нямхүү: Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2 өдөр    

Ц.Элбэгдорж: Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй
3 өдөр    

Д.Дагвадорж: Би хэвтрээ голох хүн биш
4 өдөр    

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж, тусгаарлагджээ
4 өдөр    

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ
4 өдөр    

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа
4 өдөр    

АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана
4 өдөр    

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
4 өдөр    

С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
4 өдөр    

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй
4 өдөр    

Гишүүн бүрт iPad, дата сим олгож, хаврын чуулганыг цахимаар хуралдуулна
4 өдөр    

Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв
4 өдөр    

50 маск хандивлан "Эртэч Монгол" хөтөлбөрийн цахим сургалтад хамрагдах боломжтой
4 өдөр    

13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ
4 өдөр    

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ
4 өдөр    

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно
4 өдөр    

Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.