Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 01
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УОК: Хот хоорондын автомашины хөдөлгөөнийг хязгаарлахгүй

НИЙТЛЭСЭН: 2020-03-17 15:27:38
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Улсын онцгой комиссын хуралдааны талаарх мэдээллийг яг одоо хүргэж байна.  Улсын онцгой комиссын 12-р хуралдаанаар Баян-Өлгий аймагтай цахимаар холбогдож Казакстан улсаас ирсэн буй иргэдийн талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа. Баян-Өлгий аймагт 133 иргэнийг, 59 иргэнийг гэрт нь  тусгаарлан, тандалт хийж байна. Хурлын эхэнд Улсын онцгой комиссын дарга мэдээлэл өглөө.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН:

-Одоогоор 750 орчим иргэдийг хүлээн авч, тусгаарлан үзлэг хийгдэж байна. Одоо бид эдгээр иргэдээ хяналтад авч, ойр ойрхон шинжилгээ авч, дахин нягталж, халдвар авсан иргэдээ яаралтай эдгээхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээхийн төлөө бид ажиллаж байна. Бид ер нь бол бэлтгэлээ хангасан, хяналтад байгаа. Хамгийн гол нь иргэд албан ёсны мэдээллээ авч, тайван, хариуцлагатай байх ёстой шүү. Сүүлийн үед коронавирусийн халдвараар буруу ташаа мэдээлэл түгээж, улс төрийн ашиг хонжоо харж байгаа тохиолдол гарч байгаа учраас цаашид ийм зүйл гаргахгүй байхыг хүсч байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 1330 иргэнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна. Үүнээс 257 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд Франц иргэний биеийн байдал хэвийн, эмчилгээ хийгдэж байна. 257 хүнээс 88 нь Франц улсын иргэнтэй ойрын хавьтал бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тусгаарлах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн Монголын гурван иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон учраас энэ хүмүүстэй хамгийн ойр зорчиж ирсэн 111 хүнийг ХӨСҮТ-д авчирч, 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. ДЭМБ коронавирусийн халдварын эмнэлзүйн зааврыг улс орнуудад өгч байгаа, үүний дагуу манай эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Монголын гурван иргэнийг эмчилгээг ч шуурхай эхлүүлээд байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг зарлаад байх нь зохимжгүй, БНСУ-аас ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-БНСУ-аас ирсэн онгоцонд МХЕГ-ын байцаагч, студийн зураглаач нар байсан гэх иргэдийг тусгаарлаагүй гэх мэдээлэл байна?

-БНСУ-ын талаас Мэргэжлийн хяналтын байцаагч болон Херо энтертаймантын зураглаач нарыг иргэдтэй хамт тусгаарласан байгаа. Тусгаарлаагүй гэдэг ташаа мэдээлэл.

-Шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор хорио, цээрийг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс хэлэлцсэн үү?

-Гуравдугаар сарын 30 хүртэл хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн хориг цаашид сунгах эсэх талаарх асуудлыг БСШУС-ын яамнаас Улсын онцгой комисст оруулж ирэх ёстой. Одоогоор оруулж ирээгүй байна.

-Цаашид аймаг, орон нутгийн замыг хаах уу?

-Мөн аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг нээсэн байгаа. Ганц Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан байгаа. Одоогоор орон нутгийн хөдөлгөөнийг хорихгүй. Агаарын нислэгүүд гуравдугаар сарын 28-н хүртэл хаасан бөгөөд дараагийн хурал хүртэл энэ асуудлыг хойшлуулсан байгаа. Энэ удаагийн үйл явдлаас харж байхад гадаадад байгаа иргэд халдвар авсан, тээгч болсон байж болзошгүй гэдэг дүгнэлт хийж болохоор байна. Тиймээс бид тэдгээр иргэд рүүгээ чиглэн ажиллах, бусад арга хэмжээ авах шаардлага гарч байна.

-БНСУ-д байгаа Монголын иргэд хорио цээрийг дэглэм сахихгүй ажил хийж байна, шинжилгээг хэрхэн авах талаар мэдээлэл өгөөч?

-БНСУ өөрийн дотоод онцгой нөхцөд байдлаараа ажиллаж байгаа. Тэдний дотоод зохион байгуулалтын үед гадаад, дотоодын иргэд гэлтгүй нэг л дэглэм үйлчилж байгаа. Тухайн улсын хууль дүрмээр явж байгаа. Хэрэв үүнтэй холбоотойгоор тодорхой эзэнтэй мэдээлэл байвал бид Солонгосын талтай ярилцлана. Солонгост 160-280 мянган вон төлж байж шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд тухай иргэн өөрөө төлбөрөө төлж буй. Бид сая иргэдээ авахдаа шинжилгээнд хамруулаад авах хүсэлт тавьсан боловч шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ хийхгүй гэдгийг хэлсэн. Энэ нь дэлхийн бүх улсад ийм зарчим үйлчилж байгаа.

-Авчирч байгаа иргэд эрсдэлтэй ихэнх нь өвчтэй болон бусад шалтгаантай хүмүүс байна. Цаашид ийм эрсдэлтэй хүн орж ирвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Өндөр настан, өвчтэй олон төрлийн хүмүүс байгаа учраас бид тэднийг авах арга хэмжээгээ авна.

-Нэг хүнээ ч гэсэн авах ёстой байтал яагаад эндээс зураглаач авч яваад нэг суудал бөглөсөн юм бэ?

-БНСУ-д байгаа иргэд ямар мэдээлэлтэй байна, цаана үлдсэн хүмүүс юу захиж хэлүүлэх нь вэ гэх мэт сэрэмжлүүлэх, сургамж авах үүднээс бичлэг хийж үлдээх ёстой гэдэг үүднээс нэг зураглаач явуулсан. Ийм нөхцөл байдал нэг удаа өнгөрөх бус цаашид ийм эрсдэл учирвал бид яах вэ гэдэг үүднээс баримтжуулж, сургамж авах үүднээс зураглаач явуулсан.

-Нэгэнт коронавирусийн халдвар илэрсэн ийм үед цаашид эрүүл мэндийн салбар, Улсын онцгой комсс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Коронавирусийн цар тахалын үед эмнэлэг, онцгой байдлын ерөнхий газар, бусад байгууллага ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг иж бүрэн төлөвлөгөөг өнөөдөр өглөө Улсын онцгой комиссын дарга баталсан. Өнөөдрөөс энэхүү төлөвлөгөө, стандартыг аймаг орон нутаг, салбаруудад хүргэж, түүний дагуу ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

-Нүүрс тээвэр хэзээ эхлэх вэ. Цагаан хадан дээр маш олон жолооч нар цугларсан боловч нүүрс тээвэр эхлээгүй, Улсын онцгой комиссын шийдвэр хүлээж байна гэсэн мэдээлэл байна?

-Энэ сарын 15-н хүртэл бэлтгэл ажлаа хангасан бол нүүрс тээвэр эхлүүлэх ёстой байсан. Гэвч бэлтгэл ажил дутуу хийгдсэн, БНХАУ-ын талтай сайн ярьж, тохиролцох шаардлага байгаа учраас одоогоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхийг хойшлуулах шаардлага үүсч байна. Мөн жолооч нар бэлтгэл хангасан эсэх талаар нягталж, бэлтгэл ажлыг шуурхайлахыг анхааруулаад байгаа.

Эрүүл мэндийн байгууллага гурван сарын турш хориглон, хамгаалах чиглэлээр хангалттай ажилласан. Шинэ коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн учраас халдвар авсан хүмүүсээ ямар эм тариагаар, ямар тоног төхөөрөмж хэрэглэх вэ гэдэг чиглэлээр арга хэмжээ авсан. Эхний ээлжинд ХӨСҮТ болон бүх эрүүл мэндийн салбарынхан цаг мөч бүрт шуурхай, 24 цагаар ажиллаж байгаа учраас иргэд маань хүлээцтэй, хариуцлагатай байхыг албаныхан санууллаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
51 минут    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
2 цаг    

Дархан уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД МАНАЙ АЛБАН ХААГЧИД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА. ОДООГООР ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ГАРААГҮЙ БАЙНА
3 цаг    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
3 цаг    

“Үндэсний Шуудан” сонин уншигчдаа хуурсан уу?
3 цаг    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
4 цаг    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
5 цаг    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
19 цаг    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
22 цаг    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
1 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
1 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
1 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
1 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
1 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
1 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
1 өдөр    

БНСУ-ын Засгийн газраас ЭЕШ-ын талаар өнөөдөр үдээс хойш мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна
1 өдөр    

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна
1 өдөр    

Коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана
1 өдөр    

Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно
1 өдөр    

Инфо: "COVID-19"-ийн талаарх шинэчилсэн мэдээлэл
1 өдөр    

Шинжилгээ авсан 7 хүний хариу сөрөг гарчээ
1 өдөр    

ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
1 өдөр    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
2 өдөр    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
2 өдөр    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
2 өдөр    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
2 өдөр    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
2 өдөр    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
2 өдөр    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
2 өдөр    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
2 өдөр    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
2 өдөр    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
2 өдөр    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
2 өдөр    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
2 өдөр    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
2 өдөр    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
2 өдөр    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
2 өдөр    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
3 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
3 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
3 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
3 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
3 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
3 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
3 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
3 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
3 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
4 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.