Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 01
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Надад нүүрсний машинууд байтугай суудлын тэрэг ч байхгүй"

НИЙТЛЭСЭН: 2020-03-16 15:15:10
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Төрийн ордонд өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Коронавирусийн хажуугаар Тавантолгойн асуудал давхар яваад байна. 160 гаруй хуудастай “Тавантолгой IPO” гэсэн номыг 2018 оны зургадугаар сарын 14-ны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, 2018 оны зургадугаар сарын 20-29-ны өдрүүд дэх УИХ-ын байнгын хороо, 29-ны өдрийн чуулганы хуралдаан дээр энэ номыг ашиглаж, УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах тухай 73 дугаар тогтоолыг баталсан. “Тавантолгой IPO” номын эхний хуудаст Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн таны албан хэрэгцээнд зориулав гэж бичсэн байдаг. Уг номд Тавантолгойг хувьчлах нь ямар ашигтай вэ гэдэг талаар бичигдсэн.

Тавантолгойг хувьчлах цаг нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтыг хийж дуусч байхад зарах шаардлага юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гишүүдэд хандаж байна. Энэ шийдвэрээ даруй албажуулахгүй бол Тавантолгой IPO гаргах нэрийдлээр баахан мөнгө үрэх нь. Хэдэн арван тэрбум төгрөг үрэх нь. Энэ үрэх гэж байгаа мөнгөө одоо зогсооё, Д.Сумъяабазар сайдаа.

Сүүлийн үед би Тавантолгойг хувьчлах асуудлыг ярихаар бөөн довтолгоо ирж байгаа. Ор үндэсгүй мэдээлэл тарааж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд Тавантолгойн хувьчлалыг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын хувьчлалыг зогсоосны төлөө гацаагч гэдэг нэртэй болсон. Би ч одоо муулуулсаар байгаад тоохоо больсон. Хамгийн гол нь хоёр гүтгэлэг явуулж үүнд нь хүн бүхэн итгэчихсэн. Намайг хэдэн мянган машин явуулдаг гэж тараасан. Би хэдэн мянган машин явуулах байтугай хувьдаа жижиг суудлын тэрэг байхгүй. Хоёрдугаарт “Хишиг арвин” гэдэг компанийг минийх болгож гүтгэсэн. Надад энэ компанийн хүмүүстэй холбоотой асуудал байхгүй. Миний эзэмшил компаниуд ХОМ-т бий. Аль аль нь миний ХОМ-т байхгүй. Одоо дахин “Страто” гэдэг компанитай холбож байна. "Страто" ХХК бол нүүрс угаахаар төлөвлөж байгаа хувийн компани. Би ямар ч холбоогүй. Таван жил гүтгэсэн арга барилаараа намайг дахин гүтгэж байна. Эзэн нь дандаа нэг. Тавантолгойг хувьчлах гэсэн бүлэглэлд саад болмогц довтолдог.

Хэрэв би Тавантолгойн талаар яриагүй бол над руу довтолгоо ирэхгүй л дээ. Тавантолгойн асуудал нь зөвхөн З.Энхболдын эрх ашиг биш, 2.5 сая иргэний эрх ашиг байгаа учраас бүгд нийлж тэмцэх хэрэгтэй. Хэрэв Д.Сумъяабазарын төлөвлөгөөгөөр явах юм бол ирэх жилээс ногдол ашиг гэж байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компани болгочих учраас. Тэрнийхээ 30 хувийг анх 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байсан бол одоо ганц тэрбум ам.доллар хүргэхгүй зарах гэж байна. Эрчим хүчний нүүрс үнэ цэнэгүй, коксжих нүүрс үнэ цэнэтэй. Цаашид ч  над руу довтолгоонууд ирнэ. МАН, “Эрдэнэс Тавантолгой” компани, МСS групп энэ гурав нийлж байгаад Л.Наранбаатарыг хөлсөлж намайг гүтгүүлсэн юм билээ. Л.Наранбаатараас өөр хүн гүтгэж ял авахыг хүсэхгүй л дээ. Нэгэнт ял авснаараа гүтгэж хэдэн төгрөгөө аваад яв гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр нөхөр хүн залилаад шүүхийн шийдвэрээр ялаа авчихсан. Гарзгүй хүн гэсэн үг. Намайг гүтгэх гэж байгаа бол хүн үнэмших зүйлээр гүтгээ. Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нарын ямар нэг үнээр зарах гэж байгаа юм чинь мөн л зогсоно. Яагаад гэвэл 2.5 сая хувьцаа эзэмшигч 200 жил ногдол ашиг авмаар байна. Үүнийг биднээс асуулгүйгээр зарах гэж байгаа нь буруу. Одоо зогсоо. “Тавантолгой IPO”-д байр суурь гарсан 40 гаруй гишүүн, ҮАБЗ-ийн гишүүд Д.Сумъабазарын энэ төсөлд итгэснийх. Одоо зарах гээд гүрийгээд байх хэрэггүй гэж уриалмаар байна.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа өөр юм яриад,  АН-д очоод бас нэг өөр юм яриад байна л даа?

-Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно. ҮАБЗ, УИХ энэ номд хууртагдсан. "IPO гэдэг өмч хувьчлал биш. Хөрөнгийн бирж дээр гаргана" гэж Д.Сумъяабазар яриад байгаа юм. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Би Д.Сумъяабазартай бөх барилдвал дийлэхгүй. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Би хоёр жил АНУ-д номыг нь үзсэн. IPO гаргах дээр Д.Сумъяабазар надтай маргалдахаа болих хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хувьчлал. Би Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн хэлсэн. Нууцлаад байгаа тэр протоколоо ил болго. Тэнд нууц зүйл байхгүй. Миний өмнөөс тайлбар хийгээд л, З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэж байх шиг.

 "Страто" компанийг таны төрсөн дүү ажиллуулдаг юм биш үү?

-Надтай ямар ч хамаагүй. Би 30 гэр бүлийн технологийг хэлээд байна шүү дээ. Зүгээр л гүтгэчихдэг. Түүнийгээ хэдэн мянган сувгаар зэрэг явуулчихаар хүмүүс үнэн гэж ойлгодог. Түүн дотор нь үнэн юм нэг ч байхгүй. Гүтгэсэн хүмүүс одоо ял авна. Торгуулаад өнгөрдөг үе нь өнгөрсөн. Тийм учраас одоо ялтнаар гүтгүүлж байна. Миний тухай 1996 оноос хойш маш их материал гарна. Манай ах дүү, хамаатан садан өмч хувьчлалд оролцоогүй. Улсаас үнэгүй өгсөн байраа авсан. Одоо манай ээж тэр байрандаа амьдарч байгаа. Сонгууль бүрээр намайг гүтгэдэг. Тавантолгойн хувьчлалыг зогсооно гээд гараад ирэхэд гүтгэлэг идэвхжиж байна. Хэрвээ үнэн байсан бол би ял шийтгэлийг нь авахад бэлэн байгаа. Харамсалтай нь 24 жилийн турш ор үндэслэлгүйгээр гүтгэсэн. 30 гэр бол социализмын өмнө хайгуул хийсэн 150 орчим ордыг үнэгүй авсан. Энэ мэт хүмүүс энэ бүх гүтгэлийг гаргадаг, санхүүжүүлдэг, тараадаг. Удахгүй сонгууль болно. Юу ч хамаагүйгээр намайг гүтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
39 минут    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
2 цаг    

Дархан уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД МАНАЙ АЛБАН ХААГЧИД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА. ОДООГООР ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ГАРААГҮЙ БАЙНА
2 цаг    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
3 цаг    

“Үндэсний Шуудан” сонин уншигчдаа хуурсан уу?
3 цаг    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
3 цаг    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
5 цаг    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
19 цаг    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
22 цаг    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
1 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
1 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
1 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
1 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
1 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
1 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
1 өдөр    

БНСУ-ын Засгийн газраас ЭЕШ-ын талаар өнөөдөр үдээс хойш мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна
1 өдөр    

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна
1 өдөр    

Коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана
1 өдөр    

Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно
1 өдөр    

Инфо: "COVID-19"-ийн талаарх шинэчилсэн мэдээлэл
1 өдөр    

Шинжилгээ авсан 7 хүний хариу сөрөг гарчээ
1 өдөр    

ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
1 өдөр    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
2 өдөр    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
2 өдөр    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
2 өдөр    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
2 өдөр    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
2 өдөр    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
2 өдөр    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
2 өдөр    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
2 өдөр    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
2 өдөр    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
2 өдөр    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
2 өдөр    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
2 өдөр    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
2 өдөр    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
2 өдөр    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
2 өдөр    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
3 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
3 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
3 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
3 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
3 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
3 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
3 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
3 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
3 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
4 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.