Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна

НИЙТЛЭСЭН: 2020-02-28 11:50:01
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Цаг уур орчны шинжилгээний газрын гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр  нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.  Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох бол  хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын температур олон жилийн дунджаас дулаахан байх төлөв ажиглагджээ. Сарын нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.  Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна.  Тухайлбал, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж. Сарын сүүлээр буюу гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч,  говийн нутгаар Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор шөнөдөө 2-3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Голын хөндийгөөр Увс нуур, Идэр, Тэс орчимд шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Төв аймгуудын нутгаар: Агаарын температур Сэлэнгэ, Төв  аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс  хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.     Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Агаарын температур Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.  Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.  Энэ сард Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
5 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
8 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
8 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
8 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
9 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
9 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
10 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
10 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
11 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
11 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
11 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
11 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
11 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
11 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
12 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
12 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.