Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.
-Эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, мансууруулах бодисыг устгах ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
-Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А 80 дугаар тушаалаар батлагдсан Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх тухай журам байдаг. Энэ журамд заасны дагуу устгах ажиллагаа явагддаг.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт эд мөрийн баримтыг хадгалах зориулалтын шаардлага хангасан өрөө байдаг.
Ингээд Эрүүгийн хэрэг бүх шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийн захирамжийн дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэх (устгах) асуудал яригддаг. Шүүгчийн захирамжид тухайн эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэхийг Хар тамхитай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгадаг. Энэ маань өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа асуудал учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил.
-Эд мөрийн баримтыг устгах ажлын хэсгийг хэний тушаалаар томилдог юм бэ. Хөндлөнгийн ажиглагчаар ямар хүмүүс оролцдог вэ?
-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тахимтай тэмцэх газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл байлцаж эд мөрийн баримтыг устгах ажлыг зохион байгуулдаг. Энэ ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр прокурор болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс оролцдог.
-Ажиллагааг яаж баримтжуулдаг вэ. Эд мөрийн баримтыг устгах үйл явцын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Эд мөрийн баримтыг шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь дуустал камераар бичиж дүрсжүүлдэг. Мөн тэмдэглэл хөтөлдөг. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж гарсан захирамжид хураагдсан эд мөрийн баримтын нэршил, грамм гэх онцлог шинжүүдийг бүгдийг нь дурдсан байдаг.
Баримтыг устгах ажиллагаа эхлэхэд тухайн бодисыг жинлэж үзээд шүүгчийн захирамж дээр дурдагдсан онцлог шинжүүдтэй тулгаж үздэг. Үүний хажуугаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг илрүүлдэг тусгай багажаар шалгаж тогтооно. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь хянана.
Үүний дараа устгах ажиллагааны тэмдэглэл болон дүрс бичлэгийг тухайн шүүхийн байгууллагад албан тоотоор мэдэгддэг. Нэг ёсондоо тайлан гэж ойлгож болно.
-Хадгалагдаж буй бодис алдагддаг гэх хардлага нийгэмд байдаг. Ийм боломж бий юү?
-Боломж байхгүй. Хэн дуртай нь эд мөрийн баримтад хүрээд байдаггүй, лацдаж хадгалдаг. Шүүгчийн захирамж дээр дурдсан онцлог шинж, хэмжээг нь жинлэж үзээд устгадаг.
-Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхиа Монголоос авсан гэж мэдүүлсэн байна лээ. Хураагдсан эд мөрийн баримтыг тээвэрлэж явсан байж болзошүй гэсэн хардлага нийгэмд байна?
-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ талаар тодорхой мэдээлэл бүртгэгдээгүй байна. Гадаад улсын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг тэр улсын хууль тогтоомжийн дагуу шалгагдаад шийдвэрлэгдэх байх.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.