ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
ЭМЯ-наас дөнгөж сая коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Өчигдөр /2020.02.21/ БНСУ-ын халдварын голомт болоод буй Дэгү хотоос манай улсын зургаан оюутан ирсэн бөгөөд шинжилгээ авахад сөрөг хариутай гарсан байна. Мөн БНСУ-аас хоёр иргэн иржээ. Тэдгээрийн нэг нь Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн, Вьетнамд сурдаг оюутан бол нөгөөх нь Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Шанхайд сурдаг оюутан юм байна.
Оюутнуудыг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр орой гарах юм. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлан, 15 хүнийг ажиглалтад байлгаж байна. Тэдгээр иргэний шинжилгээний хариу, хүмүүсийн биеийн байдлыг харж цаашид тусгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.
-НЭГ ХҮН 384 ХҮНД ХАЛДВАР ТАРААХ МАГАДЛАЛТАЙ-
Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн 29 оронд коронавирусын халдвар тархсан байна. БНХАУ энэ өвчнийг хяналтанд авч байгаа хэдий ч дэлхийн бусад улс оронд тархах өндөр эрсдэл байна гэдгийг ДЭМБ болон эрдэмтэн судлаачид анхааруулж байна.
Бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Солонгос улс, Иран улсад байдал хүндэрч байна. Израйль улсад шинээр коронавирусын тохиолдол бүртгэгдэж, батлагдлаа гэсэн мэдээлэлтэй байна.
БНСУ-д өчигдөр 156 тохиолдол байсан бол өнөөдөр 284 болж өссөн байна. Гол газар бол дөрвөн хот, зураан мужид. Ялангуя Дэгү хотод эрчтэй тархаж байна. Манай эрдэмтэн судлаачдын тооцоогоор халдвар авсан нэг хүн цаашаа таван хүнд тараана. Тэр таван хүн цаашаа тараах юм бол нийт 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн тооцоо судалгааг хийж байсан нь үнэнд нийцсэн гэж харж байна.” Гэв.
-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДӨРВӨН ЦАГИЙН ДОТОР СУЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН-
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Оношлуурууд хангалттай ирсэн. Бид цаашдаа оношлогоогоо Ховд, Орхон, Дархан-уул, Дорнод аймгийн оношлогооны төвүүд дээр хийлгэх бэлтгэл ажлыг хангаад, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд сургах ажлууд хийгдэж байна. Эмнэлийн бэлэн байдлыг хангаж, оруудыг бэлдсэн. ХӨСҮТ дээр 50 ортой тасаг дээр нэмж 100 ортой тасаг нээж, бэлэн байдлаа хангасан.
Цэргийн төв эмнэлэг дээр 570 ор бэлдэж байгаа. Коронавируст халдварын оношлогоо эмчилгээнд зориулж бэлтгэл бүрэн хангасан. Шаардлага гарсан тохиолдолд цэргийн төв эмнэлгийг дөрвөн цагийн дотор чөлөөлөх боломжтой гэж хэлж байгаа. Мөн улсын хоёрдугаар төв эмнэлэгт 200 ор бэлэн байлгаж байна. Шаардлага гарвал дараагийн нөхцөлд энэ орыг дэлгэж ажиллуулна.
Тусгаарлан сэргийлэх 120 ортой байрыг Жаргалантын аманд байх ОБЕГ-ын сувилалд бэлдсэн. Эмч нарт нь ХӨСҮТ-ээс очиж дадлага сургуулилт хийж, заавар зөвлөгөө өгсөн. Мөн “Асралт мед” хувийн эмнэлэгт 100 ор дэлгэх бэлтгэл хийж байна.
Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ дадлагжуулах сургалтад байнга хамруулж байгаа. Жижүүрээс буугаад эмч нар дадлагажуулах сургуулилтаа байнга хийж байгаа. Хүний нөөцөө тооцооллыг гаргасан. 1824 дадлагажигч эмч, анагаах ухааны төгсөх курсын 1340 оюутан, гавьяаны амралтад байгаа эмч маргэжилтэн, сувилагч нарын тооцооллыг гаргаад, овог нэр утасны дугаарыг нь бүртгэчихсэн. Сургаад явж байна.” Гэв.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.