Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!

НИЙТЛЭСЭН: 2020-02-21 17:41:10
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 1

 
Монголбанк бол арилжааны банкуудыг хянаж, мөнгөний бодлогыг зохицуулж, гадаад валютын нөөцийг бүрдүүлж Монгол төгрөгийн үнийг өсгөх зорилготой газар. Гэтэл энэ байгууллагад 500 гаруй алба хаагч, 14 газарт хуваагдаж ажилладаг. Эдний дунд иргэдэд өндөр хүүтэй  мөнгө зээлдүүлж, зээлсэн мөнгөө хэд дахин нугалж буцаан авдаг “санхүүгийн бохир схем”-ийн үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллагад хувь эзэмшигч олон.

Тэд төв банкинд танил тал, арын хаалга татлаа түлхээгээр орж, улмаар тушаал дэвшин газар, хэлтсийн захирлын суудалд тухалдаг тухай санхүүгийн салбарынхан ярьдаг нь үнэний ортой байж ч мэдэх юм.

“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллагыг хэлдэг. 2019 оны хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 538 ББСБ байна. 2019 оны II улирлын байдлаар ББСБ-ууд 158.3 тэрбум төгрөгийн орлоготой, 94.0 тэрбум төгрөгийн зарлагатай, 64.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Үндсэндээ 64,3 тэрбум төгрөгөөр иргэд хохирч, ББСБ-уудын “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ” ийм хэмжээний ашигтай байна гэсэн үг. Монгол Улсын Засгийн газраас дундаж давхаргынхныг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь Засгийнхаа эсрэг шийдвэр гаргаж, ББСБ-уудыг илт дэмжиж, иргэдийг өрөнд оруулж байгаа нь зах зээлийн нийгэмд бол “шударга тоглоом” биш юм.  ББСБ-ууд ашигтай ажиллах тусам тэнд мөнгө хүүхэлт цэцэглэж, иргэд өрөнд орж, буцаан төлөлтөө хийж чадахгүйд хүрч улмаар шүүхийн хаалга татах эрсдэлд оруулж байгаа гэдгийг тодотгоё.

Бид мэдээллийн эх сурвалж, баримтууд түшиглэн Монголбанкинд ажилладаг салбарын болон хэлтсийн захирлуудын эзэмшдэг ББСБ-ын мэдээллийг хүргэж байна.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа: Хадгаламждаа 14 тэрбум 331 сая 471 мянган төгрөгийн хадгаламжтай, Ориент Инвест ББСБ-ийн 47,3 хувь эзэмшдэг, гадны банк, санхүүгийн байгууллагад 30485.13 хадгаламжтай

Төмөрзандангийн Ган-Од: Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Тэрбээр “Ялгуулагч ББСБ” ХХК-г 2007 онд зээл, гадаад валютын худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан. 100 хувь эзэмшдэг.

Тамирын Амарсайхан: Монголбанк, Дотоод aудитын газрын захирал: Бат энд инвест ББСБ-ын хувцьаа эзэмшигч.

Пүрэвдоржийн Эрдэнэтуяа: Монголынбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа: Болд Кредит ББСБ ХХК –ийн хувь эзэмшигч

Цэрэнжавын Мөнхбаяр: Сүхбаатар аймаг дахь Монголбанкы салбарын захирал. 2005 онд үүсгэн байуулсан “Баруун-Урт хөгжил” ББСБ ХХК-ийн хувь эзэмшигч. Одоо түүний ББСБ-г Цэрэнжавын Ариунаа гэх эмэгтэй хариуцаж байгаа.

Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Б.Ганбат: Арвис-Итгэл банк бус санхүүгийн байгууллагатай.

Сэтгүүлчийн дүгнэлт:

Төв банк бол монгол улсын санхүүгийн салбарын “гол тоглогч” гэж ойлгож болно. Тусдаа хуультай, газар бүтэцтэй, УИХ-ын шууд харьяаны төрийн том байгууллага. Гэвч энэ төв банкинд ажилладаг газар хэлтсийн дарга нар, салбарын захирлууд нь хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай байгаа нь анхаарал татаж байна.

Манай улс өнгөрсөн оны сүүлчээр СААРАЛ ЖАГСААЛТАД багтсан. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ сард багтаад саарал жагсаалтаас гарах ёстой. Хэрэв чадахгүй бол ХАР ЖАГСААЛТАД орно. Олон улсын санхүүгийн байгууллага Фатфаас манай улсын санхүүгийн салбар сахилга батгүй, муу байгааг л шууд дүгнэсэн хэрэг. Төв банкны дарга даамлууд нь хувийнхаа бизнесийг цэцэглүүлж, төгрөгийн ханшийн уналтыг эрт мэдэж, гадаад валютаар сольж, иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлэх зарчмаар ажиллаж байгаа ББСБ-ийн үйл ажиллагаа нь үндсэндээ “мөнгө хүүлэх” арга ч байж мэдэх юм. Бидэнд олдсон мэдээллээр Монголбанкны зургаан дарга ББСБ-аас хувь эзэмшдэг болох нь хөдлөшгүй баримтаар ногтлогдож байна. Түүнчлэн 14 тэрбумын хадгалмжтай нэгэн ч бас бий.

Арилжааны банкуудын зээлийн хүү буурахгүй байгаагийн нэг шатгааны учрыг эндээс хайхад олдох мэт. Өөрөөр хэлбэл мэдээлэлд ойр байгаа эдгээр хүмүүс албан тушаалын давуу байдлаа ашиглаж иргэдийг “мөлжиж” дундаж давхаргын иргэдээ Манжийн үеийн пүүсийн өрийн бичигтэй болгож байгаа нь нууц биш. Үүний цаана нөгөө яригдаад байдаг СААРАЛ ЖАГСААЛТЫН гол буруутнууд Монголбанк дотроо байж ч мэдэх юм.

Үргэлжлэл бий...

Дээрх мэдээллүүдийг

Монголбанкы цахим хуудас https://www.mongolbank.mn/default.aspx

Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас http://www.frc.mn/

Авлигатай тэмцэх гарын цахим хуудас https://www.iaac.mn/

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын цахим хуудас http://opendata.burtgel.gov.mn/civil

 болон өмнө энэ тухай мэдээлэл гарч байсан IKON.MN, EAGLE.MN, SONIN.MN зэрэг сайтуудын мэдээллийг ашигласан болно.

ЭХ СУРВАЛЖ: УЛСТӨРЧ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Huuiliin daguu shaltag turiin alban haagch herhen terbumtan boldog jisheeg olon tymend heleed ugsun ne deer baihaa.hyn byr turd ajillaj terbumtan bolohiig eshyl4luivar hiivel shiitgel yaj irehiig medeh heregtei.    
ОГНОО:2020-02-22 15:11:01 | IP:70.181.123.238   

ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
5 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
7 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
7 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
7 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
8 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
8 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
9 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
9 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
10 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
11 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
11 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
11 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
11 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
11 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
11 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
11 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.