Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ

НИЙТЛЭСЭН: 2020-02-21 16:57:26
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Хаан банк” ХХК-д хяналт шалгалт хийлээ.

“Хаан банк” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна.

“Хаан банк” ХХК-ийн зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэй гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхааруулсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгахад “Хаан банк” ХХК-ийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “...зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах,..”, 7.1.5.”... үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.11-т “бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;”-ыг хориглоно, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зах зээл дэх өөрийн давамгай байдлаа буруугаар ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль оногдуулсан.
“Хаан банк” ХХК-иас “ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ингэснээр “Хаан банк” ХХК Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэр Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдлоо.

“Хаан банк” ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани болон ломбардад нээх төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж /сарын/ 5000 төгрөгийн нөхцөлтэй шийдвэрээ цуцалж, зөрчлөө хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ хуучин хэлбэрээр нь байгуулсан.

Цаашид давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа буруугаар ашиглаж зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихгүй байхыг анхааруулж байна.

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
3 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
6 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
6 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
6 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
7 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
7 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
8 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
8 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
9 цаг    

Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН
9 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
9 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
9 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
9 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
10 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
10 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
10 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
10 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.