Ё.БААТАРБИЛЭГ: Эцэг эхчүүд ойлгож, багш болон хүүхдэдээ дэм тус болоорой
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэх болсонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг боловсрол болон бусад салбарт авах зохицуулалт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Боловсролын салбарт:
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг хойшлуулж, сунгахгүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс, VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн амарна.
2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улирлаар амрахгүй үргэлжлүүлэн хичээллэнэ. Мөн 4 болон 5 дугаар сарын бүх Бямба гарагуудад хичээллэх зохицуулалт хийнэ.
3. Анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлэхээр төлөвлөж байна.
4. Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг “Теле хичээл”-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн Теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 500 гаруй цагийн 6700 минутын Теле хичээлийг бэлтгэн, телевизүүд 4 долоо хоногийн турш нэвтрүүлж байна.
5. Сургуулийн өмнөх боловсролд Теле хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
6. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд Боловсролын удирдлага мэдээллийн систем /БУМС/-ээр оюутнуудын цахим хичээлийн сонголт, хичээлийн явц, оролцоог хянаж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах тохиолдолд хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг сунгахгүй.
7. Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг VI сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.
Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт:
1. Телевиз, радио, интернэтэд суурилсан уран бүтээл, шилдэг контентыг урын сангаараа дамжуулж олон нийтэд хүргэх хөтөлбөрийг боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
2. Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн, наадам, сургалт, олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт, семинаруудыг бүрэн зогсоосон зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлнэ.
3. Үндэсний шигшээ багаас бусад спортын секц, дугуйлан хичээллүүлэхийг хориглох, олимпийн эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ.
4. Шинжлэх ухаан, инновацийн салбарт төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл үүсэхгүй, өмнө нь хэрэгжүүлж байсан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг сайжруулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр мөн "4, 5 дугаар сард багш сурагчид аль аль нь ачаалалтай байх болно. Эцэг эхчүүд ойлгож, багш болон хүүхдэдээ дэм тус болоорой. Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг орхигдуулахгүй байхын төлөө хийж байгааг ойлгох хэрэгтэй" гэлээ.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.