Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал

НИЙТЛЭСЭН: 2020-02-21 09:01:31
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

XVII жарны "Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн өглөө зүг мөрөө хэрхэн гаргах тайлбарыг Гандантэгчилэн хийдийн эрхлэн гаргадаг "Билгийн мэлмии" сонины эх сурвалжаас авсан мэдээллийг хүргэж байна.


Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх "Шороон үхэр"-ийг дүрсэлбэл:

Үхэр нь: цагаан толгойтой, омруу, бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

Үхэр хариулаач нь: шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

Энэхүү зураглалаас жилийн байдлыг харвал: эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.

XVII ЖАРНЫ "ХОТОЛ ТӨГС" ХЭМЭЭХ “ТӨМӨР ХУЛГАНА” ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХЫГ ХҮСНЭГТЭЭС ҮЗНЭ ҮҮ

СУУДАЛ ЗҮГ ЦЭЭР ГАРГАХ ТАРНИ ХҮЙС ТӨРСӨН ОН
 

ГАЛ

Зүүн урд зүг рүү гарч урдаасаа ирнэ . Ум базар дагийний базар еэ мама бизъяа суухаа" тарнийг 21 удаа усанд урин уншаад зүүн хойш, баруун зүгт цацна.  

Эр

 

2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916

 

Эм

 

2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912

 

ШОРОО

Баруун зүг рүү гарч нар зөв тойрон баруун урдаас ирнэ. Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад  шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урин уншиж зүүн, зүүн урд зүг рүү цацна.  

Эр

 

2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923,

 

 

эм

 

2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913

 

 

 

 

 

 

ТӨМӨР

 

Баруун урд зүг рүү гарч, баруунаас ирнэ.

Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад хойд зүгт төмрийн зүйлийг хая.  

Эр

 

 

 

 

 

 

 

2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922, 1914

 

эм

 

 

 

ОГТОРГУЙ

Зүүн хойд зүг рүү гарч нар зөв тойрон баруун хойд зүгээс ирнэ. Ум базар пагма хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад зүүн урд зүгт цаас хийсгэ.  

эр

 

2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913

 

эм

 

2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915

 

 

 

Ус

 

Зүүн зүг рүү гарч хойд зүгээс ирнэ.

Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншина. баруун зүгт ус асган дээгүүр нь алхаж уснаас осолдохгүй хэмээн бодно.  

Эр

 

2016,2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912

 

Эм

 

2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916

 

 

 

 

Уул

Баруун хойд зүг рүү гарч зүүн хойд зүгээс ирнэ. Ум будда дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад урд зүгт чулуу шороо хөдөлгөнө. Эр 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919
эм 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917
 

 

Мод

Зүүн урагш  гарч зүүн зүгээс ирнэ Ум базар дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад баруун урд зүгт мод хугалж хая  

Эр

 

2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910

Огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарна.

 

эм

 

 

Хий

Урд зүг рүү гарч зүүн урд зүгээс ирнэ. Ум базар бадма мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад баруун хойд зүгт цаас хийсгэ.  

Эр

 

2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917

 

эм

 

2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919

“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл Улаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.
Болгоомжлох үе Өвс шарлах үе буюу намрын адаг сард
Суудлын засал Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул

“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Шар өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйл Шар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.
Болгоомжлох үе Жалганы ам харлах үе буюу хаврын  3 сард цас мөс хайлах цагт
Суудлын засал Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь

“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл Чоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.
Болгоомжлох үе Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе
Суудлын засал Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,

“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил
Цээрлэх зүйл Нохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.
Болгоомжлох үе Газар хөлдөх үе
Суудлын засал Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу – доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд,  Сундуй уншуул

“УС” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Бөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл Гахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ.
Болгоомжлох үе Хур бороо орох үеэр болгоомжил
Суудлын засал Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө

“УУЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Ам цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл Ан гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс.
Болгоомжлох үе Өвс хатаж, газар хөлдөх үе
Суудлын засал Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу- доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул

“МОД” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Элэг,цөс, гэдэс,  яр  гарахаас сэргийл
Цээрлэх зүйл Хөх өнгийн эд, ирвэсийн арьс бүү ав, хэл, ам хэрүүл, үхэгсдийн үйлээс болгоомжил. Төмөр, модны үйлийг цээрлэ.
Болгоомжлох үе Мод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил
Суудлын засал  Гомбо, Очирваань тахиул, , усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.

“ХИЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэнд Хий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйл Согтуугийн хорлолтой. Галзуу малын мах бүү ид. Хэрүүл маргаан хийхийг тэвч. Шар өнгийн эд бүү ав.
Болгоомжлох үе Хавар, намрын улиралд болгоомжил
Суудлын засал Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, гурван гүрэм айлтга.  Гонгор, Лхам тахиул
Суудлын хувьд
Бар, туулай Ус
Морь, могой Мод
Хулгана, гахай төмөр
Бич, тахиа Шороо
Үхэр, луу гал
Хонь, нохой
Дээрх жилд төрсөн хүмүүс эдгээр суудалд сууваас тухайн жилдээ сайн байна.
Суудал харш
Хулгана, гахай Уул, хий, огторгуй, шороо суудлын аль нэгэнд
Бар, туулай төмөр
Морь, могой Ус
Бич, тахиа гал
Үхэр, луу, хонь, нохой мод
Дээрх  суудалд сууваас “Суудлын харш” хэмээнэ. Засал: Жанаггагдог, Жамбалцанжод, Ширнэн, Сундуй, Цэнд, Жадамба уншуулна.

 

ЖИЛ ОРОХ

Огторгуйд урган гарч байгаа жил нь тухайн хүний төрсөн жилтэй давхцахыг “Жил орох” гэнэ.

  • Эр хүн жилээ угтдаг тул жил орохоос өмнө урдаас гүрэм сайн хийлгэ.
  • Эмэгтэй хүн жилээ дагадаг тул жилийн хойно гүрэм сайн хийлгэ.
  • Жил орогсод үхэгсэдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ.
  • Бусад хүмүүс зохих гүрэм засал  сайтар хийлгэх хэрэгтэй.
нас Төрсөн он Төрсөн жил махбод тайлбар Заслын ном
13 2008 Шороон хулгана хүү Бие махбод хямрах жил Нанжид, Лхамын ганшиг
25 1996 Гал хулгана нөхөр Жаргал зовлон ээлжлэх жил Доржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш
37 1984 Модон хулгана дайсан Өвдөх хийгээд гарз болох жил Улаан Юм, Цэнд, Лусын балин
49 1972 Усан хулгана эх Хийморь доройтох жил Нит, Жанцанзэмойбумчин, Пунцаг гүсүм
61 1960 Төмөр хулгана өөрийн жил Шулмын хөнөөл болох жил Насны бүтээл,Ширнэн 1000 удаа айлтга
73 1948 Шороон хулгана хүү Бие махбод хямрах жил Нанжид, Лхамын ганшиг
85 1936 Гал хулгана нөхөр Жаргал зовлон ээлжлэх жил Доржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш
97 1924 Модон хулгана дайсан Өвдөх хийгээд гарз болох жил Улаан Юм, Цэнд, Лусын балин
109 1912 Усан хулгана эх    

ДҮНСЭР БУЮУ ИХ ХАРШ ЖИЛ

Өөрийн төрсөн жилээс тоолоод 7 дахь жил нь “Их харш” жил болно.

  • Хулгана, морь хоорондоо харш
  • Үхэр, хонь хоорондоо харш
  • Бич, бар хоорондоо харш
  • Туулай, тахиа хоорондоо  харш
  • Луу, нохой хоорондоо харш
  • Могой, гахай хоорондоо харш

Энэ жил огторгуйд урган гарч буй жил ньТөмөр хулганажил тул Морь жилтэнүүдийн хувьд “ИХ ХАРШ” жил болно. Иймээсс харш жилийн засал хийлгэх нь чухал юм. Харш жил нь 7,19,31,43,55,67,79,91 насанд тохионо.

Төрсөн он Төрсөн жил Билгийн нас Анхаарах зүйлс Заслын ном
2014 Модон морь 7  

Аливаа санасан ажилд саад гарах нигууртай

 

Сундуй, Жанаггагдог, Жанцанзэмойбумчин,Гомбо тахиул. Сахиусны ганс уншуул.

2002 Усан морь 19
1990 Төмөр морь 31
1978 Шороон морь 43
1966 Гал морь 55
1954 Модон морь 67
1942 Усан морь 79
1930 Төмөр морь 91

ИВЭЭЛ ЖИЛ

Ивээл жил нь 12 жил гурав гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5,9 дэх жил дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэнэ.

  • Хулгана, луу, бич ивээл жилүүд
  • Үхэр, могой, тахиа ивээл жилүүд
  • Нохой, бар, морь ивээл жилүүд
  • Туулай, Хонь, Гахай ивээл жилүүд болно.

Энэ жилийн тухайд огторгуйд урган гарч байгаа жил нь “Төмөр хулгана” жил тул  Луу, Бич жилтнүүдэд ивээл жил гарна. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул засал хийлгэх учиртай. Хийморь доройтох нас нь 5,9,13,17,21,25,29,33,37,41,45 бөгөөд Хийморийн сан, Цагаан шүхэрт, сахиусны ганс уншуулж хийморийн дарцаг хийсгэ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
5 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
7 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
7 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
7 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
8 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
8 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
9 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
9 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
10 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
11 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
11 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
11 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
11 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
11 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
11 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
11 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.