Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 01
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна

НИЙТЛЭСЭН: 2020-02-20 16:41:44
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

-Монгол хүн амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг. Бид энэ бүх сорилтыг ажралгүй давна гэдэгт итгэлтэй байна-

 “Хотол төгс” хэмээгч хулгана жил гарах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй товч ярилцлаа. Тэрээр урд хөршид халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалсан юм.

-Удахгүй Сар шинийн баяр тохиох гэж байна. Энэ жилийн хувьд өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй нь тодорхой боллоо?

-Ер нь Цагаан сар бол Монголын ард түмний эрхэмлэн дээдэлдэг уламжлалт баярын нэг. Энэ утгаараа олон зууны өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэж, айл хотлоороо учран золгодог уламжлалтай. Тэрчлэн хахир хатуу өвлийг даван туулж, урин цагтай энх золгосны баяр ч гэж үздэг. Байгаль цаг уурын амаргүй нөхцөлд амьдардаг, жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд урин цагтай золгоно гэдэг бол байгалийн шалгарлыг даван туулсны, нас нэмсний баяр юм. Өөрөөр хэлбэл, хүндлэлийн баяр гэж ойлгодог доо. Энэ утгаараа бид дор бүрнээ шинэ цаг тоолол эхэлж, урин цаг ирснийг билгэдэж, өтгөс дээдэстэйгээ золгохыг хүсч л байгаа. Харамсалтай нь, бид бүгдээс хамаарахгүй зүйл гэж бий. Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж, улс үндэстнүүд улам бүр бие биенээсээ хамааралтай болж байна. Эдийн засаг, соёлын нийтлэг хамаарал гэх мэт зүйлээс шалтгаалж нэг улсад тохиолдсон гамшигт үзэгдэл бусад улсуудад ч нөлөөлж байгааг бид харж байна. Сар орчмын өмнө Ази даяараа шахуу цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Өмнөд хөршид маань ч өргөн дэлгэр болсон байх. Энэ үеэр титэмт вирусын дэгдэлт гарч таарсан нь өнөөдөр олон улсад хөл хорио тогтоох, цар тахлын аюулын харанга дэлдэх хэмжээний эрсдэлд хүргэсэн. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. Тодорхой хүрээнд цомхон ёслоод өнгөрөх нь зөв. Бид иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

-Таны хувьд хэрхэн шинэлэхээр төлөвлөж байна вэ?

-Гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ дээ. Ээждээ золгоно, үр хүүхдүүд, ач зээ нар маань ирнэ. Тэгээд л болох байх. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулж, төр нь иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах ёстой. Иргэд нь ч хариуцлагатай хандах ёстой. Титэмт вирус бол тоглоом биш. Агаар дуслаар халдварладаг аюултай өвчин. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хувийн ариун цэвэрээ дээд зэргээр сахиж, сахилга баттай байх нь чухал. Мэргэжлийн байгууллагын анхааруулга, сануулгыг дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг.

-“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарч, нэгэн жаран эхэлж байна. Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Хулгана жил он тооллын эхлэл  гэдэг утгаараа онцлогтой. Эртнээс өвөг дээдэс маань хулгана жилийн онцлогийг шинжиж хэлж ирсэн байдаг. Түүгээр бол дэлхий дахинаа мөргөлдөөн зөрчил гарах эрсдэл их өндөр байдаг юм байна. Нөгөө талаар эрдэм мэдлэг, эрх мэдэл, эд хөрөнгө ч их цуглуулдаг гэнэ. Энэ утгаараа билэгшээж, нөгөө талаас болгоомжилж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд бол Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг өвгөдийнхөө сургаалыг дагаж, энэ бүх сорилт бэрхшээлийг Монгол түмэн маань ажралгүй давна, сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сайн сайхныг бодож, дор бүрнээ хууль журмыг чандлан сахиж, эв эеийг хичээж, шинэ гарч буй жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Сэтгүүлч: О.АРИУНАА

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АШУҮИС-ИЙН ХАМТ ОЛОН КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ“ХООЛОЙ ЗАЙЛАХ БЭЛДМЭЛ”, “БАЛТ ЖОР” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВЛАЛАА
11 минут    

эдийн засагч Р.Шинэгэрэл: Яагаад төсөв тодотгох шаардлагатай вэ?
41 минут    

Эвслийнхэн ҮАБЗ-ийн гишүүдэд “Шаардлага” хүргүүллээ
1 цаг    

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
3 цаг    

Дархан уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД МАНАЙ АЛБАН ХААГЧИД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА. ОДООГООР ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ГАРААГҮЙ БАЙНА
3 цаг    

Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
4 цаг    

“Үндэсний Шуудан” сонин уншигчдаа хуурсан уу?
4 цаг    

Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна
5 цаг    

Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор ирнэ
6 цаг    

АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ
20 цаг    

Нийслэлийн 1.6 сая иргэд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна
23 цаг    

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад УИХ-аас танд гэрийн даалгавар өгсөн байна
1 өдөр    

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
1 өдөр    

Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна
1 өдөр    

Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа
1 өдөр    

З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж иргэн Л.Наранбаатарт оногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо
1 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна
1 өдөр    

М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
1 өдөр    

БНСУ-ын Засгийн газраас ЭЕШ-ын талаар өнөөдөр үдээс хойш мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна
1 өдөр    

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна
1 өдөр    

Коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана
1 өдөр    

Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно
1 өдөр    

Инфо: "COVID-19"-ийн талаарх шинэчилсэн мэдээлэл
1 өдөр    

Шинжилгээ авсан 7 хүний хариу сөрөг гарчээ
1 өдөр    

ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
1 өдөр    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
2 өдөр    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
2 өдөр    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
2 өдөр    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
2 өдөр    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
2 өдөр    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
2 өдөр    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
2 өдөр    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
2 өдөр    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
2 өдөр    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
2 өдөр    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
2 өдөр    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
2 өдөр    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
2 өдөр    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
2 өдөр    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
2 өдөр    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
3 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
3 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
3 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
3 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
3 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
3 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
3 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
3 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.