Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ

НИЙТЛЭСЭН: 2020-02-18 17:12:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 1

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн хүүг тэглэх болон Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.  Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Шинэ оны өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийг 6 сая хүртэлх төгрөгийг нэг удаа тэглэхээр болсон. Шийдвэртэй холбоотойгоор УИХ-аас тусгайлан хууль баталсан байгаа.  Банкны системийн зээлийн багц дотор тэтгэврийн зээл багагүй хувь хэмжээг эзэлдэг.  Зарим банкны зээлийн багцийн 10 орчим хувьд тэтгэврийн зээл гэдэг тусгайлсан бүтээгдэхүүн байдаг. 

Тэтгэврийн зээлийг тэглэх хууль гарсантай холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудын цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх замаар шийдэх шийдлийг гаргаж, зохицуулалтын болон хууль эрх зүйн зөвлөгөөг өгөөд явж байна. Энэ хүрээнд тэтгэврийн зээлийн багцыг "Эрдэнэс Монгол" компаниас гаргах бондоор солиход хууль, эрх зүйн хувьд яаж зөв солигдох уу. Зээл гэдэг бүтээгдэхүүн бондоор солигдоход хүүгийн зөрүү, ирдээдүйд учирч болох алдагдал ямар байх вэ гээд бүхий л тооцоо, судалгааг нь хамт хийлцэж байна. Энэ асуудлаар үндсэндээ шийдэлд хүрч байгаа. 

"Эрдэнэс Монгол" компаниас гаргах 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бонд тэтгэврийн зээлээр солигдоход бүртгэлийнхээ талаас ямар бичилтүүд хийх. Ашиг, алдагдлын зөрүү гарахад яаж явах уу. Монголбанкны зохистой харьцааны хязгаарлалтууд байдаг. Энэ хязгаарлалтуудад яаж нийцлүүлэх үү гэдгийг ярилцаж, нийцтэй байдлаар шийдэл олсон. Тиймээс бонд гараад, банкны баланс дээр байгаа зээлээр солигдохоор боллоо.  Мөн тэтгэврийн зээлийг он гарснаас хойш олголгүй зогсоосон байсан. Бонд гарснаас хойш тэтгэврийн зээлийг хэвээр олгох уу, үгүй юу гэдэг зарчмын шийдлээ гаргах ёстой. Олон улсын практикт тэтгэврийн зээлийг хориглосон заалтууд байдаг. Манайх болохоор хуулиндаа 6 сар хүртэлх хугацаагаар олгож болно гээд заачихсан байгаа.  Аль болохоор тэтгэврийн зээлийг хязгаартай олгох нь байна.  

Монголбанкны зүгээс тэтгэврийн зээл хэлбэрээр биш урьдчилгаа байдлаар, 3 сарын хугацаатай олгож болно. Хүүгүй, зөвхөн шимтгэл авах байдлаар олгож болно гэсэн байр суурьтай байгаа" хэмээлээ.  

Тэгвэл ХААН болон Төрийн банкны төлөөлөл нэгдүгээр сарын тэтгэврийн зээлэнд суутгасан мөнгөө хоёрдугаар сард ахмадуудад нэмж өгсөн. Хоёрдугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон. Төр засгаас гаргасан шийдвэр, хууль дүрмийг мөрдөж ажиллаж байгаагаар илэрхийллээ.  Мөн цаашид ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийн зээлтэй холбоотой мөнгө төгрөгийг төр барагдуулж ажиллана гэдэг итгэж байгаагаа ч хэлсэн юм.

Тэгвэл "Эрдэнэс Монгол"  ХХК-ийн захирал П.Ганхүү "Манай компани 100 хувь төрийн өмчит. Стартегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшиж, үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулах, тодорхой орлогыг бий болгох үүрэгтэй компани. 2019 он бол "Эрдэнэс Монгол" компанийн хувьд онцлогтой жил байлаа. Ураны асуудал эрхэлсэн "Мон-Атом" компани 100 хувь "Эрдэнэс Монгол"-ын охин компани болсон.  Мөн Салхитын мөнгөний орд, Багануурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүд ч манайд ирсэн. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой "Эрдэнэс" бонд гаргах ажлыг бид богино хугацаанд хийлээ. Бондыг гаргасан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээг хийснээр, 6 сая  хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл бүрэн тэглэгдэнэ. 

Харин тэтгэврийн зээл аваагүй 190 гаруй мянган хүнд олгох 2021 оны тавдугаар сард мөнгөжих бонд ч гэсэн "Эрдэнэс" бондтой хамт гарч байгаа. Коронавирусийн хязгаарлалтад дууссаны дараа бондыг нь олгоно. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээг арилжааны банкуудтай байгуулна" хэмээлээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ. Энэ ажлыг хариуцсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Энэ нүсэр ажлыг амжилттай дуусгаж чадлаа. Монголд анх удаа зээл тэглэх ажлыг хийж байгаа юм. Хууль, эрх зүй, санхүүгийн талаасаа маш их тооцоо судалгаа, яриа хэлцэл шаардсан нүсэр ажил байлаа.  Өнөөдөр жижиг сажиг бүх асуудлыг үндсэндээ тохирлоо. Сар шинийн өмнө асуудлыг нэг тийш нь болгож чадлаа.  

Тэтгэврийн зээлтэй хүмүүс нэг, хоёрдугаар сарын тэтгэврээ аваад явж байгаа. Арилжааны банкуудын жигнэсэн дундаж хүү 13 хувьтай байсан. Үүнийг 6 хувийн хүүтэй бондоор сольж байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудад энэ мэдээж ашигтай биш. Гэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, арилжааны банкууд тэг ашигтайгаар ахмадуудын тэтгэврийг тэглэж байгаад баяртай байна" хэмэлээ.   

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:   
ОГНОО:2020-02-18 19:19:30 | IP:105.112.97.31   

ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
5 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
7 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
7 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
7 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
8 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
9 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
10 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
10 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
11 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
11 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
11 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
11 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
11 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
11 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
11 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
11 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.