Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ

НИЙТЛЭСЭН: 2020-02-18 10:27:44
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ.

Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн, цас зуд багатай, цөөн айл зэргэлдээ аймаг, сумдын нутагт отор хийж яваа юм байна. Аймаг, сумын удирдлагууд малчдаа дэмжиж, байнга анхаарал хандуулж байдагт нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол мал, малчин хоёр бол Монголын баялаг юм. Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн хүндэлж, жил бүр Аварга малчдыг тодруулдаг сайхан уламжлалтай. УИХ-ын гишүүд нутаг ус, тойргоосоо тодорсон Улсын аваргуудад биеэр очиж хүндлэл үзүүлэн, шагналыг нь гардуулдаг. Энэ жилийн хувьд цаг зуурын хүндрэл үүссэнтэй холбоотойгоор очиж амжихгүй нь. Төрийнхөө шийдвэрийг иргэн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тиймээс та нартайгаа технологийн дэвшлийг ашиглан, онлайнаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм.

Хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилт, бэрхшээлийг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр Монгол Улсад корона вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэрэмж илүүдэхгүй. Хүнсний бараа болон эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг багасгах, чөлөөлөх асуудлаар дөнгөж сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар төлөвлөж байна.

Та бүхэн маань өргөн дэлгэр золгуутаас аль болох татгалзаж, гар утас, дүрст холбоогоор ахмадууд, ахан дүүстэйгээ золгож, монгол ёс заншлаараа мөр зүгээ гаргаж, уул ус, хангай дэлхийдээ сүслэн залбирч, сайхан шинэлээрэй. Ахмадууддаа хүндрэл төвөг учруулалгүй, асран хамгаалахад илүү сайн анхаараарай. Ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Та бүхэндээ болон Та бүхний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо баяр хүргэж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Удахгүй цаг сайхан болж, хорио хязгаарлалт тавигдсаны дараа учран золгохын ерөөл тавья гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Улаанбаатар хотоос 600-1000 км-ийн алс байгаа малчидтайгаа цахимаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. 2019 он Баянхонгор аймгийн малчин түмний хувьд амжит бүтээл дүүрэн жил байлаа. Манай аймаг малаа таван төрөл дээр нь өсгөж, нийт малын тоогоороо улсад VI байрт орж, тэмээний тоогоороо II-т, ямаагаараа улсад тэргүүллээ. Арван нэгэн хүн Улсын аварга малчин, саальчин боллоо. Малынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг, уйгагүй хөдөлмөрч Та нараараа бид бахархаж байна. Та бүхэн бол нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялгийг бүтээгчид. Тиймээс Сар шинийн босгон дээр амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.

Энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Ж.Ганзориг, Баянлиг сумын малчин С.Банди, Баян-Өндөр сумын малчин З.Батцоодол, Бууцагаан сумын малчин Б.Магвансүрэн, Галуут сумын малчин Х.Амгаабазар, Гурванбулаг сумын малчин Д.Цэндсүрэн, Заг сумын малчин Б.Лувсанбат, Өлзийт сумын малчин Б.Бат-Олдох, Хүрээмарал сумын малчин А.Батдэлгэр, С.Сумъяабазар нар Улсын аварга малчин, Өлзийт сумын саальчин С.Оюунчимэг Улсын аварга саальчин болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
4 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
6 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
6 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
6 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
7 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
8 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
9 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
9 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
9 цаг    

Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН
10 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
10 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
10 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
10 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
10 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
10 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
10 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
10 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.