Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 03-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна

НИЙТЛЭСЭН: 2020-02-17 11:38:32
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 1

“Dz man” буюу олон улсын тоймч, сэтгүүлч, Монгол Улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлэх гэж байгаад баригдаж, шүүхээс есөн жилийн ял сонслоо гэсэн мэдээ 2018 оны нэгдүгээр сард цахим ертөнцөд үймээн тариж, сонин хэвлэлүүд  шуугиад авсан. Б.Дашзэвэгийг хараасан, үзэн ядсан, нулимсан, сүрдүүлсэн сэтгэгдлүүд цахимаар дүүрч, таньдаг, мэддэг нь хүртэл “Нээрээ тэгсэн юм байх даа. Нэг л биш байсан юм аа. Сэтгэл мэдрэл нь болохоо байчихсан байж л дээ, ямар жигшүүртэй юм бэ” гэцгээж билээ. Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн оны аравдугаар сард суллагджээ. Чингээд түүнтэй цөөн хором ярилцаж, яг юу болсныг тодрууллаа. Мэргэн уншигч таны гэгээн оюун нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. 

-Хоёулаа шууд гол яриандаа оръё. Тэр өдөр хэдэн сарын хэдэн байсан юм бэ. Яг юу болсон юм бэ? 

-Тэр өдөр бол 2017 оны аравдугаар сарын нэгний өдөр байсан юм. Манай зуслан Шадивланд байдаг. Би Олон улсын сэтгүүлч, орчуулагчдын төгөл гэдэг юмыг зуслангийнхаа хашааны нэг хэсэгт байгуулсан. Манай хашаанд маш их өвс ургана. Би хадаж чадахгүй. Тийм болохоор хашааны үүдээр явж байгаа үхэрнүүдийг хашаа руу оруулаад тэр өвсийг идүүлдэг байлаа. Харин сүйтгээд хаячихдаг болохоор нь төгөл рүүгээ оруулахгүй харж байх хэрэгтэй байдаг байв. Тэгсэн чинь саахалтын нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй жижигхэн охинтойгоо манай хажууд байдаг худгийн дэргэд архи ууж байгаад намайг дуудсан юм. Би очсон. Дараа нь буцаж ирээд гурвуулаа үхрээ хараад хэсэг суулаа. 

Тэр хүүхэд хорвоо дээрх хамгийн өвөрдөлтэй хүүхэд. Яагаад гэхээр хоёр хөлгүй, шагайгаараа эргэчихсэн, ээж нь хоёр удаа харвалт өгөөд зөвхөн амьтай голтой төдий, аав нь ямарч боловсролгүй, архи их уудаг тийм л хүмүүс байсан. Тэр өдөр цас бударч, хүйтэрч байлаа. Тэгсэн нөгөө хүүхэд чичирч байна. Миний хүү даарч байна уу гэсэн чинь толгой дохиж байна. Тэгэхээр нь зуны амбаарт оруулаад өвдөгийг нь гараараа барьж дулаацуулах санаатай өмдийг нь доошлуулсан. Аав нь хажууд байсан. Гэтэл аав нь “Чи миний охины өмдийг яах гэж тайлж байна” гэсэн. Би “чи битгий дэмийр, би дулаацуулах гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд жаахан байж байгаад тэр хүн охиноо аваад явчихсан. Тэр хүнийг Б гэдэг байсан юм. Б дараа нь буцаад ирсэн. Ирэнгүүтээ “Чи хүүхдийн хүчирхийлэл гэж орон даяар шуугиж байгааг мэдэж байна уу. Мөнгө өг” гэж хэлдэг юм байна. Би “Чамд би мөнгө өгөхдөө яадаг юм бэ, яасан гэж мөнгө өгөх юм бэ. Яв чи” гэж хэлээд хөөсөн. Би хүнд уурладаггүй хүн. Гэвч тэгэхэд уур хүрсэн. Тэгтэл Б оройхон дахин ганцаараа хүрчирснээ “За, энийг чинь далимдуулаад сайхан нэр хүндийг чинь гутаана” гээд дайраад унасан. Тэгэхэд нь би үнэхээр их айсан. 

Тэр үед шүүх, цагдаа гэж ерөөсөө бодоогүй. Хэвлэл мэдээллээ л бодсон. Үнэхээр бүдүүлэг хүн. Нэр хүндийг минь гутааж мэднэ гэж бодсон. Тэгээд жаахан бодож байгаад би “За, мөнгө өгье. Чи битгий цаашаа цуураарай” гэж хэлсэн. 

-Таниас хэдэн төгрөг нэхсэн юм бэ?  

-Надад 300 мянган төгрөг байсан. Тэрийг голсон юм. Тэр ахиу мөнгө авах гэсэн юм шиг байна лээ. Лав сая, хоёр саяыг авахыг бодсон байх. 

-Янз, янзын мэдээллүүд явж байсан л даа. Тэр охин өмдөндөө шээчихсэн байсан юм уу. Үгүй юу. Та үнэхээр дулаацуулахыг хүссэн юм уу?

-Өөр яахав дээ би. Би тэр жаахан охиныг буйдан дээр суулгаад өвдөгийг нь бариад сайхан дулаацуулчихъя л гэж бодсон. Тэгсэн чинь л мөнгө авч ир гэсэн. 

-Тэр хэдэн настай охин байсан юм бэ? 

-Тэр долоон настай охин байсан. Одоо арваад настай болж байгаа байх. 

-Тэр охин ярьдаг байсан уу? 

-Сайн ярьж чадахгүй ээ, хөөрхий.

-Тэр хүн таны өгөх гэсэн мөнгийг голсон байна. Тэгээд юу болсон бэ? 

-“Мөнгө авч ирж өгнө” гэсэн баталгаа бичиж өг гэсэн. Би юу гэж бичих юм бэ. Чамд юугаа бичиж өгөх юм бэ гэтэл “Завдсан нь үнэн, уучлаарай. Мөнгө өгнө” гэж бич гэсэн. Би айсандаа цаасан дээр яг түүгээр нь бичиж өгсөн. Тэгээд намайг хоёр, гурав хоноод ирээрэй гэсэн. Яг тэр үеэр Хятадын коммунист намын 19 дүгээр их хурал болж, би телевиз радиогоор тайлбарлах,мэдээлэх их ажилтай болдог юм байна. Тэр ажлаа дуусгаад 10 гурай хоногийн дараа ирсэн чинь аль хэдийн цагдаад өгчихсөн байсан. 

-Та яах гэж тийм хуурамч баталгаа бичиж өгсөн юм бэ?

-Би тэр хүнийг хэвлэл мэдээлэл, сонин радиод өгчихнө л гэж айсан. Хүмүүс тэгж байгаа юм. Ийм боловсролтой, ийм настай хүн байж бүр эхлээд тийм баталгаа бичээд өгчихдөг нь “тэнэг” гэж байгаа байхгүй юу. Шүүх миний бичиж өгсөн, “Завдсан, үнэн” гэдэг бичгийг нотлох баримт болгосон. 

Тэр баталгаа бичүүлж авсан хүн бас өрөвдөлтэй хүн байсан юм аа. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг ч зурж чадахгүй, боловсролгүй тийм л хүн. Тэр уг нь муу санахгүй. Тэгсэн тэр Дашзэвэг гуайгаас ийм бичиг авчихсан, мөнгө авна гэсэн чинь хамт архи уудаг хүмүүс нь “Хүүе,  ийм сайхан нотолгоо өгчихсөн байхад чинь наатахаасаа мөнгө авна гэж битгий хүлээ. Одоо шууд цагдаа очье” гээд л гүйцээ. 

Удалгүй намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан. Яваад орсон чинь нэг өрөө дүүрэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө юм асуугаад байж байснаа бүгд намайг харсан. Би ичсэн. Байцаагч надаас асуугаад л байсан. Би голдуу толгой дохиод байсан. Тэр цагдаа надад нөгөө бичгийг үзүүлсэн. Би бичснээ хэлсэн. Миний сонсгол их муудсан юм. Би тэр цагдаагийн асуусныг сонсоогүй байж за, за л гээд байсан. Би энэ асуудлыг гэр бүлийнхнээсээ, ажлын газраасаа ор тас нуусан. 

-Та яагаад тэр байцаагчид үнэнийг хэлээгүй юм бэ. Яагаад толгой дохиод байсан юм бэ? 

-Би хэлсэн. Намайг баталгаа бичиж өгөхгүй бол нэр хүндийг чинь гутаана гээд байхаар нь айгаад бичээд өгчихсөн гэдгээ хэлсэн. Үнэнийг хэлсэн. Байцаалтын дараа би мөн л гэр бүл, ажлын хамт олноосоо нуугаад байж байтал гурав дахиа намайг дуудлаа. Тэгж дуудахдаа шүүх хурал болно гэлээ. Би ерөөсөө тоохгүй, юу л болов гээд очсон. Би юу ч дуулаагүй ээ. Тэгтэл шүүх хурлын дараа надад “Таныг хорих болсон шүү” гэдэг юм байна. Би гайхаад юун хорих гэсэн чинь “Одоо цагдан хорих анги руу таныг ачна, хорино” гэж хэлэв. Би итгэхгүй, гайхтал нээрээ хорихоор болсон, тийм шийдвэр гарсан байсан.

-Шүүх хурал аль дүүрэгт болсон бэ? 

-Чингэлтэй дүүрэг дээр болсон. Би хүү рүүгээ утасдаад “Аав нь шоронд орох гэж байна” гэсэн чинь миний хүү үнэмшихгүй “Битгий тоглоод бай” гэсэн. Тэгтэл хажууд байсан хуулийн хүн утас аваад ярьсан. Би итгээд уйлсан. Манайхан мэдээд яасан, юу болсон гээд бужигнаад эхэлсэн. Энэ шүүх хурлын дараа шийтгэх хурал болсон. Шийтгэх хурлын үеэр баталгаа бичиж авсан Б-г хайгаад олоогүй. Тэр хүн хуралд оролцоогүй, зугтчихсан. Мэдүүлэг өгөөд л тэрнээс хойш хэнтэй ч уулзаагүй. Ойд явж байсан л гэж дуулдсан. Шийтгэх хурал дээр тэр хүний том охин гэнэ үү нэг хүн ирсэн. Намайг тэр хурлаар оруулаад олон жил хорих ял оноолоо гэснийг тэр охин цаашаа очоод аавдаа хэлжээ.

​-Танд хэдэн жил хорих ял өгсөн бэ. Б энэ тухай сонсоод юу гэсэн бол?

-Анхан шатны шүүх надад энгийн дэглэмтэй, нээлттэй хорих ангид есөн жил хорих ял оноосон. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг хянаад хуулийн заалтыг буруу ашигласан гэж үзээд есөн жилийн ялыг гурван жил болгосон. Тэгсэн нөгөө баталгаа бичүүлж авсан хүн энийг сонсоод гэрийнхэндээ “Дашка ах 70 хол гарчихсан хүн. Би дөчин хэдэн настай. Дашка ах яаж тийм олон жил шоронд байж чадах юм бэ. Би наана нь үхнэ” гээд давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн Шадивланд гэртээ босч чаддаггүй, цус харавчихсан эхнэрийнхээ дэргэд тоононоосоо боогоод үхчихсэн байж. 

“Би мөнгө авна л гэж бодож байснаас Дашка ахыг шоронд оруулна гэж бодоогүй” гэдгээ манай хүүхдүүдэд ч дахин, дахин хэлж байж. Тэр уг нь тийм ч муу хүн биш, мөнгө л авахыг хүссэн байх. Ингээд тэр баталгаа бичүүлж авсан хүн байхгүй, долоон настай охин нь ярьж чадахгүй, бүх зүйл миний толгой дээр унасан даа. 

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-За яахав, би нэг юм хэлмээр байна. Энэ бол нэгэнт өнгөрсөн, ул болсон зүйл ээ. Хэн нэгэнд гомдож гонгиноод яах юм. Гэхдээ нэгдүгээрт, шүүх тэр худлаа баталгаа бичгийг гол болгосон. Хоёрдугаарт, шүүх эмнэлгээс ирүүлсэн шинжилгээний хариун дээр тэр охины биед ямарч өөрчлөлт ороогүй. Эрэгтэй хүний гар хүрсэн ямарч ул мөр байхгүй гэж бичээтэй байгаа байхгүй юу. Тэрнийг яагаад анзаарсангүй вэ. Анзаарах ёстой байсан биз дээ. 

-Таныг хаана хорив, хоригдож байх хугацааны үйл явдлыг яриач?

-Намайг Амгалангийн нээлттэй хорих 421 дүгээр ангид хорьсон. Намайг уучлаарай. Шоронг магтах нь хаашаа юм. Гэвч тэр газрын өндөр хашаагаар нь орсон чинь зөндөө олон таримал цэцэг алаглаж байлаа. Богд уул руугаа харах гэсэн чинь өндөр хашаан дээр өргөстэй тор байна. Тэнд бол арай өөр байдалтай байлаа. Би эхлээд тэндэхийн хоёр ажилтны материалыг англи, орос хэлнээс Монгол руу орчуулж өгсөн юм. 

Тэгсэн нөгөөдүүл чинь ямар сайхан орчуулдаг хүн бэ гэж байна. Тэр үед албаны том материал англи хэл дээр ирчихсэн байсан. Юу ирсэн гэхээр Туркийн нийслэл Истанбулд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын гэмт хэрэг, эрүүгийн хэрэг, эрүү шүүлтийн тухай олон улсын том чуулганы протокол байлаа. Тэрнийг шоронгийн дарга орчуулж өгөх үү гэсэн. Зөндөө том хэмжээтэй материал байсан л даа. Би орчуулсан. Миний орчуулсныг үзээд их сайхан орчуулсан байна гэсэн. Би ганцхан англи хэлтэй хүн биш, орос, германаас ч орчуулна. Би арай өөр байдалтай байдаг болсон. Ямар байдалтай гэхээр гадаа тоонд гараад л, халуун хүйтэнд жагсаагаагүй, намайг. Би өрөөндөө суугаад орчуулгаа л хийж байлаа. Намайг мэдлэг боловсрол минь л аварлаа. Би хүүхэд залууст хэлмээр байна. Юм сур, мэдэж ав. Эрдэм номтой, мэдлэг боловсролтой бол. Тэр чинь чамайг аварна. Миний хувьд тэнд хийсэн орчуулга, бусад бичгийн ажлууд ялын хугацааг хөнгөлсөн байхгүй юу? 

-Та өрөөндөө хүнтэй байсан уу, яг ямар байсан. Ямар нэгэн дарамт байсан уу? 

-Камертаа өөр хүнтэй байлгүй яахав. Хоригдож байгаа хүмүүс, гэмт хэрэг хийсэн хүмүүс чинь бүгдээрээ зэвэрсэн хүмүүс байдаггүй юм байна. Зарим нь их сайхан сэтгэлтэй, алдаж оносон хүмүүс байдаг юм байна. Тэнд хувийн шүлэг нэлээд бичүүлдэг юм байна. Ээжийгээ, аавыгаа, эхнэр, хүүхдээ санасан хүмүүс тэдэндээ зориулж хувийн шүлэг зөндөө бичүүлсэн. Жишээ нь, дөнгөж аав болоод удаагүй байгаа хорин хэдэн настай нэг залуу надаар шүлэг бичүүлээд, би түүнийг нь уншаад өгсөн чинь уйлж байсан. “Ахаа би дахиад хэзээ ч хэрэг хийж, тэднээсээ холдохгүй, андгайлж байна” гээд зогсож байлаа. Би шоронд 47 ширхэг хувийн шүлэг бичиж өглөө. Орчуулга бас хийлээ. Нөгөөтэйгүүр хоригдож байгаа бүх хүмүүс ажил хийнэ. Тэнд нэг жагсаалт байдаг. Барилгачин, талбай цэвэрлэгч, нүүрс зөөгч гээд л. Тэдний дунд намайг ганцааранг нь орчуулагч гээд биччихсэн байсан. Тэндэхийн удирдах хүмүүс надтай сайхан харьцаж байсан. Уучлаарай, би үнэнийг хэлэх ёстой. Тэр ангийн нэгдүгээр дарга нь хурандаа н.Тамир, дэд хурандаа н.Хатанбаатар гээд бүх хүмүүс намайг хугацаанаасаа өмнө суллагдах хүртэл сайхан хандсан. 
-Хугацаанаасаа өмнө суллагдах гэнэ ээ? 

-Тийм ээ, магадлангаар суллагдана гэсэн үг. Магадлан чинь гуйсан хүнийг гаргадаггүй, ямар ч ар, өврийн хаалгагүй, хуулийн дагуу зүйл юм. Дөрвөн дамжлагаар орж байж, хоёр удаа буцаагдаж байж би гарч ирсэн. Би хорих 421 дүгээр ангид ялын гурван жилийн хугацааны талаасаа илүүг буюу нэг жил 10 сар суусан. Ялын хугацааны хэдэн сарыг орчуулга, бичгийн ажил хийж хөнгөлүүлсэн. Гарч ирээд тэнсэнгийн хугацаатай сар болгон очиж бүртгүүлж байна. Тэнсэн энэ тавдугаар сарын сүүлээр дуусах ёстой. Би энэ хэрэг цагаадаасай гэж хүсч байгаа. Гэтэл улс төрийн нэр хүндээ үргэлжлүүлэх хүсэлтэй, сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч юм уу тийм хүмүүс гол төлөв хэргийг дахин мөрдөн шалгаад цагаатгаж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг юм байна. Би 78 настай. Одоо миний эрх мэдэл, албан тушаалд сууна гэж юу байхав. Гэхдээ нэрээ цэвэрлэхийг л их хүсч байна даа. 

-Та их гэнэн, цагаан хүн шиг санагддаг. Энэ бүх хугацаанд таны сэтгэл зүй хүнд хэцүү байсан байх даа...

-Сэтгэлээр унасан. Их унасан, шаналсан. Энэ хар тамхи татлаа гээд байгаа хүмүүсийг цахим ертөнцөд ёстой нэг доромжилж, гутааж, сүрдүүлж байна. Миний дүү чи ахдаа үнэнийг хэлээч. Намайг бас тэгсэн үү.

-Тийм ээ...

-Би тэрийг үзээгүй нь их юм даа. Үгүй бол ах нь аль хэдийн галзуураад үхчихсэн байгаа. 

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье. 

Ярилцсан О.Цэнд-Аюуш

Эх сурвалж: Өглөөний сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Тийм үйлдэл хийх хүн биш ээ. Би лав итгээгүй. Танд эрүүл энхийг хүсье   
ОГНОО:2020-02-19 13:08:14 | IP:203.91.115.46   

ШИНЭ МЭДЭЭ
ALL IN буюу ТӨСВИЙГ ТОДОТГОХГҮЙ
4 цаг    

БНСУ-ын багш нар хаврын семестр хичээлэхийг эсэргүүцжээ
6 цаг    

Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон
6 цаг    

Туркменистанд коронавирусний талаар яривал баривчлагдана
6 цаг    

“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ
7 цаг    

Герман улс Италийн өвчтөнүүдийг өөрийн улсдаа эмчлэнэ
8 цаг    

Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо
8 цаг    

58 дугаар сургуулийн хамт олон 3,4 сая төгрөг хандивлалаа
8 цаг    

Л.Болормаа: Монгол улсын 21 аймгийг 21 хот болгон хөгжүүлье
9 цаг    

Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН
9 цаг    

Дуучин Д.Болдын торгон мэдрэмж
10 цаг    

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй
10 цаг    

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ
10 цаг    

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ
10 цаг    

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ
10 цаг    

Ж.ЦОЛМОН: КОВИД-19ЦАР ТАХЛЫГ ЭВ НЭГДЭЛ, НЭГДМЭЛ САНАА, НЭГДСЭН ХҮЧ УСТГАЖ ЧАДНА
10 цаг    

Сэвлэг үргээх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна
10 цаг    

ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загварыг танилцуулж байна
1 өдөр    

Б.Чулуунтамир: Маск зарна гэсэн залилангийн хэрэг нэмэгдэж байна
1 өдөр    

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
1 өдөр    

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ?
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ
1 өдөр    

Хөл хорио vs Хүйтэн шар айраг
1 өдөр    

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
1 өдөр    

Шинэ төрсөн хүүхэддээ Корона хэмээх нэр өгчээ
1 өдөр    

Алба хаагчид онхолдсон машинаас таван хүнийг аварчээ
1 өдөр    

Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ
2 өдөр    

С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй
3 өдөр    

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
3 өдөр    

Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
3 өдөр    

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
3 өдөр    

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай хүний тоо БНХАУ-аас давжээ
3 өдөр    

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна
3 өдөр    

МОНГОЛЫН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
3 өдөр    

Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ
3 өдөр    

Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
3 өдөр    

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
3 өдөр    

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой
3 өдөр    

Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш
4 өдөр    

Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
4 өдөр    

Д.Бадарч: Төрийн тусгай хамгаалалтыг Тагнуулаас салгахаар болчихож, хэний, ямар сонирхол вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн сонин байдал үүслээ
4 өдөр    

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
4 өдөр    

"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"
4 өдөр    

Баярын утас солилцов
4 өдөр    

Эрсдэлийн үнэлгээ хийлээ
4 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
4 өдөр    

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
4 өдөр    

Халхын заяа ч гэж байгаа! Сонгууль ч удахгүй болно!! Бүгдээрээ ялнаа!!
4 өдөр    

Guys хамтлаг МҮОНРТ-ээр тоглолт толилуулна
4 өдөр    

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.