Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Чойжамц: Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна

НИЙТЛЭСЭН: 2020-02-14 14:59:32
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц өнөөдөр (2020.02.14) мэдээлэл хийлээ. “Коронавирусийн эсрэг үрлийг хэзээ, яаж тараах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад "Бид сүсэгтэй хүмүүст тараана. Итгэж байгаа, сүсэглэж буй хүмүүстээ сайхан зохион байгуулаад тараана.  Гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тийм хөрөнгө мөнгө ч байхгүй" гэв.

Тэрбээр “17 дугаар жарны төмөр хулгана жил гарч байна. Нэгэн жаран дуусч, шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Энэ утгаараа жаран гэдэг нь бүтэн үе учраас “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” гэж хэлдэг. Харин бурхны  шашны гүн философийн үүднээс авч үзвэл цаг хугацааны үргэлжлэл юм.  Өөрөөр хэлбэл, таны хийсэн сайн болон муу үйлийн үргэлжлэл гэсэн утгатай. Энэ жилийн хувьд сайхан жил гарах төлөвтэй. Хөгшчүүдэд ээлтэй, нялхас болон залууст хатуу жил гарна. Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна хэмээн зурхайд буусан.Сайн сайхан руу тэмүүлж, бие, хэл, сэтгэл гурваа цэгнэж яваа хүнд  ширүүвтэр жил мэдэгддэггүй.

Монголчуудын олон зууны  турш шүтэж ирсэн бурхны шашин нь жаргалтай сайхан амьдралын эх үүсвэрийг дотоод сэтгэлд оршино гэж  үздэг учраас бие биеийгээ хайрладаг энэрдэг нигүүлсдэг, харьцаа сайхан байхаас эхлэлтэй гэж үздэг. 

Хэрүүл тэмцэл,  атаа жөтөөгөөс болж хамгийн муу муухай бүхэн гэр орон, албан байгууллага улс оронд үүсдэг. Хүмүүс бие биедээ хар буруу санаж, уур омог дэлгэрээд ирэхээр  ямар  ч газар тайван  суухгүй. Дандаа хоорондоо хэрэлдэж, түнжин таарахгүй болж эхэлдэг.

Бидний өвөг дээдээс мянган жилийн тэртээгээс цагаан сарыг тэмдэглэж ирсэн түүхтэй. Битүүний өдөр гэр орноо цэвэрлэж, өр төлбөрөө дуусгаж, тухайн жилийнхээ үр өгөөж, амжилт ололтоо урамшуулан баярлаж өнгөрүүлдэг. Шинэ оноо эхлэхдээ хоорондоо хөөрөг зөрүүлж, хуучин онд өнгөрсөн муу муухай бүхнээ мартан дуусгаж, шинэ жилээ элбэг дэлбэг, сэтгэл дүүрэн тэмдэглэсээр ирсэн ёс номтой. 

Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийг бурхны судар дээр 700 жилийн өмнө зөгнөж бичсэн байдаг. Аливаа муу үйл амин хувиа бодсоноос болж үүсдэг. Надад  өвчин халдахгүй байвал болно гэх бус би чинь гурван сая хүний нэг төлөөлөл  гэж бусдыг бодсон цагт  аливаа аюул ослоос холдож чадна. 

Тийм учраас өнөөдөр хувиа бодож довоо шарлуулах цаг биш. Нэг  монгол хүн алдаа гаргаж, энэ өвчнөөс сэргийлэхгүй бол өвчин гарах магадлалтай шүү дээ. Би цагаан сарыг цуцлах гэдэг үгэн дээр жаахан дурамжхан байгаа. Монголчуудын  мянган жил тэмдэглэж ирсэн баярыг цуцална гэх биш  хөл хорио тогтоолоо гэх арай  аятайхан амгалан үгээр орлуулах байсан юм болов уу гэж бодож байна.  Хэдийгээр хөл хорио тогтоосон  ч бид сүсэгтэн олныхоо сайн сайхны төлөө засал номоо уншиж байгаа.

Монголын ард түмнийгээ муу муухай бүхнээс хамгаалах номыг айлтган уншиж, үрэл тарааж,  засал номоо уншина. Битүүний өдрийн хурлаа урьдын адилаар хурна. Харин сүсэгтэн олон та бүхнийгээ битгий олноороо ирээрэй хэмээн уриалж байна. Манай гандан хийдийг зорьж ирсэн иргэнийг буц хэмээн хэлж чадахгүй. Гэхдээ тэднийгээ ханиад томуунаас хамгаалах чиглэлээр амны хаалт өгөх, ариутгал цэвэрлэгээг өөрсдийн түвшинд хийнэ. Бидэнтэй адил шашинтай улс орнуудад ч лам хуврагууд үрэл утлага, тарни бясалгал хийж байна. Бид сүсэгтэн  хүмүүс учраас уншлага номоо унших, үрэл утлага хийж тараах ажлыг эхлүүлсэн. 

Энэ бол шашны ажил. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, ном унших үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараая гэж бодож байгаа. Аль болох үймээн самуунгүй хийж чадна. Шашин шүтлэг  үргэлж байдаг. Сүсэгтэй орнууд  "та нар номоо айлд" гэж лам нартаа хэлдэг. Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэж иргэд яардаг учраас энэ жил  өвчний аюул холдсоны  дараа засал номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Олны хөлд дарагдах эсэхийг бид биш сүсэгтэн олон мэднэ шүү дээ, битүүний хурал болно” гэлээ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
2 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
2 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
2 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
2 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
2 өдөр    

Коко кола хортой юу?
2 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
3 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
3 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
3 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
3 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
3 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
3 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
3 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
3 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
3 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
3 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
3 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
5 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
5 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
5 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
5 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
5 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.