Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 79,239 айлын орон сууц баригдахаар төлөвлөгджээ

НИЙТЛЭСЭН: 2020-02-14 10:23:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын шийдвэр зэргийг үндэслэн тогтоодог.

Багануур, Багахангай, Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал гаргалаа

“2020-­­2021 онд мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ Багануур, Багахангай, Налайх дүүргийн агаарын бохирдлын түвшин, дүүргийн удирдлагын саналыг үндэслэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал оруулж байна. НИТХ-ын 2019 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүргүүдийн хороод хуваагдаж, шинээр 17 хороо байгуулагдсан тул тус хороодыг бүсэд хуваарилах шаардлага гарсан.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжаар Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41,964 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Эдгээр үндэслэлээр “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг дөрвөн бүсэд хуваах саналыг гаргаж байна” гэж нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

Мөн хуралдаанд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр хүргэлээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35,206 га талбайгаас 6,711 га талбай нь барилгажсан хэсэг 9,752 га талбай гэр хороолол байна. Үүнээс 1,540 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Төлөвлөлтөд нийт 162,000 хүн ам, 40,000 айл өрх хамрагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар тогтоол, 2019 оны 161 тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 26 байршил, 78 хэсэгчилсэн талбай нь 16,630 нэгж талбар бүхий 1,540 га газрыг хамарч байгаа. 

Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 79,239 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байгаа аж.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл, гэрээ байгуулсан компаниудыг хариуцлагажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай. Холбогдох албан тушаалтнууд энэ ажилд онцгой анхаарч ажилла” хэмээлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
2 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
2 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
2 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
2 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
2 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
2 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
3 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
3 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
3 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
3 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
3 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
3 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
3 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
3 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
3 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
3 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
3 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
3 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
3 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
3 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
3 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
3 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
3 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
3 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
5 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
5 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
5 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
5 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
5 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
5 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
5 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
5 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
5 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
5 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
5 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
5 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
6 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
6 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
6 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
6 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
6 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
6 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
6 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
6 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
6 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
6 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
6 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
6 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.