Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сэргээн босголт хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченкотой уулзлаа

НИЙТЛЭСЭН: 2020-02-13 13:19:31
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Стевлана Радченкотой уулзаж, санал солилцлоо. Уулзалтанд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга  Б.Пүрэвжав, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон Хөтөлбөр хариуцсан банкир А.Үржинбадам нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотыг үргэлж дэмжиж хамтран ажиллаж байдаг ЕСБХБ-нд талархал илэрхийлээд, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа, ирэх хоёр жилд одоогийн явж байгаа автобусуудын 80 хувь нь ашиглалтын хугацаа дуусна. Иймд МУ-ын байгаль цаг уурт зохицсон, аюулгүйн шаардлага хангасан автобус авах нь чухал тул бусад орнуудын туршлагыг судалж байна гээд Хятад, Казакстан, ОХУ, Беларус, Герман, Япон, Солонгос гэсэн долоон улсын автобусуудыг судалж, түлшний хувьд евро 5 дизель, цахилгаан зэргийг судалж байгаагаа танилцууллаа.

БНХАУ-аас 10 цахилгаан автобус туршилтын журмаар оруулж ирсэн. Манай орны хувьд 12, 1, 2 дугаар сарууд бол хамгийн хүйтэн улирал тул энэ нөхцөлд явуулж турших нь чухал байсан. Мөн иргэдийн санал сэтгэгдэл ямар байгааг харж байна хэмээлээ”.

Ахлах банкир Светлана Радченко хэлэхдээ “парк шинэчлэлийн чиглэлээр ЕСБХБ сүүлийн 4 жил төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна. Өнгөрсөн  нэгдүгээр сард МУ-ын Засгийн газартай 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч парк шинэчлэлийн төсөл багтаагүй, /Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл, Эрчим хүчний төсөл багтсан/ байсан.  Тиймээс нэгд батлагдсан өөр төслөөр солих, хоёрт Сангийн яамыг зээлийн дүнгээ нэмэгдүүлэхийг хүсэх, гуравт бие даасан зээл авах гэсэн 3 арга байна. Сүүлийн арга бол хугацаа их орно, харин батлагдсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхээр бол ирэх тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурах боломжтой. Ингэсний дараагаар Олон улсын тендер зарлаж ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээл /LIBOR+1%/ Уур амьсгалын ногоон сангаас нэн хөнгөлөлттэй /хүүгүй/ зээлүүдийн багцаар парк шинэчлэлтийн төслийг санхүүжүүлэх боломжтой гэдгийг мэдээлэв”.

Энэ жилдээ л гэхэд нийтийн тээвэрт 200 цахилгаан автобус, 200 евро 5 дизель автобус мөн 200 хүүхдийн автобус /евро 5/ хэрэгтэй байгааг Б.Отгонсүх дарга нэмж тодрууллаа. Банкны зүгээс энэ төслийг маш ихээр дэмжиж байгаа ба хүүхдийн буюу сургуулийн автобусны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.