Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭМЯ: Худал мэдээлэл тараавал 2-20 саяар торгоно

НИЙТЛЭСЭН: 2020-02-13 12:31:04
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Шинэ төрлийн коронавирусийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.2.13/ мэдээлэл хийлээ.


БНХАУ-д өвчлөл огцом нэмэгдсэн нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж байгаатай холбоотой гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл онцоллоо. Мөн тэрбээр “Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Тэгвэл өчигдөр /2020.02.12/оройн 21.00 цагт, хүмүүс амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа” гэсэн юм.

10 ГАРУЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ ИЛРҮҮЛСЭН

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Өчигдөр оройны худал ташаа мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Худал ташаа мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Цагдаагийн байгууллага нь Монголд коронавирус орж ирсэн талаарх 10 гаруй худал мэдээллийг илрүүлээд байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ мэт худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох юм байна.

БАЯН-ӨЛГИЙН ИРГЭН ЭРЭЭН, БЭЭЖИНГЭЭР ЯВСАН

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эрүүл мэндийн байгууллагынхан халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах, байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байхад зарим иргэд эмнэлгийн ажилчдыг үл тоон харьцаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол буюу иргэн Н нь Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад нэгдүгээр сарын 10-нд Эрээн явсан, буцаж ирээд Бээжин явсан,  энэ хооронд автобус таксинд маш олон хүнтэй ойр байсан, Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан байна. Ингээд халуурсан, гүйлгэсэн гэх шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байна” гэлээ.

БАЯН-ӨЛГИЙН ХАРИУ МАРГААШ ГАРНА

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний хариу гараагүй байна. Баян-Өлгий аймгаас шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ирсэн. Хариу маргааш /2020.02.14/ гарна. Одоогоор нийт 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна” гэлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.