Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж

НИЙТЛЭСЭН: 2020-02-13 12:14:56
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Шинэ коронавирусийн (“2019-nCoV) халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна.

Иймд урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), Нийслэлийн Эрүүл мэндийн газрын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх.
  • Шинэ коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх (ялангуяа БНХАУ).
  • Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх.
  • Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх. Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай.
  • Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх.
  • Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх.
  • Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах.
  • Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна.
  • Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх.
  • Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах.
  • Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух.
  • Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусийн халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах.
  • Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх.
  • Ил бөөлжис, нус, цэр, ялгадсыг салфетка, ариун цэврийн цаасыг ашиглан шингээж арчих, халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх.
  • Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх.
  • Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах.
  • Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах.
  • Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх.
  • Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх.
  • Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

 
 
 
 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
5 өдөр    

Битүүлэх ёсон
5 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.