Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сошиал дуулианаар Засгийн ажлыг явуулагч

НИЙТЛЭСЭН: 2020-02-12 10:11:37
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 3

“ЗҮГЭЭР Л НИЖИГНЭСЭН АЛГА ТАШИЛТ ”

Нэг залуу гарч ирээд, “Нутаг орноос минь яваад өг” гэж уйллаа. Маргааш нь Ерөнхий сайд “Б.Чойжилсүрэнгийн уурхайг хаа” гэж  үүрэгдлээ. Уурхай хаагдлаа, лацадлаа.  Уурхайн ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Тэдэнд тамхи зарж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг эгчийн амьдрал  бас “будаа”. Гэвч энэ ерөөсөө хамаагүй. Зүгээр л нижигнэсэн алга ташилт.

Нижигнэсэн их алга ташилтын дор тэрээр өчигдөр дахин 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Алга ташилт улам тод нүргэлсээр. ААН-үүд харин шууд лацдуулж, ломбодуудах ажиллагаанд шилжив. Гоё, Ерөнхий сайдын пиар рейтинги одоо тасралтгүй өснө.  2020 оны сонгууль ч хаяанд ирлээ.

Уул уурхай байгальд орчинд халтай юу халтай. Тэдэнд хууль муу үйлчилдэг үү, үйлчилдэг. Тэд юухан хээхнээр нөлөөллийн бүс дэх малчид,  сум багийн  засаг дарга нарыг хуурсаар ирсэн үү, ирсэн. Тэд нэгэн цагт ар өврийн хаалга, танил талаа ашиглан, тусгай лиценз өвөрлөсөн үү. Өвөрлөсөн. Гол утга нь, уул уурхайнхан ч бас болдоггүй улс.

Газар шороо ч үнэтэй. Эх орноо бүрэн бүтэн байлгах учиртай. Гэлээ гээд улсынхаа ахуй амьдрал, авдран дахь зоос мөнгө, алд дэлэм торго дурднаа арвин байлгах үүрэгтэй Ерөнхий сайд нь ААН-үүд рүүгээ дайраад байх ёсгүй. Харин ч ААН-үүдээ хайрлаж, дэмжиж, бодлогоор дэмнэх учиртай.  Тэгж гэмээнэ, бид ажлын байртай, авах татвартай явна.

ОДОО БИЗНЕСҮҮД ЯАНА ГЭЭЧ, ЕРӨНХИЙ САЙДААС УХААНГҮЙ АЙНА

Гол нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зөрчсөн үү гэдгийг шүүхээр эцэслэн тогтоох учиртай. Дараа нь цуцлахад асуудалгүй. Гэтэл шууд Ерөнхий сайд нь үүрэг өгөөд л, тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа нь ихээхэн буруу жишиг юм. Одоо бизнесүүд яана гээч, Ерөнхий сайдаас ухаангүй айна.

Айсан улс яах уу. Дагаад л давхичихна. Сөрж үл зогсоно. Нэг талаараа ингээд хэдэн бизнесүүдээ базчихаж байгаа юм. Нөгөө талаас тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд хууль зөрчиж олгосон байж болох төрийн албан тушаал эрхэлж байсан, байгаа хүмүүсээ шалгах учиртай. Тэд  бүр ямар ч хариуцлага хүлээхгүй их дүйвээн дунд хоцорч байна.

Гэтэл Ерөнхий сайд маань төрийн албан хаагчдын хариуцлагыг байнга сөхөж ярьдаг. Ачир дээрээ лиценз наймаалцсан байж болох сэдлүүд ингэж л асуудлуудаас  мултарч байна. Сошиал дээр нэг ААН-ийг шүүмжиллээ. Маргааш нь засаг, төрөөс очоод намнаад л байх уу. Тэр шүүмжлэгчид чинь бас шантаажлаад, ААН-үүдээс мөнгө нэхээд сууж байгааг сана.

Сошиал дуулианаар ажлаа явуулдаг Ерөнхий сайдтай л боллоо. Эдийн засаг талаас нь асуудлаа хараасай. ААН хууль зөрчсөн эсэхийг Ерөнхий сайд биш шүүх тогтоодог гэдгийг ойлгоосой. Хүмүүс нь зөвлөөсэй. ААН-үүд нь  бас төрт ёсныхоо хууль дүрмээ дээдлэх учиртайг энэ үйл явц сануулав.

Ж.МЯДАГБАДАМ

ЭХ СУРВАЛЖ:EGUUR.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Урд жилүүдэд нь ажиллаж байсан ерөнхий сайдууд нь өөрсдөө газрын наймаачин,улс орноо худалдагч,эрч нь харьсан дээс шиг юмнууд байсан учираас У.Хүрэлсүхийн шуурхай зоримог шийдвэрт цочирдож байгаа юм,хууль зөрчиж олгосон зөвшөөрлүүдийг хууль зөрчөөд цуцлахад ганц нэг хүн хохирохоос улс орноороо хохирохгүй,   
ОГНОО:2020-02-12 12:26:16 | IP:103.212.117.97   

Цахим орчин гэдэг чинь мэдээлийн эх булаг,хүний санаагүйг сануулж өгдөг суваг биздээ??? Харин энэ мэдээллийн үнэн худлыг цаг алдалгүй магадлан тогтоохоор шуурхай ажиллаж байгаад нь ЕС д талархах ёстой бусуу??? Үүнээс өөрөөр ЕС өөрийн биеэр бүх зүйлд хүрч шалгаад байх хүнд байхоо. Цахим орчин дахь шүүмжлэл бол ард түмний өргөн мэдээллийн суваг гэж бодох юм. Та бол ямар аргаар ажиллах юм бол доо.   
ОГНОО:2020-02-14 05:28:18 | IP:103.57.92.92   

Хууль зөрчсөний нь хуулийн байгууллага нь тогтооно.Хэрэв бизнестэйгээ их оролдвол ЗИМБАБВЕ, ВЕНЕСУЭЛ УЛСЫН ардаас л явна.гэсэн үг шүү.Бизнесээ дэмжихгүй юм бол бүү оролд    
ОГНОО:2020-02-15 17:03:07 | IP:122.201.24.234   

ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
2 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
2 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
2 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
2 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
2 өдөр    

Коко кола хортой юу?
2 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
3 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
3 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
3 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
3 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
3 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
3 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
3 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
3 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
3 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
3 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
3 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
5 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
5 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
5 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
5 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
5 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.