Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн гарт очих хүртэлх цогц системийг бий болгоно

НИЙТЛЭСЭН: 2020-02-06 17:17:50
Эдийн засаг > Аж үйлдвэр | Сэтгэгдэл: 0

Сансрын салбарт сүүлийн 5 гаран жилийн хугацаанд хиймэл дагуулын тээвэрлэлт, хөөргөлтийн эрэлт урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдэж байна.

 

Эрэлт нэмэгдэхийн хамтаар хиймэл дагуул хөөргөлтийн цагийн хуваарийн менежмент, өгөгдсөн хугацаанд нарийн тооцоолсон зардлаар чанартай хиймэл дагуул бүтээх, хиймэл дагуулын бүтээмжийг сайжруулах үүднээс найдвартай, зөв байршилтай агуулахыг сонгох зэрэг асуудлууд урган гарч ирнэ.

Энэ нь “Монголд үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгч хүртлэx замыг туулахад ямар асуудлууд тулгардаг билээ?” гэдэг яг одоо бидэнд тулгамдаж буй асуудалтай төсөөтэй юм хэмээн компьютерийн шинжлэх ухааны дэд доктор Ц.Нандинбаатар өгүүлнэ. Түүнтэй туршлагаасаа хуваалцаж, зөвөлгөө өгч буй ”Т-Экосистем” төслийнх нь талаар ярилцлаа.

Төсөөлөл нь сонирхол татлаа л даа. Яагаад сансрын салбартай холбож төсөөлсөн юм бол?

Одоогоор Шведийн Mälardalen их сургуульд real-time embedded systems чиглэлээр судалгаа хийж, багшилж байна. Мөн Европын Сансрын Агентлаг (ESA)-д зочин судлаачаар ажиллаж байна. Судалгааны цар хүрээ маань автомат жолоодлоготой машин, бие дааж шийдвэр гаргах чадвартай хиймэл дагуул, хиймэл оюун ухаан суурилуулсан робот гэх мэтийг хамардаг. Энэ чиглэлээрээ NASA, JAXA, ESA-ийн төслүүдэд хамтарч ажилласаар байна. Тийм ч утгаараа өөрт ойр байдаг сансрын салбартай зүйрлэчихээд байдаг шиг байгаа юм. Монголдоо ТЭСО корпорацид технологийн зөвлөх хийж байна. ”Т-Экосистем” төслийг бид хамтдаа хэрэгжүүлж байгаа бөгөөд, дээр дурдсан асуудлыг шийдэхийг зорьж эхлүүлсэн юм. Тийм ч утгаараа өөрт хамгийн ойр 2 төслийг зүйрлэсэн хэрэг.

Т-Экосистем гэж юу билээ?

Т-Экосистем төсөл маань “Үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгч хүртлэx замд тулгардаг асуудлууд”-ыг бүрэн шийдвэрлэх цогц төсөл юм. 4 дэд төслүүдэд хуваагдаж байгаа. T-Дистрибьюшн, T-Шийдэл, Т-Агент буюу онлайн болон оффлайн худалдаа, болоод Tи-Финанс санхүүгийн үйлчилгээ юм. Эдгээр төслүүд маань технологийг ашиглан хэрхэн бүх оролцогчийг сэтгэл хангалуун болгох уу гэдэгт анхаарсан.

Технологийн хөгжил дагасан бизнесийн загвар гэж ойлговол болох уу?

Технологийг ашиглан бүх оролцогчдыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ? гэдэг нь их сонирхолтой асуудал юм. Шинэ технологи бүхэн амжилттай байхгүй. Технологи бэлэн ч, хэрэглэгч бэлэн эсэх нь тун чухал юм. Жишээ нь ухаалаг утасны эхлэл гэж хэлж болох тоуч скрийнтэй утаснуудыг 1990-ээд оны сүүлээр Microsoft компани нэвтрүүлж байсан ч амжилт олоогүй. Хэрэглэгч нь хэт мэргэжлийн, маш жижиг зах зээл байсан. Харин Стив Жобс, Apple компани iPhone-г зах зээлд гаргаж ирсэн арга барил ондоо. Хэрхэн нийт хэрэглэгчийн зан үйлийг мэдэрч, iPod-д сууритайгаар эхэлсэн гэх мэт нь амжилтын үндэс болж байгаа юм.

Учир нь хэрэглэгчийн зан үйл, сэтгэл зүй хүлээж авахад бэлэн эсэх, тухайн технологи төгс шийдлийг өгч чадсан эсэх, хэрэглэгчийн хүсэл сонирхол, ур чадвар хангалттай эсэх гээд хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс бид зөвхөн шинэ технологи хөөлгүйгээр оролцогч зах зээлээ сайтар ойлгож, судлахад ихээхэн цаг хугацаа зарцуулсан. Өнөөдөр нэгдүгээрт технологи нь бий болсон, хоёрдугаарт хэрэглэгчийн хүсэл бүрдсэн. Дэлхий дахинд Uber гэхэд зөвхөн такси биш хүргэлтийн системийн төлөөлөл болж гарч ирж байна. Уламжлалт арга барилаар явж байсан бусад бизнес загварыг шинэ компаниуд технологийн шийдлээр улам хөгжүүлж байна.

Мөн Монголын нөхцөлд гэхэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд хэднийнээ бий болсон байна. Гэхдээ эдгээр нь тус тусдаа хөгжиж байна. Харин бидний зорилго бол бүгдийг нэгтгэсэн системийг хөгжүүлэх явдал. Хамгийн гол нь ямар ч бизнесийг санхүүтэй холбохгүй бол хөгждөггүй учраас санхүүгийн арга хэрэгслийг үүнд холбож байгаадаа үнэ цэн нь оршиж буй юм. Ашгийн төлөө бус байгууллага ч гэсэн санхүү дээр оршин тогтнодог. Т-Эко системийн гол хүч Ти-Финанс буюу санхүүгийн систем юм.

Төслийн бэлтгэлд хоёр жилийг зарцуулсан гэж сонссон. Хүндрэл нь юу байсан бэ? Мөн багийнхаа талаар юу хэлэх вэ?

Бид хэдэн програмист цуглуулж авчраад, програм хийчихсэн явдал огт биш юм. Хөгжүүлэлтээс гадна, зах зээлийн судалгаа, түүнийг судлах баг гээд л нүсэр том бүтцийг байгуулаад, хөдөлгөж эхэлсэн хэрэг. Хөгжүүлэлтээ ч хэдэн програмист авчраад шийдчихье гэж бодоогүй. Одоо болтол ижил төстэй бүтээгдэхүүний судалгаа, тэр бүтээгдэхүүнүүдийн ололт нь юу байв, амжилтгүй болсон үндэслэл нь юу байв гэдгийг тухайн төсөлд оролцож байсан хүмүүсээс туршлага судлан сайжруулах замаар ажиллаж байна. Хамтарч ажиллах боломжийг ч сайтар хайсан. Ингээд л 2 жил болчихлоо (инээв). Тийм болохоор энэ том төслийг боловсруулаад нэвтрүүлэх шат хүртэл явахад хоёр жил гэдэг тийм ч урт хугацаа биш гэж бодож байгаа. Суурь санаагаа бататгах нь ажлын амжилтын 50-90 хувь нь болдог ч гэдэг. Тэрний дагуу болсон гэж харж байна.

Т-эко систем цаашид технологийн хөгжлийг дагаад улам боловсронгуй болоод явах байх. Та технологи хөгжүүлэгчийн хувьд тодорхой мөрөөдлөө энэ төсөлтэй уясан байх гэж бодлоо?

Бидэнд, бас надад төлөвлөсөн зүйлс олон байгаа. Гарч ирж буй шинэ технологиудыг хэрхэн төсөлдөө нэвтрүүлэх үү, ямар нь үнэхээр цаг хугацааны туршид бодит болж зах зээл дээр хэрэгжих үү гээд шийдэх ёстой асуудлууд их байна. IoT, 5G, Industrial 4.0, хиймэл оюун ухаан, квант тооцоолол гэх мэт олон хувьсгалууд өрнөж байна. Судалгаа маань эдгээрт суурилдаг болохоор, улам ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Итгэлтэйгээс гадна, их сонирхолтой байна л даа. Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.