Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголчууд бидний “Галын бурхан” Таван толгой ХК-аас бэлтгэсэн тэмдэглэл

НИЙТЛЭСЭН: 2020-01-26 10:17:56
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

2018 оны 1-р сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн баг Тавантолгой ХК-ийн талаарх үнэн бодит мэдээ мэдээллийг ард иргэдэд хүргэх зорилгоор уурхайн зүг хүлгийн жолоо заллаа.
Эрдэс баялгийн өлгий нутгийн эзэд нь юм болохоор говийн сэтгүүлчид бид Таван толгой, Оюутолгой, Нарийн сухайтад олборлолт хийдэг уул уурхайн олон компаниудад очиж, мэдээ сурвалжлага бэлтгэдэг. Стратегийн чухал ордод олборлолт хийдэг, гадаад дотоод эзэдтэй болоод ч тэр үү уул уурхайн компаниудаас мэдээлэл авахад олон шат дамжлага дамжсаны эцэст хүссэн мэдээллээ авч чадахгүй сэтгэл гонсгор буцах энүүхэнд.

Харин Таван толгой ХК-ийн хувьд Гүйцэтгэх захирал нь уурхайн тосгондоо амьдарч, ирсэн гийчдийг хүлээн авч, нээлттэй мэдээлэл хийдэг нь үнэхээр олзуурхууштай. Бидний нөхөд аяны дөрөө мулталж, уурхайчдын гал тогооны сүүтэй цай, аарцтай лапша, амтат хуушуураар дайлуулан сурвалжлах ажилдаа орлоо. Гүйцэтгэх захирал Р.Сэддорж, менежер Б.Тогтох нар биднийг угтан авч, компаний товч танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.


Таван толгойн бүлэг ордын хамгийн ууган нь 52 жилийн түүхт орон нутгийн хэмээх тодотголтой Таван толгой ХК билээ. Ууган компанийн хувьд 1995 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаат компани болжээ. Тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг 23 орны иргэд, аж ахуй нэгж эзэмшдэг. 2016 онд орон нутагт 142,9 тэрбум төгрөг, бусад хувьцаа эзэмшигчдэд нийт 152,6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. 2017 оноос 274 хувийн үнийн өсөлттэй байгаа нь 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгохоор зарласан манай аймгийн хувьд “шар тос” болох нь дамжиггүй. Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр ажиллаж байна. ТУЗ 9 гишүүнтэй бөгөөд 5 нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 4 гишүүн нь 49 хувь буюу хувийн хэвшлийн төлөөлөл.


Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг 15000 төгрөгөөр борлуулж байгаа нь олборлох өртгөөс даруй 2 дахин хямд үнэ юм. Биднийг уурхайд очиход нутгийн портерууд очерлож, ачилт хийж байлаа.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийг хямд нүүрсээр хангаснаараа тус компани 1 жилд 645 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, сүүлийн таван жилд 7,1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүнийг алдагдалтай ажилладаг компани гэж эндүүрэх вий хэмээн дараах мэдээллийг өгье. Таван толгой ХК нь 2004 оноос гадаад зах зээлд нүүрс борлуулж, Монгол улсын нүүрсний экспортын анхны шанг татсан түүхтэй. Өмнөговь аймгийн төсвийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг тус компани нь сүүлийн 10 жилд улс, орон нутгийн татварт 469, 4 тэрбум, ногдол ашигт 240 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 2017 онд 1 тонн нүүрснээс 16,7 ам.долларын татвар төлсөн нь хамгийн өндөр татвар төлөгч компани болохын тод жишээ. 2017 оны 3-р улирлын байдлаар нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеэс 35 хувь өссөн үзүүлэлттэй байна.

 

 


Аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, ашиг орлого, амжилтын гол хөдөлгөгч хүч нь хүний нөөц. Тус компани 200 гаруй үндсэн ажилтантай бөгөөд ажилчдын 90 хувь нь Өмнөговийнх. Иваны Амараа, МУСТА Махгал, Өндөр Лхагваа ах, ангийн анд Батжаргал, Батмөнх эмч, Насаа багшийн охин нябо Заяа, ойролцоо үеийн Батчимэг гээд хаашаа л харна танил дотно царай. Уурхайтай танилцах 2 дахь өдөр буюу 1-р сарын 15-нд тэнгэр хангай таагүй, хүчтэй салхитай байсан ч хамгийн сайхан нь тэд маань бидэнд ярилцлага өгөхдөө цааргалахгүй, уриалгахан нь аргагүй асуултанд хариулж байлаа. Манайхан ч бүх местэнд ажиллаж байгаа ажилчдын төлөөллөөс ярилцлага тодруулгаа авч амжсан. Таван толгой ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудад 1300-аад ажилчид ажиллаж, амьдрал ахуйгаа авч явдаг юм байна. Ажилчид 17.00 цагт ажлаа тараад компаний төв байрандаа ирж хүчил төрөгчийн коктел уугаад, хурууны хээгээ уншуулаад харина. Гэр нь уурхайн тосгондоо байх тул ханийнхаа гарын хоолыг зооглоод, хүүхдүүдтэйгээ бужигнаж нэгэн өдрийг үдэх нь жаргалтай.

Таван толгой ХК нь Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орд газрын нүүрст давхарга 1-74,9м зузаантай 16 давхаргаас бүрдэнэ. Тусгай зөвшөөрлийн талбайд ногдох нөөцийн тооцоог 2012 онд нарийвчлан тодорхойлуулж, 2015 онд Эрдэс баялагийн зөвлөлийн шийдвэрээр 192,7 сая тонн нөөцтэй болох нь тогтоогджээ.
Том ордын хэмжээнд хамгийн бага талбайд үйл ажиллагаа явуулж байгаа ч орон нутагтаа төдийгүй улс оронд өгөх үр өгөөж нь жинтэй уул уурхайн ууган компанидаа анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Уурхайн тосгоныг нүүлгэн шилжүүлэх, ундны усны асуудлыг нэн даруй шийдвэрлэх гээд олон асуудлуудыг манай сэтгүүлчид хөндөх нь дамжиггүй. Сэтгүүлч бидний хувьд бодит мэдээллийг ард иргэдэд тасралтгүй хүргэхийг чухалчилж байна. Тэр дундаа дөрвөн цагийн эргэлтэнд хүнд нөхцөлд хөдөлмөрлөж, баялаг бүтээж байгаа баатарлаг уурхайчид, удирдлага, менежментийн баг хамт олноор бахархахгүй байхын аргагүй.


“Эрдэс баялaгийн нөөцөөрөө гайхагддаг эгэлгүй баян нутагт төрж өссөн биднийг энэ цаг үед төдийгүй ирээдүйд тэжээх цор ганц уул уурхайн компаниа улс төрийн бохир тоглоомоос ангид байлгаж, хамгаалж үлдэх нь говьчууд бидэнд л өлзийтэй” хэмээсэн бодол тээн ирснээ та бүхэнтэй хуваалцлаа.


С.Номинцэцэг

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.