Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа

НИЙТЛЭСЭН: 2020-01-23 12:28:31
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн статистикийн газраас өнгөрөгч долоо хоногт махны үнэ өсч буй талаар мэдээлсэн. Дээрх мэдээллийн мөрөөр бид “Хүчит шонхор” захыг зорилоо. Өнгөрсөн жилийн энэ үед махны хомсдол үүсч, үхрийн мах кг нь 10300 төгрөгт хүрч, иргэд “шок”-нд орж, халаасаа тэмтэрч байлаа. Харин өнөөдөр энэ байдал хэвийн үзэгдэл болжээ. Идэр есийн жавар тачигнасан өвлийн өдөр болоод тэр үү тус захын хашаа машинаар дүүрчээ. Зогсоолын төлбөр хураагчаас эхлээд мах зөөдөг, шулдаг, зардаг үйлчилгээний ажилтнууд цөм өнгийн хувцсаар жигдэрсэн байгаа харагдана. Өнгөрсөн жилийн мөн үед тус захаас сурвалжилга бэлтгэхээр ирэх үед ийм байгаагүй билээ.

 Хонь, ямаа, тэмээний мах зардаг эхний заал санасныг бодвол хүн багатай байна. Энд зургаа дахь жилдээ мах зарж буй Г.Оюунхандтай уулзлаа. Тэрбээр, “Махны үнэ энэ жил нэг их буусангүй байсаар байгаад оны өмнөөс нэмэгдэж эхэллээ. Цагаан сарын бууз, ууц, өвчүү гээд монголчуудын мах хэрэглэдэг ид үе эхэлж байна. Залгаад хаврын тарчиг, урт өдрүүд эхэлнэ. Тэгэхээр одоо махны үнэ улам өсөөд явах болов уу. Өнөөдрийн байдлаар хонины ястай мах 7800-8000 төгрөг, шулаа 8500-9500, тэмээний шулсан мах килограмм нь 7500-тай байна. Махны эрэлт ихэсч байгаа ч нийлүүлэлт эсрэгээрээ буурсаар байна. Малчид Улаанбаатарт оруулж ирж бидэнд нийлүүлэхээс илүүтэй урд хөрш рүү гаргаж, таван төгрөгийн ашиг гаргахыг боддог болж. Хэдэн жилийн өмнө ямааны мах 3800-4000 төгрөгийн хооронд байдаг байсан. Харин өнөөдөр 7800 хүрч, үнэ нь хоёр дахин нугарчихлаа. Тэгэхээр махан дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. Иргэдийн худалдан авах чадвар муу байна. Яалт ч үгүй, идэхийн улаан хоолой хүчтэй болохоор махаа авч байна шүү дээ. Энэ жил хөдөөгүүр хэд хэдэн аймагт харын зуд нүүрлээд малчид малаа аль болох тав арван төгрөг болгохыг зорьж байгаа гэсэн. Гэвч тэр их махыг урагш нь ил далд байдлаар зөөвөрлөдөг асуудал хэвээрээ байгаа бололтой. Үүнийг эмх цэгцэнд нь оруулаад өгвөл махны үнэ ингэтлээ өсөхгүй байх боломжтой” гэсэн юм.
Түүнээс таван килограмм мах хиллүүлж авсан Х.Эрдэнэбатаас махны үнэ ханш ямархуу байгаа талаар тодруулахад, “Би 21 дүгээр хорооллоос зорьж ирсэн боловч энд мах үнэтэй байна. Бараг Хархорин захаас ялгарах юмгүй санагдлаа. Хонины цул мах 8600 төгрөгөөр авлаа. Нэг ирсэн дээрээ гээд Цагаан сарын ууцаа мөн авчихлаа. Жилээс жилд үнэ нь нэмэгдсээр байна. Ноднин дундын ууц 180 мянгаар авсан бол энэ жил 230 мянгаар авлаа” гэж ярив.

 Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд “Хүчит шонхор”-т хонины ууц, үхрийн өвчүү эрэлттэй байлаа. Захын хойд талд аймаг бүрээс ирсэн махны ченжүүд хонины ууцыг 150-300 мянга, үхрийн өвчүүг нэг кг нь 8000-8500 төгрөгөөр үнэлж байсан бол ямааны гулууз дунджаар 90 мянган төгрөгийн ханштай байв.

Ингээд бид үхэр, адууны мах зардаг дараагийн заал руу орлоо. Эндхийн худалдагч нар цэнхэр өнгийн малгай, халадаар жигдэрсэн бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байв. Хамгийн эхний лангууны ард мах шулж зогсох шалмаг хөдөлгөөнтэй, туранхай бор бүсгүйтэй, нийлүүлэлт, үнэ ханш ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр энд түрээслэгчээр зогсоод нэг их удаагүй гэнэ. Тэр ярихдаа, “Үхрийн гуяны шулаа 12500, хааны шулаа 10500-тай байна. Залуу үхрийн зөөлөн, шинэ мах болохоор үнэтэй байгаа юм. Хямд мах сонирхож байгаа бол хойд талын эгнээний лангуугаар явсан нь дээр байх. Махны нийлүүлэлт муу, эрэлт их болохоор үнэ өсөх нь зах зээлийн жам шүү дээ” гээд өөр олон зүйл ярихыг хүсэхгүй байгаа бололтой урдах ажилдаа шамдав.

 Түүний хэлсэнчлэн хойд эгнээгээр явахад үхрийн ястай мах 7500-9500, үхрийн цул мах 10000-тай байлаа. Харин шилэн ханаар тусгаарласан зааланд үхрийн хаа, гуяыг бүхлээр нь зарж байв. Хоёр ширхэг үхрийн гуяыг нийтэд нь 650 мянгаар худалдаж авч буй эгчээс яриа өдөхөд, “Эгч нь цэцэрлэгт ажилладаг. Хүүхдүүдийн хоолны мах авч явна. Уг нь урд талын эгнээнээс жижиглэнгээр махаа авдаг байсан. Өнөөдөр харьцангуй өндөр үнэтэй байна. Тэгэхээр нь бөөний үнээр арай хямд юм болов уу гэж бодоод хоёр гуя авлаа. Нэг гуя нь 30 кг татаж байна” гэлээ. Харин энд адууны мах кг нь 7500 төгрөгийн үнэтэй байв.

 Хэдийгээр махны худалдаачид цөм махны нийлүүлэлт багассан учраас үнэ нэмэгдсэн гэж байгаа ч жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад махны лангуу, шулааны заал цөм дүүрэн махтай байсан. Ингээд бодохоор ченжүүд махны үнийг зориуд хөөргөж байна уу гэх хардлага ч төрлөө. Тэгсэн ч бай, үгүй ч бай 60 сая малтай, гурван сая монголчууд махыг ийм өндөр үнээр худалдаж авна гэдэг энэ зах зээлд төрийн зохицуулалт үгүйлэгдэж буйн тод жишээ юм.

Эх сурвалж: atime.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.