Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ

НИЙТЛЭСЭН: 2020-01-23 10:20:58
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өнгөрсөн аравдугаар сараас сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн.  Уг түлшийг түлж эхэлсэн даруйгаас олноороо угаартах зарим нь амиа алдах харамсалтай үйл явдлууд одоог хүртэл тасралтгүй гарч байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийд амиа алдсан иргэний тоо 12 хүрч /хэвлэлд мэдэгдсэн тоо/ нийт 1000 гаруй хүн хордсон гэх тоон мэдээлэл байна.

Хэрвээ албан тушаалтнууд угаарын хийн асуудалд илүү хариуцлагатай хандсан бол нас барж, хордсон иргэдийн тоо дээрхээс бага байж болох байлаа.

Тодруулбал, иргэд угаарын хийд хордож эхэлсэн  даруйд буюу аль аравдугаар сарын 9-нд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах Засгийн газрын шийдвэр гаргасан. Ингээд угаар мэдрэгч тараах ажлыг арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө судалж даруйхан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан байдаг.

Засгийн газраас үүрэг, даалгавар өгч шийдвэр гаргасан байхад доорх албан тушаалтнууд нь хоёр сарын хугацаа алдаж буюу 12 сарын 3-нд угаар мэдрэгч худалдан авах гэрээг байгуулсан ноцтой баримтыг бид хүргэж байна.

Тодруулбал, 12 дугаар сарын 3-ны өдөр Байгаль орчны яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газар угаарын хий мэдрэгчийг нийт гурван тэрбум таван зуун хорин таван сая зургаан зургаан зуун мянган төгрөгөөр худалдан авах гурван хуудас бүхий гэрээг байгуулсан байна.

Гэтэл тэдний алдсан хоёр сарын хугацаанд маш олон хүн угаартаж амь насаа алдсаар байсан. Харин мэргэжилтнүүд БНХАУ-аас бүтээгдэхүүнээ авахаар захиалгаа өгсөн гэх тайлбараар ам таглаж  ирсэн билээ. Бүтэн дөрвөн сар өнгөрсөн байхад ч тэд хэзээ угаар мэдрэгчийг тараах эсэх нь тодорхойгүй иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн байв.  Эцэст нь, аль аравдугаар сард гарсан Засгийн газрын шийдвэр саяхан буюу энэ сарын 8-ны өдрөөс /2020.1.08/  айл өрхүүдэд хэсэгчлэн тараагдаж байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 15-16-нд шилжих шөнө нэг гэр бүлийн хос угаартаж нөхөр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл тус айл угаар мэдрэгчийг аваагүй байсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн билээ.  Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын захирамж хугацаандаа хэрэгжиж, С.Амарсайханы ажилчид угаар мэдрэгчийг хугацаа алдаж удаалгүйгээр хоёр сарын өмнө тараасан бол дээрх залуу хосоос гадна олон хүн амиа алдахгүй байв.

Гэтэл хүний амь настай холбоотой хариуцлагатай ажлыг Хотын дарга С.Амарсайханы нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нар цалгардуулж аравдугаар сард захиалах байсан угаарын хий мэдрэгчийг хоёр сарын дараа захиалсан нь доорх гэрээнээс харагдаж байна.

Хотын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг захиалах ажлыг шуурхай хийгээгүй хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ асуудлаа өөрийн нэгдүгээр орлогчтойгоо ярих нь зөв болов. 

Эх сурвалж: isee.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
1 өдөр    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
1 өдөр    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
1 өдөр    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
1 өдөр    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
1 өдөр    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
1 өдөр    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
1 өдөр    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
1 өдөр    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
1 өдөр    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
1 өдөр    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
2 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
2 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
2 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
2 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
2 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
2 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
2 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
2 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
2 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
2 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
2 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
2 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
2 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
2 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
2 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
6 өдөр    

Битүүлэх ёсон
6 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.