Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ӨДРИЙН ОНЦЛОХ: Нээлттэй захидал

НИЙТЛЭСЭН: 2020-01-22 14:00:44
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүд, зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат танаа

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн нийт гишүүд,
бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танаа

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ.

Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна.

Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна.

Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний Монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ. Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай.

Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 01 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ.

Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан.

Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу? хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ.

Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд өнөөгийн УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан нам, эрх баригч Монгол Ардын Нам манлайлан оролцож, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан. Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна.

Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм.

Шударга ёс, ардчиллын тулгуур хүчин болох Ардчилсан нам, Монгол Ардын нам Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Талийгаач Гаваагийн Батхүү агсны эцэг эх, эхнэр, үр хүүхдүүд, дүү нар нь

2020 оны 01 дүгээр сарын 22
 
 
 
 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.