Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

НИЙТЛЭСЭН: 2020-01-22 10:08:50
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.

Вирусын тархалттай холбоотой нөхцөл байдал

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3 хүн нас барсан тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна" гэжээ. Ийнхүү уг вирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ.

Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирус  мутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-аас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

Зарим улсын уг өвчний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ

БНХАУ-ын Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэвэр сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ.

Мөн ОХУ хил нэвтрэгсдэд тавих тандалт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бол БНКазУ-аас өөрийн орны иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ болон вирусын тархалт илэрсэн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж ажиллаж байна.

Манай улсын иргэд ч мөн адил дээрх улсуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг сайтар судалж, аливаа халдвар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.