Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу

НИЙТЛЭСЭН: 2020-01-21 09:40:49
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүд гадаадад казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдсон гишүүд тайлбар өгөв. Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон УИХ-ын дарга Ш.Занданшатарыг дагалдан явсан Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүд Сидней хотын нэгэн казингоор орсноо хүлээсэн ч тоглоогүй хэмээн мэдэгдлээ. Тэдэнтэй хамт УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан болон тус улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар байсныг ч мөн батлав.  

Манай улсад казино байгуулах, мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Тиймээс ч Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-т “төрийн албан хаагч гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх” хэмээн заасан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн гадаадад мөрийтэй тоглосон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ. 

Юуны өмнө УИХ-ын гишүүн нь төрийн албаны ямар ангилалд багтахыг Төрийн албаны тухай хуулиас танилцуулъя. Уг хуульд зааснаар төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна гэжээ.

Үүнд:

төрийн улс төрийн албан тушаал;

төрийн захиргааны албан тушаал;

төрийн тусгай албан тушаал;

төрийн үйлчилгээний албан тушаал багтах юм. 

Харин тус хуулийн 11.1-т Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн ... гэжээ. 

Тэгэхээр дээр дурдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм эрхэм түшээдэд хамаарахгүй нь. Учир нь энэ журам зөвхөн захиргааны албан тушаалтан буюу бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад хамаатай юм.

Уг дүрэмтэй холбоотой хамгийн сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байв.

Уг мэдэгдлийг хийх үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй” гэж үзсэн талаар мэдээлж байсан. 

Харин УИХ-ын гишүүний ёс зүй дүрэмд “Монгол Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино” хэмээн тодорхойлсон байдаг ч төрийн түшээ хүн мөрийтэй тоглосон тохиолдолд ямар хариуцлага хүлээх тухай огт дурдаагүй байна. 

Энэ бүхнээс харахад УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Харин ёс зүйн хариуцлага яригдах бүрэн боломжтой. Өдгөө УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн ахалж буй. Тэрбээр хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлаар дэд хороогоо хэл амтай хуралдуулж байсан. Энэ удаад тус дэд хорооноос гадаадад казинодсон гэгдээд буй гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  

Эх сурвалж: ikon.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
34 минут    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 цаг    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 цаг    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
2 цаг    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
3 цаг    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
3 цаг    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
5 цаг    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
6 цаг    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
6 цаг    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
6 цаг    

1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
7 цаг    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
7 цаг    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
7 цаг    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
8 цаг    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
8 цаг    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
8 цаг    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
8 цаг    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
9 цаг    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
9 цаг    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
9 цаг    

Хүйтний эрч суларна
10 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
11 цаг    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
20 цаг    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
2 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
2 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
2 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
2 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
2 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
2 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
2 өдөр    

Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа
3 өдөр    

Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ
3 өдөр    

Д.Чойжамц: Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна
3 өдөр    

“Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын маргаан “Ариг” банкийг хүнд байдалд оруулжээ
3 өдөр    

Ч.Ганхуяг: Хурган улстөрч Т.Аюурсайхан чи интертайнментаа багасга
3 өдөр    

Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэгийг хугацаанаас нь өмнө суллажээ
3 өдөр    

М.Энхболд тойргоо булаалгаж, бие дааж нэр дэвших үү?
3 өдөр    

Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэж байгаагүй
3 өдөр    

Монгол Улсад Валентин нэртэй гурван иргэн бий
3 өдөр    

Мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжлав
3 өдөр    

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо хаалаа
3 өдөр    

"People in Need" олон улсын байгууллага зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ
3 өдөр    

Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана
3 өдөр    

Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ
3 өдөр    

Ч.Сайханбилэг: Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй
3 өдөр    

ЭМЯ-аас нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 2500 амны хаалт өгчээ
3 өдөр    

З.Энхболд ирж явна, АН-ынхан
3 өдөр    

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 79,239 айлын орон сууц баригдахаар төлөвлөгджээ
3 өдөр    

Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриалжээ
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.