Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ын дарга Г.Занданшатар АНДПЧ-ы нэгдсэн хуралдаанд үг хэллээ

НИЙТЛЭСЭН: 2020-01-16 10:03:57
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь" нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, "Бид бүхний санаа зовних нийтлэг асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэлэлцүүлэхээр дэлхийн парламентчдыг хамтад нь хуран цуглуулдаг чухал уулзалт болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын 28 дугаар чуулганыг зохион байгуулж буй Австралийн парламентад төлөөлөгчдийнхөө гүн талархлыг илэрхийлье. Миний бие 2011 онд Гадаад харилцааны сайд байх үеэсээ хойш буюу АНДОП-ын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаас хойш Чуулганы талаар ийм дүгнэлттэй болсон юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Элэгсгээр хүлээн авч буй зохион байгуулагч улсад талархал илэрхийлэхийн сацуу хүний амь эрсдэж, хүрээлэн буй орчныг сүйрүүлсэн энэ хүнд үетэй тулгарсанд нь Австралийн Холбооны Улсад гүн эмгэнэл илэрхийлье. Монголчуудын залбирал, харуусал амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гашуудлыг хуваалцаж байгаа болно. 

 

Олон янзын бэрхшээл дагуулдаг бүх төрлийн гамшгийн өмнө бид бүгдээрээ хүчин мөхөс. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь биднээс, хүмүүсээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна. Монгол Улс ч өөрийн оршиж буй газарзүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

 

Монгол Улсын Их Хурал дотоодын төдийгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох аргуудын нэгийг ашиглан хоёрхон сарын өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын арга байсан бөгөөд бид өөрсдийн туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно. Парламентчид туршлагаа хуваалцах, солилцох замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг. Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Дасан зохицох төлөвлөгөө”, “Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө”, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна.

 

Үүний зэрэгцээ, Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна. Бодлогыг дэмжих хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улс ҮТХН-ийн Түншлэлтэй идэвхтэй хамтран ажиллаж, “COP25”-ын даргалагчийн санаачилсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах эвсэл”-д саяхан нэгдсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлт ба түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд хөгжингүй орнууд тэргүүлэх байр суурь эзлэх нь зүйтэй. Гэхдээ хөгжиж буй орнууд ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн тухай үндэсний бодлогоо баталж, НҮБ-ын холбогдох олон улсын гэрээ, түүний дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсэж байна. Энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллацгаая. Учир нь парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл юм" хэмээв.

 

Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгийг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
1 цаг    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
2 цаг    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
3 цаг    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
3 цаг    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
4 цаг    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
4 цаг    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
7 цаг    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
7 цаг    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
7 цаг    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
7 цаг    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
10 цаг    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
10 цаг    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
10 цаг    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
10 цаг    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
10 цаг    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
10 цаг    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
10 цаг    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
1 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
1 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
1 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
1 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
1 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
1 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
1 өдөр    

Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
1 өдөр    

“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
1 өдөр    

Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
1 өдөр    

Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ
1 өдөр    

БОЛТОН ТРАМПЫН ГАДААД БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ
1 өдөр    

“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”
1 өдөр    

Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй
1 өдөр    

ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгана
1 өдөр    

Э.Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би
1 өдөр    

“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
1 өдөр    

Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
2 өдөр    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
2 өдөр    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
2 өдөр    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
2 өдөр    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
2 өдөр    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
2 өдөр    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
2 өдөр    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
2 өдөр    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
2 өдөр    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2 өдөр    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
2 өдөр    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
2 өдөр    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
2 өдөр    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
2 өдөр    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2 өдөр    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.