Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа найман аймгийн 1,000 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2020-01-15 15:37:06
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гаргасан Зудын эрсдлийн зургаар нийт найман аймаг зудын нэн өндөр эрсдэлтэй байна.

Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1,000 малчин өрх бүрт 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багцын хамт олгохоор бэлтгэл ажлыг хийж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа "Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас жил бүрийн арваннэгдүгээр сард боловсруулан гаргадаг “Зудын эрсдлийн зураг” дээр үндэслэж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ гурав ба түүнээс дээш аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан тохиолдолд эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Энэ жилийн зураг дээр дүн шинжилгээ хийж үзэхэд эхний ээлжинд найман аймаг зудын нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс эдгээр аймгийн 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх гэж байна. Бэлэн мөнгөний тусламж нь бараа материалыг бодвол тээвэрлэлтийн зардал шаардахгүйн дээр богино хугацаанд хэрэгтэй байгаа хүнд нь хүрэхэд хялбар байдаг" хэмээн ярилаа.

Хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг сонгоход тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай хороо хамтарч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчин өрхийг сонгоно:

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эсвэл эх;
  • 60-аас дээш насны, харж хандах хүнгүй өндөр настан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.

Бэлэн мөнгөний тусламжийг ХААН банкаар дамжуулан олгох юм байна. 

"Цасны хэмжээ бага, харын зудтай байгаа аймаг, сумын малчдад, ялангуяа, отроор нүүдэллэн яваа малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа.

Иймд Улаанбаатар нийслэлд ажиллаж, амьдарч буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, иргэдийг малчдад туслахыг уриалж байна.

МУЗН өмнөх жилүүдэд зуд болсны дараа тусламж үзүүлдэг байсан бол энэ жил эрсдэл бүхий аймгуудын малчдад тусламж үзүүлж байгаа" хэмээн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.