"Сайд Ч.Улаан нэг кг махнаас 12 юань хулгайлдаг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү квотоо зардаг" гэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр /2020-01-13/ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Нийт гурван үндэслэлээр Ч.Улаан сайдыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллэв.
Тодруулбал,
Нэгдүгээрт, Малчдад хор хохирол учруулж орлогыг багасгасан, малын үнийг унагаасан
Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, дампууруулах хэмжээнд хүргэсэн
Гуравдугаарт, БНХАУ-ын эзэмшлийн махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн гурван үндэслэлээр хуулийн төсөл өргөн барьсан байна.
Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн 9 сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Өөрөөр хэлбэл нэг төлөг 100,000 төгрөг, эм хонь 130,000 төгрөг, мөн эр хонь 160,000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар энэ үнэ тус бүрдээ 20-30 мянган төгрөгөөр буурсан. Харин бод мал 200,000 төгрөгөөр буурах хэмжээнд хүрээд байна. Энэ бүгдийн шалтгаан Ч.Улаан сайдын гаргасан “алга дарам цаас” буюу Хятад компаниудад өгсөн квотын үрээр үүссэн үнийн уналт юм. Монгол улс 140 гаруй махны үйлдвэрүүдтэй. Үүний зөвхөн 12-т нь БНХАУ-руу мах импортлох квот олгодог. Энэ олгосон квот нь маш цөөн хэмжээгээр олгогдож, их хэмжээний эрэлтийг бий болгож, авилгалаар өгдөг. Үлдсэн 130 гаран компани нь тэдний квотоор махаа экспортлох хүсэлтээ өгдөг ч тэдгээр компани авилгал өгч квот авсан. Тиймээс та бүгдийн 1 кг мах бүрт төлбөр авч квот өгнө гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, 1 кг адууны мах 5000 төгрөгний үнэтэй байхад дээр нь нэмээд 12 юаний авилгал өгдөг.
Энэ нь Монгол мөнгөөр тооцход махны үнэтэйгээ адил хэмжээний буюу 4000 гаран төгрөгний авилгал өгдөг гэсэн үг. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжүүд ямар замаар ашигаа олдог вэ гэхээр Нэгдүгээрт өөрсдийн ашгийг бууруулах, Хоёрдугаарт малчдын малын үнийг бууруулах замаар энэ авилгалын мөнгийг төлж байна. Махны үнийн бууралт энэ квоттой салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд нэг бог борлуулсан малчин иргэн 20,000 төгрөгийн авилгалыг, бод тутамд 200,000 төгрөгийн авилгалыг Ч.Улаан сайдын халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс малчин иргэд өөрсдийн худалдан борлуулсан мал бүрийг дээрх авилгалын дүнгээр үржүүлэн тооцвол хэдэн төгрөгийг Ч.Улаан сайдад өгч байгааг тооцоолон үзээрэй гэв.
Мөн дээрх экспортын зөвшөөрлийг олгосон нийтдээ 12 компаний 9 нь БНХАУ-ын компани, 3 нь Монгол компани боловч сайд дарга нарын эзэмшилд хамааралтай компаниуд байгаа. Үүний нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн эзэмшлийн компани 5000 тонны зөвшөөрөлтэй, түүнийгээ квотоор зараад байж байна. Энэ хулгайн, луйврын системийг өнгөрсөн бүх ХХААХҮ-ийн сайдууд хэзээ ч хийж байгаагүй. Үүнийг ганцхан Ч.Улаан сайд хийж эхэлсэн. Одоо махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны боловсруулалт, хулалдан авалт бүгдийг хийдэг компаниуд кг бүрээс 1,2 юаний ашиг олж байхад, зөвхөн энэ зөвшөөрөл, квотыг өгсөн дарга сайд нар 12 юаний ашигтай ажиллаж малчдаас хулгай хийж байна.
Тийм учраас малын үнийг унагаасан, малчдын орлогыг хулгайлсан, Монголынхоо махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг нь боомилж, Хятад компаниудыг дэмжиж байгаа Ч.Улаан сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн нийт малчдынхаа өмнөөс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа” гэв. Мөн тэрбээр эдгээр баримтыг хэр үндэслэлтэй ярьж байгаа талаарх сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа, нийт эрэн сурвалжлах сэтгүүчийг олон мянган малчин ард иргэд, аав ээжийнхээ өмнөөс үүнийг судлан сурвалжилж, Монголын махны компаниудын саналыг харгалзан, эрэн сурвалжилж өгөхийг уриалсан юм. Мөн АТГ үүнийг шалгаж байна гэдэг ч, энэ ил тод тодорхой асуудал дээр хяналт шалгалт хийхгүй, булзайруулж байна хэмээв.
АРДЧИЛАЛ.МН

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.