Б.Пүрэвдорж: МАН хангалттай хулгайлчихсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд мандатын тоог хуваарилах ёстой. Одоогоор зарим аймаг хоёр мандаттай болж, дүүргүүдээс хасах тухай яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ынхан нийслэлийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сонголт хийх эрхэнд нь халдаж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг. Энэ бол нэг төрлийн хулгай юм. Харин АН энэ асуудалд зарчимтай хандаж, нийслэлд квотыг нэмсээр ирсэн. Яагаад гэхээр Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөл эндээс арай олноор сонгогдох ёстой юм. Харин МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад л хэрэглэх гэж байна. Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс нэг квот хасна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна. Уг нь нийслэлийн сонгогчдын эрхэнд ингэж халдах болохгүй л дээ. Нийслэлд тойрог алдаж болзошгүй гэсэн намынхаа эрх ашгийг л бодож ингэж шийдэж байна.
-Нийслэлд МАН-ын нэр хүнд муу байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Сонгууль болгоноор л ийм дүр зураг ажиглагддаг. Энэ жил нэр хүнд нь бүр ч уналаа. Яагаад гэхээр 2020 төсөв дээр Улаанбаатарт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг маш их танаж баталлаа. Энэ нь цаашид МАН нийслэлийн сонгогчдод найдалтгүй гэдгээ улам тод харуулсан. Мөн тэд сонгуулийн мандатыг батлахдаа газар нутгийн хэмжээг харгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн хүн тухайн газар орноос биш сонгогч, иргэдээс санал авч орж ирдэг шүү дээ. Улмаар хэдэн сонгогч байна тэдний эрх ашгийн үүднээс ажилладаг. Тэгэхээр мандат хуваарилах асуудал дээр газар нутгийн хэмжээнээс илүүтэй иргэдийн тоог харгалзах нь зүйтэй.
– МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдээс хандив авахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин АН 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Эрх баригч намын мэдэгдлийг та юу гэж дүгнэсэн бэ?
-Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ, тендер, концесс гээд улсаас хулгайлж болох бүх зүйлийг хулгайлсан. Тэд 2016 оны сонгуулиа 60 тэрбумын схемээр зохион байгуулсан. Тэр нь бүтэлгүйтсэн. Харин одоо Улсын төсвийн хөрөнгийг хулгайлах замаар буюу тухайн тойрогт хийх ажил нэрээр том дүнтэй төсөв тавиад сонгогчдын саналыг хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ энэ намд нь төсвөөс гадуур тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин энэ санхүүжилтээ ширээн доогуур, томоохон олигархиудаас авахаар тохирсон гэдэг нь илт байна. Сонгуулийн дараа нам нь олонхи болвол тухайн олигархиуд нь концесс, тендер авдгаараа л авцгаах юм байна. Төрийн хулгай үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Манай нам 100 сая төгрөгийн дэнчин авсан. Энэ мөнгөний ихэнх нь орон нутгийн намын хороод руу зарцуулагдана. Тухайн тойргийн ухуулагч, менежерийн цалин гээд намын гишүүдийн үйл ажиллагааны зардалд зарцуулагдах юм.
-Мөн МАН нэр дэвшигчдээ ард түмний рейтингээр тодруулна гэсэн. Үүнийг хэрэгт холбогдсон бол нэр дэвших боломжгүй гэж ойлгосон. Та юу гэж харж байна вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үндсэн зан одоо л илэрч байна. Өнгөрсөн хугацаанд тэр ЖДҮ-чдийг өөрийнхөө төлөө хангалттай ашигласан. Ингэхдээ тэдэнд та бүхнийг дахин дэвшүүлнэ гэсэн амлалтыг өгч байсан. Ингэж өөрийнхөө Засгийн газрыг хамгаалж, өөр бусад булхайг ч хийлгэсэн. Харин одоо Засгийн газрыг унагах тухай асуудал цаг хугацааны хувьд боломжгүй. Энэ үедээ тэднээсээ бууруулж байх шиг байна. Сонгогчдын дунд өндөр рейтэнгтэйг нь нэр дэвшүүлнэ гэж байна. Хэрэв энэ санал асуулгаар болвол ЖДҮ-чдээс нэг ч хүн нэр дэвшихгүй. Тэгэхээр одоо ЖДҮ-чид МАН-ын даргад хэрэггүй болжээ.
-Хуульч Б.Гүнбилэг таны мэдэгдэл, мэдээлэл дээр үндэслэн Ц.Нямдорж сайдын асуудлаар ҮАБЗ-д хандсан байсан. Та энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би Б.Гүнбилэгийг танихгүй. Гэхдээ хуульч хүний хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар баримт материал цуглуулж, ҮАБЗ-д хандсан гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд миний УИХ болон байнгын хорооны хуралдаан, хэвлэлд өгч байсан байр суурийг маань хэд хэдэн үндэслэлээр гол баримт болгож өгсөн байна лээ. Миний ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар хэлсэн бүх зүйл баримт нотолгоотой гэдгийг дахин хэлмээр байна. Хуульч хүний хувьд энэ баримтуудыг ч дахин нягталж дээд байгууллагад хандсан байх.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Сэтгүүлч: Т.БАТСАЙХАН

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.