Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Р.Эмүжин: Чинбат сүүлийн арван жил байнгын эмчилгээтэй байсан

НИЙТЛЭСЭН: 2020-01-10 16:35:27
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ  хийлгэж байгаа юм. Тэдэнд зориулан сэтгүүлч Р.Эмүжин ингэж бичжээ.

Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр. Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон…эх орондоо ирээд “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй” хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн. Аавынхаа дурсгалд зориулсан ” Сэтгэлийн гуйлга” дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр…уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон…тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан…харин одоо…тэд шинэ цагийн хайрын түүхийг бүтээж байна…хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө Сарнай элгээ эмтэлж өгсөн…

Гэрэлт зүрх минь

Гэнэн сэтгэлт минь

Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь

Яагаад ийм яруухан юм бэ…Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн “Ромъео, Жульетта”-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат…Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан…

…Мянган жил чи намайг хайрлаж чадах уу

Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь…би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй…Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил үүрдийн үнэн, үргэлжийн гэгээн хайрыг ерөөе!

Р.Эмүжин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Монголчууд бидний “Галын бурхан” Таван толгой ХК-аас бэлтгэсэн тэмдэглэл
2 цаг    

Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ
16 цаг    

Нас барагсдын тоо 41, халдвар авагсдын тоо 1200 давжээ
16 цаг    

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов
19 цаг    

Хуурамч хаяг нээн охидтой харилцаж, хүчирхийлдэг эрийг саатуулжээ
19 цаг    

Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна
19 цаг    

“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
20 цаг    

БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2020 ОНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
1 өдөр    

МАН-ын бүлэг яаралтай хуралдахаар завсарлага авлаа
2 өдөр    

Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
2 өдөр    

Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү
2 өдөр    

Хилчдийн хүнсний хангамж 25 нэр төрөл болж нэмэгджээ
2 өдөр    

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
2 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав
2 өдөр    

Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
2 өдөр    

Монгол Улс хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэйг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом зөвлөв
2 өдөр    

Коронавирусын халдвартай холбоотой онц байдал зарлахад эрт байна гэв
2 өдөр    

Коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байна
2 өдөр    

“ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв
2 өдөр    

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна
2 өдөр    

УИХ-ын чуулганаар дөрвөн асуудал хэлэлцэнэ
2 өдөр    

ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-Эдийн засгийн форум-2020”-ын талаар мэдээлнэ
2 өдөр    

Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
2 өдөр    

ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
2 өдөр    

"42,031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил 82.4 хувьтай байна"
2 өдөр    

“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа
3 өдөр    

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ
3 өдөр    

Горхи-Тэрэлжийг талхалж буй “Resort World Terelj Hotel” цогцолбороос “хар тамхи” илэрчээ
3 өдөр    

Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
3 өдөр    

А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе
3 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
3 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөдөр давж заалдана
3 өдөр    

С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ
3 өдөр    

ВИДЕО: Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэрэг явна
3 өдөр    

Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ
3 өдөр    

Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв
3 өдөр    

Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/
3 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
3 өдөр    

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ
3 өдөр    

Чуулганаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
3 өдөр    

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
3 өдөр    

ӨНӨӨДӨР: Авлигын индексийг танилцуулна
3 өдөр    

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
3 өдөр    

ЦЕГ: Бусдаас авлига нэхсэн Б.Цогтбаяр хурандааг ажлаас нь чөлөөллөө
3 өдөр    

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ
3 өдөр    

Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталлаа
3 өдөр    

Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?
3 өдөр    

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмлээ
3 өдөр    

Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/d1b84e815df7a384e35035ea0c6cbad0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29