Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 04-р сарын 11
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Халуун бууруулах хамгийн үр дүнтэй аргууд

НИЙТЛЭСЭН: 2020-01-09 10:46:57
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0


Халууралт нь бие махбодид өвчин эмгэг явагдаж байгааг болон халдварын шалтгаантай үрэвсэл явагдаж байгааг илтгэдэг. Ихэнх хүмүүс халуурах нь муу зүйл гэж боддог. Халуурч эхлэнгүүт халууны эм өгч хурдан буулгахыг боддог. Үнэн хэрэгтээ ихэнх халууралт хүнд ашиг тустай байдаг. Учир нь өндөр халуунд вирус , бактери тэсвэргүй байдаг. Энэ нь хүний бие махбодийн хамгаалах механизм юм. Насанд хүрсэн хүнд 39, 40С хүртэл халуурч байгаа тохиолдол, хүүхдэд 38,00С хүртэл халуурч байгаа үед санаа зовох хэрэггүй юм. Ихэнх тохиолдолд халуурч байснаа өөрөө аяндаа намддаг боловч өндөр халуурч байгаа үед халууныг яаралтай буулгах шаардлагатай бөгөөд тархины гэмтэл болон бусад хүндрэл үүсэхээс сэргийлэх нь чухал юм. Гэрийн нөхцөлд халуун бууруулах зарим аргын талаар товч танилцуулъя.
Тэвчээртэй байж халуунаа тогтмол хянаарай. Насанд хүрэгчдэд ч тэр, хүүхдэд ч тэр халууралт явагдаж байснаа өөрөө аяндаа буудаг. Ихэвчлэн халууралт 2-3 хоног үргэлжлээд өөрөө аяндаа буудаг. Бага зэргийн халууралтын үед халуун бууруулах эм хэрэглэлгүйгээр тэвчээртэй байж, орондоо хэвтэн, 2 цаг тутам халуунаа хэмжиж байгаарай. Учир нь халууралт хүний бие махбодид маш чухал ач холбогдолтой хариу урвал юм гэдгийг дээр дурьдсан шүү дээ. 2 цаг тутам халууныг халууны шилээр хэмжсэнээр маш өндөр халуурч , аюултай түвшинд хүрэхээс сэргийлж чадна. Нярай болон бага насны хүүхдэд шулуун гэдсээр халууныг хэмжих нь тун чухал бөгөөд бодьтой байдаг. Насанд хүрэгчдэд 39,40С , хүүхдэд 38,00С дээш хэмтэй халуурах, нэг долоо хоногоос удаан хугацаагаар халуурах нь ямар нэг эмгэг шалтгаан байж болохыг харуулж байгаа аюултай шинж юм.
Хүний биеийн хэм ихэвчлэн оройн цагаар , биеийн хүчний ачаалалтай ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийсэн эсвэл ажлын ачаалалтай байсны дараа нэмэгдэж болдог. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэх үед , хүчтэй сэтгэл хөдлөлийн үед, халуун чийглэг орчинд байхад биеийн хэм аяндаа ихэсч болно.
Хөлрөхөөс гадна бага зэргийн халууралттай холбоотой бусад шинж тэмгүүд илэрдэг. Үүнд: бүх биеэр шархирч өвдөх, ядарч сульдах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хоолны дуршил буурах, хацар улаа бутрах шинжүүд илэрнэ.

Өндөр халууралттай холбоотой илэрч болох шинжүүд: хий юм харах, ухаан балартах, таталт илрэх.
Халуурч байх үед шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Хөлөрснөөс хурдан хугацаанд шингэний дутагдалд ордог учраас их хэмжээний шингэн юм уулгаарай.
Бид бүхэн хүүхэд ахуй цаг үеээсээ халуурах үед хөнжлөөр давхарлаж, олон давхар зузаан хувцсаа түүж өмсдөг шүү дээ. Гэтэл орчин үеийн анагаах ухаан эсрэгээрээ хөнжлөө нимгэлж , нимгэн хувцас өмсөхийг зөвлөж байна. Олон давхар хөнжил, хувцас нь арьснаас дулаан алдуулж, хүний биеийн хэмийг бууруулахгүй нөлөөтэй. Тиймээс нимгэн хувцас өмсөж, унтах үедээ нимгэн хөнжил нөмрөөрэй.
Ноосон болон синтетик даавуун хувцас, хөнжил битгий хэрэглээрэй. Арьсыг амьсгалах нөхцлөөр нь хангахын тулд хөвөн даавуун хувцас өмсөж, хөнжил нөмрөөрэй.
Хүн толгой болон хөлийн улаараа дулааныг их алддаг учир малгай , оймс өмсөлгүй, унтахдаа хөл толгойгоо ил гаргаарай.
Халуурч чичирч байгаа тохиолдолд хувцас, хөнжлөөр зузаалж хучих шаардлагагүй юм. Учир нь энэ үед хамгийн хурдан аргаар дулааныг бие махбодиос гадагшлуулдаг.
Хүйтэн шүршүүр, ваннанд ороорой. Та болон таны хүүхэд өндөр халуурч байвал хүйтэн шүршүүр эсвэл ваннанд ойролцоогоор 10-15 минут оруулаарай. Мөн мөс, спирт ашиглаж болно.Өөрөөр бие угаагч эсвэл алчуурыг хүйтэн усаар норгож духан дээр нь хүйтэн жин тавьж болно. Халуун буутал 20 мин тутам жинг солино.
Халуурснаас хөлс их гарч бие махбодид шингэний дутагдал үүсдэг. Энэ үед уух шингэнийхээ хэмжээг 25% -аар нэмэгдүүлээрэй. Тухайлбал та өдөрт 8 аяга ус уудаг бол халуурч байгаа тохиолдолд 10 аяга ус ууна гэсэн үг юм. Давхар халуун бууруулах зорилгоор мөстэй хүйтэн юм уугаарай. Их хэмжээтэй хөлрөхөд давс ихээр алдагддаг учир хүнсний ногоо болон жимсээр хийсэн уух юманд эрдэс давс их байдаг учир халуурсан үед шүүс илүүтэй уух нь чухал юм.Согтууруулах ундааны төрөл болон кафейн агуулсан уух юм хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Хэрэв халуурч байгаа атал хөлрөхгүй байвал халуун бүлээн уух юм ууж, хоол идээрэй. Энэ тохиолдолд хөлөргөж биеийн хэмийг бууруулахад тусалдаг.
Хэзээ эмчид хандах хэрэгтэй вэ
-Өндөр халуурвал
-7 хоногийн турш халуурсаар байвал эмчид хандаарай. Орчин үед халууныг маш олон газарт үзэж болдог болсон. Үүнд: чихэнд , суганд, шулуун гэдсэнд , аманд хийж үзэж болно.
Хүүхэд өндөр халуурч байвал, хүүхэд идэвхгүй болсон, бөөлжиж байгаа, унтамхай болох, хоолны дуршилгүй болох, татах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай.
Насанд хүрсэн хүмүүс өндөр халуурах, хүнд явцтай толгой өвдөх, хоолой сөөх, арьсан дээр тууралт гарах, гэрэлд хэт мэдрэг болох, хүзүү хөших, цээж өвдөх, хэвлийгээр өвдөх, байнгын бөөлжилт үүсэх, гар хөл мөчдөөр мэдээ алдах, таталт үүсвэл эмчид яаралтай хандаарай.
Парацетамолыг хэзээ уух вэ
Парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй эм юм. Өөрөөр хэлбэл тархин дах гипоталамусын халуун бууруулах төвд нөлөөлж биеийн хэмийг зохицуулдаг. Парацетамол нь бага насны хүүхдийн халуун бууруулах зорилгоор хэрэглэх эмний дотроос хамгийн аюулгүй эмийн бэлдмэл юм.
Өндөр халууралтын үед 4-6 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд хэрэглэх хоногийн дээд тун нь 3000 мг
Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд элгийг гэмтээх хортой нөлөөтэй. Парацетамол хэрэглэж байх үед согтууруулах ундаа хэзээ ч битгий хэрэглээрэй.
Ибупрофенийг хэрэглэж болно. Ибупрофен нь халуун бууруулах үйлчилгээ сайн бөгөөд олон судалгаагаар 2-12 настай хүүхдийн халууныг бууруулах үйлчилгээ нь парацетамолоос илүү үр дүнтэй болох нь харагдаж байсан. 2 наснаас доош насны хүүхдүүдэд хэрэглэдэггүй.
Насанд хүрэгчдэд өндөр халууралтын үед 400-600 мг тунгаар 6 цагийн зайтай ууж хэрэглэхийг зөвлөдөг.Хүүхдэд хэрэглэхдээ биеийн жин , эрүүл мэндийн байдлаас хамаараад эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Энэхүү эмийг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд ходоод, бөөрийг гэмтээдэг ба хоолтой хамт ууж хэрэглэнэ. Түүний гаж нөлөө нь ходоодны шарх, бөөрний дутагдалд хүргэж болно. Түүнчлэн согтууруулах ундаатай хамт хэрэглэж болохгүй.
Аспириныг болгоомжтой хэрэглээрэй. Аспирин нь үрэвслийн эсрэг маш сайн үйлчилгээтэй бөгөөд насанд хүрэгчдийн халууралтыг маш хурдан буулгаж чадах өндөр үр дүнтэй бэлдмэл юм. Гэхдээ аспирин нь парацетамол , ибупрофений аль алинаас нь ч илүү хүүхдэд хоруу чанартай эм юм. Ийм учраас бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдэд аспириныг ханиад томуу, салхин цэцэг, улаан бурхны үеийн буюу вирусын гаралтай халууралтын үед халуун бууруулах зорилгоор огт хэрэглэдэггүй.

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сүүлийн таван жилд 2.2 сая га ой, бэлчээр шатжээ
13 цаг    

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна
15 цаг    

Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэжээ
15 цаг    

“Эхийн алдар” I, II одонг 4,402 ээжид олгохоор тогтжээ
15 цаг    

"Замын-Үүдийн сэжигтэй тохиолдол болон 16 дахь тохиолдлын ойрын хүмүүсээс коронавирус илрээгүй"
15 цаг    

Их, дээд, ЕБС-ийн төгсөлтийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг үүрэг болголоо
15 цаг    

ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
15 цаг    

Амьтны эд эрхтэнг эмчилгээнд ашиглахгүй байхыг уриаллаа
15 цаг    

Д.Лүндээжанцан: Онцгой нөхцөлд УИХ-ыг цахимаар хуралдуулах боломж бүрдлээ
15 цаг    

Бээжингээс хийгдэх 200 гаруй дотоодын нислэгийг сэргээжээ
15 цаг    

УОК: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй
1 өдөр    

Д.Алтанхуяг: Алслагдмал байдал, ажилгүйдэл хоёрыг зэрэг шийдвэрлэх түлхүүр нь ШИНКАНСЭН мөн үү?
1 өдөр    

АН-ын генсек Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ
1 өдөр    

COVID-19-өөс сэргийлж хоригдлуудыг суллах уу?
1 өдөр    

Засгийн газар, Ч.Улаан сайдаас малчдад барьсан “сюрприз”
1 өдөр    

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
1 өдөр    

Улсын онцгой комисс 13.30 цагт хуралдана
1 өдөр    

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа
1 өдөр    

“Гэрлээ асаа“ аянд нэгдэхийг уриаллаа
1 өдөр    

Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ
1 өдөр    

Ё.Баатарбилэг: Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх санал оруулна
1 өдөр    

УИХ-ын чуулганы нэгдсэн цахим хуралдаан эхэллээ
1 өдөр    

ХӨСҮТ: Сөүлийн онгоцоор ирсэн 83 хүнийг тусгаарлан ажиглаж байна
1 өдөр    

Дотор орчны халдваргүйтгэлийг энэ сарын 30 хүртэл хийж гүйцэтгэнэ
1 өдөр    

Д.Нарангэрэл: Өчигдөр 194 хүн тусгаарлах байрнаас гарсан
1 өдөр    

Г.Хажидмаа: Эрх баригчид иргэдийг талхаа хувааж авч байгааг гайхаж байсан. Тэгвэл одоо усаа зээлээр авч байна
2 өдөр    

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та хариуцлагаа хүлээж огцорно уу!!!
2 өдөр    

Төрийн нэр барьсан ТББ-ын дээрэмчид
2 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9-р сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ
2 өдөр    

Твиттерийн гүйцэтгэх захирал хөрөнгийнхөө 28 хувийг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлалаа
2 өдөр    

Баяндалай сумын нутагт газар хөдөлжээ
2 өдөр    

“Хойд Солонгост халдвар авсан иргэдийн хаалгыг гаднаас нь хадаж, буудан хороож байна” гэв
2 өдөр    

АТГ: Одоогоор ажиллагаанд 520 хэрэг шалгагдаж байна
2 өдөр    

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл
2 өдөр    

Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ
2 өдөр    

Umoney картаар зорчиход НӨАТ-ын сугалааны баримт олгоно
2 өдөр    

Э.Бат-Үүлийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
2 өдөр    

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг яллах дүгнэлт үйлджээ
2 өдөр    

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар тус улсын ХЭҮК-оос хариу ирүүлжээ
2 өдөр    

Г.Занданшатар: Зээлийн хүү, зах зээлийн үнэ ханшийг захиргаадалтаар удирдах боломж хязгаарлагдмал
2 өдөр    

НИТХ-аас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлуудыг тогтооно
2 өдөр    

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр    

Тавантолгойн цахилгаан станцыг “Оюутолгой” ХХК-ийн санал болгож буйгаас 30% хямд барина
2 өдөр    

С.ЭРДЭНЭ: УИХ-ЫН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ
3 өдөр    

ЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж байгаа тул зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
3 өдөр    

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
3 өдөр    

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд эрчимтэй хийгдэж байна
3 өдөр    

Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ
3 өдөр    

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг батлах шаардлагатай
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.